Pages

25.12.12

..,

Заримыг нь гэртээ мартсан байна, 2012 оны тухай дурсгал болгон хадгалахын...



"Mr.Nobody" гэдэг кино үзсэн. Сонголтын тухай, түүнээс үүдэн бидний амьдрал яаж өөрчлөгддөг тухай, butterfly effect, Benjamin button-ийг санагдуулам өвөрмөц, толгой эргүүлсэн, гоё хөгжимтэй, гоё жүжигчидтэй, дажгүй кино. Гол дүрийнх нь Nemo Nobody гэдэг залуу, надтай яг адилхан өдөр төрсөн :) Кино эхлээд л "Тэр 2 дугаар сарын 9нд төржээ" гээд л гарангуут тэнэг юм шиг аймаар баярласан, өчүүхэн юманд баяснаа...утгагүй...

Дээхнэ, нэг блог дээрээс,
"Хэн нэгэнд, "Баяртай" гэж хэлээд цэг тавьмаар. Гэтэл хуруу маань, цэгэн дээр бус, таслал дээр дарах ..,"
гэж бичсэнийг уншаад их санаа нийлж байж билээ. Цэг тавиад дараагийн өгүүлбэрээ эхэлчиж чадахгүй л, таслалаар зогоогоол нэг их урт өгүүлбэр сунжруулаад утга учрыг нь алдагдуулаад явдаг хүн юм билээ лд би. Цэгнээс илүү таслалд дуртай. Тоон дундах цэг таслалыг огт хайхардгүй мөртлөө үгэн завсрын цэг таслалд маш их ач холбогдол өгдөг хүн гэдгээ саяхан анзаарсан. Баяжих нигуургүй.

 Шинэ он, шинэ шийдвэр гаргасан. Бөөрөнхий зангаа засах болно. Хурц, шөвгөр болохыг хичээх болно. Алийн болгон бусдын наастрыг ажиглаж, өөх ч биш булчирхай ч биш явах вэ. Бодсон санаснаа шулуухан хэлдэг болно. Хэтэрхий сайн байх гэж, хэн хүний санаанд нийцүүлэх гэж гүйх тусам эргээд миний хэлсэн үгийн үнэ цэнэ буурдаг юм шиг.

Блогийн маань өнгө төрх, уур амьсгал ч нилээд өөрчлөгдөх байх. Дандаа л эерэг, сайн сайхан бүхнээр амьсгалж, тийм л орчин бүрдүүлэх гэж хичээдэг байсан. 4 жил сайн сайхныг бичсэн бол хаваажид биздээ. Одоо миний нүдэнд харагдаж сэтгэлд тэмтрэгдэж байгаа амьдралын дүр зургийг байгаа чигт нь буулгах болно, гоёыг нь шүүгээд муухайг нь нуухгүйгээр...


Энэ дууг сонссон чинь эртээд үзсэн хүүхэлдэйн кино санагдчихлаа("The Rise of the Guardians"). Sandman гэдэг элсэн хүн зүүд авчирч өгдөг юм шиг байгаамаа, би нэг хүнд зүүд дайлгачмаар байхын, надтай жич холбогдоорой гэссс :р


Merry Christmas!!!


9 comments:

  1. сая нэг шинэ жилд очсон чинь "2013 онд өөртөө өөрчлөлт авчрах шийдвэр гаргаарай" гэж эхлээд л их гоё үг хэлсэн, нэг ах, сая хүртэл бодогдоод явж байсын. та тэгвэл урьдчилаад шийдвэрийг гаргажээ :)

    ReplyDelete
  2. bi lav chamaig baigaagaar chini l hairladag...
    Gehdee ene ni bitgii oorchlogd gesen ug bish uuneesee iluu bayartai biaval bi bas l bayarlanaa gesen ug...

    ReplyDelete
  3. Sandmann buyu Sandmännchen gedeg german huuheldei baidiin shd, teriig uzsiim uu? 50-iad onoos hoish garch baigaa huuhed buriiin untahiin umnu uzdeg huuheldein kino. Jijighen tsagaan sahaltai xuu bogino hemjeenii tuuh, bolson yabdal, ulger metiig huurneed etsest ni abchirsan uutnaasaa els gargan tsatsaad huuhduuded saihan amrahiig husdiin. Ter els ni saihan zuud abchirdag gesen kkkkkkkkk.... Ugluu bosood nudend hursan nuuhiig bas end ter Sandmann-ii els ba gej heleh ch baidag yum bilee :) Huurhun program

    Harin ter shuluun shudraga hurts baih gedeg olon taltai l baih baih. Tiimees eldeb yanz buriin taagui hariu uildeld suhruhgui, gomdohoorgui setgeliin hatuu beltgeltei baibal deer. Hun buriin setgelgeenii hyazgaar, ergetsuuleh uhaan adilgui hoino, munhag uildel ug haa saigui l taarah bolno. Ih hurts humuus olon daisantai baidag yum shuu hussen huseegui :)

    ReplyDelete
  4. Odoo mongold garch baigaa "The Rise of the Guardians" gedeg huuheldei. Easter bunny, Santa Claus, Tooth Fairy, Sandman, Jack Frost geed baruun zugiin huuhduudiin itgedeg ulgeriin baatruudiin tuhai huurhun kino baileeeee.

    ReplyDelete
  5. tsagiin yum tsagtaa odoo ih olon zuiliig toiroh hereggui boljee gej oiloo bas humuus barag hezee ch hen negiigee baigaagaar n hairlaj chaddaguimaa hair zaaval hetruulj haragduuldag medremjiin focus aldagddag baihaa bas ter tseg taslal tom jijigeer bichihiig bi erduu oilogdoggui shdee zugeer l urgeljilsen neg yum ugiin ovoolgo bi tiim baihad durtai

    ReplyDelete
  6. ene deer bichlegiin tuhai bolon 3 dahi commentiig havsruulj bichsen bolno

    ReplyDelete
  7. мэдрэмжийн фокус алдагддагтай 100% санал нийлж байна, угаасаа хүмүүсийн харьцаанд тал нь бодит факт, үлдсэн нь тэр хүний өөрийн төсөөлөл байдаг хойно доо. Гэхдээ 3дах комментыг бичсэн хүн надад хайртай гэдэгт эргэлзэж байгаагүй, юун дээр ч үндэслэсэн бай тэр хайрыг нь би мэдэрдгийн...

    тойрох, алгасах аргагүй, дайраад гарахаас өөрцгүй амьдралын үе шатууд байдаг юм байна, урьдынхаасаа энгийн байхыг хүсэх болов, олон олон зүйлсийг зүгээр л орхих хэрэгтэй, гэхдээ орхисныхоо хэрээр олж авдаг гэдэгт итгэдэг болсон...

    цэг таслалгүй болохоор чиний бичсэнийг ойлгох гэж би маааш олон дахин уншдагаа :р

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан хайр байдаг юм. Олдвол алдаж болдоггүй юм шүү.
      Амжилт. гашуун байна гашуун байна :P

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)