Pages

10.12.12

♥ MLTR ♥

Хүн хөгшрөхөөрөө баярлах гомдох нь амархан болдог гэдэг, би ч тэгвэл 100 дөхөж яваа хүн шиг л байх юмаа. MLTR тоглолтыг үзэнгээ амьд яваадаа баярлаад сэтгэл хөөрөөд далавчтай бол нисэхнээ. Өмнөхөн нь нэг хүний хэлээгүй үгэнд гомдоод уйлчих гээд байснаа таг мартчихсан л тууж явсан ккк.



УБ паласын танхим пиг дүүрэн байсаан. Тоглолт нэг цаг гаран хоцорч эхэлсэн, гэхдээ монголын цагаар аж төрөхөд хэдийнээ дассан миний бие 30 мин хоцорч ирээд 30 мин догдолж хүлээгээд ерөнхийдөө яаааг таарсан.

Нас нь явцан, хоолой нь миарцан, эсвэл фонограм тавьдаг ч юмуу, хөгжим нь доголддог ч юмуу, уйтгартай тоглолт болох вий гэсэн далд зовинолыг маань эхний дууны анхны ноот нь л хийсгэж орхисон доо. Амьд хөгжим, чадалтай хоолой, сэтгэлээ гаргаж бэлдсэн тоглолт нь бүгд perfect байсан миний хувьд. Ялангуяа тэр улаан гитарын гоцлол, гитарчны урагшаа унаж ирдэг үс хоёр... бас л сэтгэлийн утас эвгүй хөндөөстэййййй

90ээд онд 10 жилийн хүүхэд байхдаа клипийг нь үзээд суужийдаг байсан үе эргэн дурсагдаад, цаанаа л нэг гоё санагдаад, амьд байгаадаа баярлаад доголон нулимс унагамаар бодогдоод...

Амьд байгаадаа баярлахын сацуу, ингээд үхсэн ч харамсахгүй мэт санагдахын. Ганцхан хүсэх юм, зовлон тарчлаангүй, халуун ам бүлээрээ бөөнөөрөө чадхийчээсэй. Хүй нэгдлийн үе лүүгээ буцаж очоод амьдарснаас тэр нь дээр зүгээр яшиг.

Дуу хоолойны цар чадлаас гадна, үзэгчдээ доргиох чадвар нь манай хамтлагууд, ялангуяа миний хайрт A Sound сурмаар шүү :р Тоглолтын дундуур хөөрхөн хөөрхөн юм яриад үзэгчдийг хөгжөөгөөд, суудлын голоор явж цусыг нь буцалгаад. Ихэвчлэн уянгын дуутай хамтлаг гэхэд үзэж байгаа бидний сэтгэлийн хөөрөл нилээд дээшилцэн байсанннн...

MLTR : Are you ready...
Үзэгчид : Yeaaaaaaaahhhh
МLTR : For the last soooooong?
Үзэгчид : NOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO

хахаха эхлээд YES, дараа нь NO гээл инээлдэцгээгээд. Ингээд сүүлийн дуугаа дуулчаад яваад орцон, хүмүүс орилолдоод дахин гаргаж ирэх гээд. Манайхан дуучныг эргэн дуудахдаа юу гэж орилдгийн бэ? Encore Encore гэдэг үү? Ямар ч л байсан хашгирсаар байгаад дахиад гаргаж ирээд 3 дуу нэмж дуулуулсан.



Баярлалаа MLTR!!!

15 comments:

  1. Ямар гоё юм бэ? Бүр атаархчихлаа. Өнөөдрөөс The best of MLTR сонсоноо.

    ReplyDelete
  2. Scandinavia гэдэг шинэ альбом гаргасан гэжийлээ, тэрийг нь өөрөө өөртөө шинэ жилийн бэлэг гээд аваад өгчдийн билүү гэж боджоогоо :)

    ReplyDelete
  3. mend ooriinxoo xar xuneer avxyylax bolomj bna tegvel dogi bishuu

    ReplyDelete
  4. 40 garsan zaluuchuud gehed tsoglog tee, solo gitarchin bas evgui evgui

    ReplyDelete
    Replies
    1. 40 гарсан гэдэг чинь залуу байна шдээ, манайх л бараг өвөө гэж хүлээж авдаг болохоос биш, ид нас шүү дээ :)

      гоё байсан шүү үнэхээр...

      Delete
  5. oooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo
    hamag bichleg setgel orsonguisht
    looooooooooooooool

    ReplyDelete
  6. MLTR gej yamar hamtlag be?????? 40 garsan gehiig bodbol meddeg ch baij magadguim shig :)

    ReplyDelete
    Replies
    1. Chamdaa zoriulaad hamgiin durtai goy duug ni tavichlaa :)

      Delete
  7. someday goy duu MLTR ch goyo duunuudtai shuu bi bas ovoo heden duug n sonsioj bsinm bnlee

    ReplyDelete
  8. xaluun am buleeree chadxiix xusel 12 sariin 21-d bielj magadgui gesen, laa chudenz xovordson suragtai, beltgej bazaasan uu

    MLTR-n buten album minii utsand bainga yavdagiin.
    Paint my love, nothing to lose, thats why -g relax mode deeree tavitsan ued sonsdogiin. Xervee uzsen bol yeess nooo!! gee l orilj bx bsan. Kino duu xugjim uzsenii daraa setgel xuvulzuud l uur ertuntsud ochchood irdeg.

    ReplyDelete
  9. харин би 12.21нийг бодож тэгж бичсиймаа ккк.

    Хуучны танил дуунууд ч мэдээж тасархай, дээрээс нь шинэ, сонсож байгаагүй дуунууд нь ч гэсэн аягүй гоё байсан, амьд тоглолт үзэхийн амт нь тэр байх, зөвхөн чихээрээ биш бүхий л биеэрээ мэдэрч сонсох, аялгуунд нь автах...

    ReplyDelete
  10. aaaan .... bi mongol hamtlag gej bodood bailaa gej :)

    ReplyDelete
  11. chi bid 2-iin soyoljiltiin tovshin ondor l baihdo hehe

    ReplyDelete
  12. Sainuu hu? Concert saihan bolsond bayarlajiina.
    Chamaig yag MLTR uzne gej bodsiimaa :). Haana urlag soyoliin dovtolgoo yavagdaj bna, april tend kkk. Keep enjoying!

    ReplyDelete
  13. uyangiin goe goe duunuudtai ter dundaas Take me to your heart geed gants ene duug n Cd player davtan togluulagch deer n taviad shunujinguu sonsdog baij bileee.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)