Pages

16.5.12

Ажлаас гарах өргөдөл

Ингэж бичээд өгчлөө шд ямруу :р


Худлаа худлаа. Мэдээж юүгэж ингэж бичихүү. Ажлаас гарахдаа хүртэл бичиг цаас, захиа занаа болдог юм байна энд. Дассан сэтгэл хэцүү юмөө, гуравхан сар ажилчаад, тэр тусмаа анхнаасаа түр зуурынх гэсэн бодолтой, сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан мөртлөө л гарна гэж хэлэхээс халшраад, хулгаад хэд хоносын. Тэгж тэгж өчигдөр мээнэжэртээ хулчиганан байж хэлээд, өргөдөл бичдэг гэхээр нь гүүглээс шипи хайгаад суужийлаа би.

Тэгсэн чинь боссын өрөөнөөс бачим орилоон сонсогдов, чих тавин чагнатал идэр насны нэгэн хөвүүн аймшиггүй зоригтойгоор босстой хэрэлдээд хаалгыг тас саван гарч одох дүр зураг үзэгдэж амой. Явдал учрыг сураглаваас, байгууллагын дүрэм журамд үл нийцэх богино өмдийг өмсөж ирснийг нь удирдлагын зүгээс учирлан загинасныг ууртай хөвүүн уцаарлан сонсоод хүлцэж үл чадмой хэмээн орхин одсон нь тэр байжээ. Зарим нэгэн журмын нөхдүүд үе үе юүбк өмсөж сондгойрдог манийгаа даргад нүд үзүүрлэгдэж балрах вий хэмээн санаа зовсон ч сурагтай :р Манай ажлын хүүхнүүд яагаад юүбк өмсдөггүйн учрыг мэдэхгүй, дүрмэндээ лав шортыг л хориглосноос биш юүбк гэж дурдаагүй, бичигдээгүй хууль л бололтой, би хааяа нэг өмсөж од болдгийн ккк. Задгай, замбараагүй байх гэж төсөөлж байсан улсад харин ч бүр хуучинсаг байдал ажиглагдахаар сонин шүү.

За тэр гутал хувцас ч яахав. Яааг намайг гарах өргөдлөө бариад орохын өмнөхөн ийм явдал болдог нь юүв дээ тээ, what a timing! Айж жижигрээд байх шалтгаан байхгүй ч, угийн л туулай шиг зүрхтэйм болохоороо түгшээл хаалгыг нь аяархан тогшоол (түгшээл, тогшоол гэдгийг хип хоп маягаар үглэж уншаарай ккк) орсон. Босс маань сайхан хандсөөн, явж байгаа нь харамсалтай байна, туслах барих юм байвал хэлээрэй, гүүд лак нтр гээд гар барисан. Надтай ер нь дандаа сайн дарга нар таардгийн шүү. Амны хишиг сайтай гэдэг шиг даргын хишиг сайтайм байлгүй ккк. Хүнтэй ажиллах гэдэг амаргүй л байдаг байх, ямар дарга байж үзсэн биш, хэцүү үе гардаг байх гээд хоромхон зуурт бас даргыгаа өрөвдцөөн цаачэн ккк тийм л нинжин сайхан сэтгэлтэй.

Ийнхүү, 5 сар дуустал ажиллаад гарахаар болсон түүх энд оршивоо :р

19 comments:

  1. ашгуй ашгуй, блог бичуулдгуй ийм ажлаар ер яахым, би харин гарасай гэж боджээсийм, энэ захиагаа егчкуудээ, эцсий эцст даргийгаа л бодсонээшд хахахах

    ReplyDelete
  2. ene zunii ih nuudeliin beltgel hanaj l baigaan bna daaa yu yugui naadam dohood naadamsag yriandaa orchood bna shdee kkkk

    ReplyDelete
  3. одоо тэгээд яанам бэ хүүхээн :D
    ямар хэргээр гараав
    явдал учир юунд байнам ай
    одоо над үтэр түргэн хэлээд аль :-?

    ReplyDelete
  4. би хэлчхиймуу, их нvvдэл гээд байдаг л нэгэн хэлээдаагааз, энэ чинь л тайлал шvvдээ хvvхээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. хаашаа явах гэж байгаа юм их нүүдэл гэдэг чэн нэг захаас нь нөгөөд нь очихыг нь хэлдэгийн нтр :D
      аягүйл бол дунд эсвэл баг нүүдэл байх

      Delete
  5. тив алгасахыг их нvvдэлд тооцохгvймуу

    ReplyDelete
  6. хvvе, соулээ сэрээрэй босоорой, энд би хэлж болхымуу болкvvмуу ккк

    ReplyDelete
  7. ккк, чишшш, африкт очиж амьдрахжаагаа гэж битгий хэлээрэй :р

    ReplyDelete
  8. оон велкоме хоме :P

    ReplyDelete
  9. африк ямар хоме юмуу :р

    зүрх сэтгэл минь ТҮГШЭЭЛ...
    хаалгыг чинь аяархан ТОГШООЛ...

    Татар маягаар үглээд дуулаад өгөөч :р

    ReplyDelete
  10. яахынбэ солгойн мэдэгдээдайдгийн :(

    ReplyDelete
  11. http://www.youtube.com/watch?v=xFTRC7v3sxM

    ReplyDelete
  12. одоо өөрөө дуулхаан болиод хүнээр дуулуулдаг болчиж :P
    өөрөө л дуул л даа, солгойг чинь мэдшүү биш ккк

    ReplyDelete
  13. одоо өөрөө дуулхаан болиод хүнээр дуулуулдаг болчиж :P
    өөрөө л дуул л даа, солгойг чинь мэдкүү биш ккк

    ReplyDelete
    Replies
    1. за тийм дээ ингэвэл өөр шд за дууллаа шоо сонсоорой шоо :P

      Delete
  14. Blogiin unshigchid goyo hugjiltei yumaa. Suuliin yed bichlegnees iluu comment unshih gej huleedeg bolloo. bravo...

    ReplyDelete
  15. hetsuu hetsuu
    ali boloh hun halahgui biahiig hicheedeg ch negiig halj neleen hediig nam bolgodog

    hun ooroo garah shig hetsuu yum biahgui
    manager bol buh gadaad hariltsaa ni budaa bolno bi buh yumiig catch up hiih gej zuderne shine hun orj zugshirtlee dood tal ni 3 sar dundjaar 6 sar yor ni 1 jil bolohgui bol ajilaa sursan ch nadiin deesheeh dargatai taarahgui garna bi buh ajilaa dahin ehnees hiine
    hun garahaas halshirchiina

    Lolli

    ReplyDelete
  16. chinii yumand ooriinhoo zovlong l bichihlee

    ene ajilaas bolood anh yamar hogjiltei baisan odoo biahgui shu

    ReplyDelete
  17. ажиллаад 9 сар болчихлоо, би бас гарах санаатай. Үнэхээр яаж хэлэх учраа олдоггүй ээ. Шууд зүрх гаргаад хип хоп дох хэрэгтэйн байна. Ямартай нийтлэлд нь баярлалаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)