Pages

30.5.12

Нохой

 



Би нохойноос аягүй айдгийм. Төрөлхийн юмуу олдмол юмуу бүүмэд. Манай охин бол хар багаасаа л нохой хараад огт айхгүй, дагаад баясаад гүйдгийн. Би болохоор бичкэн гөлөгнөөс ч хүртэл зүрхшээнэ. Багадаа нохойноос айхтар айжийсан түүх бий нь бий. Одоо яг охиныхоо насан дээр л юм даг уу даа. Нохой манай дүүг (нэг настай, нэхий дээлтэй бацкаан) унагаачаад нүүрийг нь долоох гээд, би гэрлүүгээ гүйх гэсэн унаад, босож чадахгүй тэр чигтээ мөлхөөд гэрийнхээ үүдийг маажаад хэвтэж байснаа санадгийн. Яг ийм явдал болсон эсэхийг бас сайн мэдкүйэ, өвөө уурлаад тэр нохойг цохиж унагаана гээд мод бариад яваад байсан гэж эмээ ярьдаг байсныг бодвол үнэн л түүх байх.

Хожим нь нилээд том болсон хойно, өвөө эмээ хоёр хашаандаа монгол гөлөг тэжээгээд, эхэндээ би бас их айдаг байлөө. Жорлон орох гээд гарах гэтэл нөгөө муу гөлөгнөөсөө айгаад, харж харж цаашаа явангуут нь гялс харайгаад гарч нтр. Хөөрхөн 4 нүдтэй банхар байсийм, Баавгай гэдэг нэртэй, сүүлдээ дасаад айхаа больцон л доо. Сарвууных нь дотор тал, одоо хүнийхээр бол гарын алга, хөлийн ул нь яг жижигхэн арьсан бөмбөр шиг санагддаг байж билээ. Миний хувьд амьдралдаа цорын ганц удаа дасаж, өөриймсөөд айхаа больсон нохой маань тэр байжээ.

Энд чинь тэгсэн нохой муурны диваажин, над шиг хүнд бол жоохон түгшүүртэй газар юм. Өглөө эрт ажилдаа гараал алхахлээр том жижиг, зүсэн зүйлийн ноход өглөөний зугаалгандаа гарчихсан энд тэндгүй давхилдаал. Орой бас салхинд гарвал хаа сайгүй нохой. Ядаж байхад эзэд нь тоглог гээд уяаг нь сул тавьчина, аймхайг минь мэдсийм шиг ноход нь надруу ирж хоргоохыг нь яана. Би ч хаа явжийсан газраа таг зогсчдийн.

Өнөөдөр тэгсэн яаваа, гартаа пизза барьцан хөл бөмбөгийн талбайн хажуугаар алхаж явтал тээр холоос хоёр нохой туулай хөөсөн бололтой давхилдаад ирлээ. Ядаж байхад яасан ч том юм, худалч хүнд тугал шигээ. Туулайгаа алдчаад эзэн рүүгээ явчих байх гэж найдтал гайтай пиззаны үнэрийг авсан бололтой над руу дөхөөд ирсэн. Зүрх амаараа гарчих шахаад, пиззагаа газар шидчээд ээжээ гээд аяархан орилоод зогсцон. Дуу нь ч гарахгүй наасс ккк. Тэгсэн өнөө хоёр чинь пиззаг олж идчээд, над руу ноцох гэж цоройгоод. Еээ бүү үзэгдээ, би нэг мод тойрч зугатааж үзээд, хашааны буланд цаашаа хараад нүдээ аниад хөшцөн. Баавгайны үлгэр дээрхийг дуурайсын болуу чааваас, айхаараа л нүдээ анихымдаа. Эзэн нь тээр холоос дуу нь хадаал нохойгоо дуудаал ирж явсын, иртэл нь тэгээд гүрийцэн. Ноход ч нэг их халдаж сүйд болоогүй, эндхийн амьтад нь хүртэл цаанаа нэг хүмүүжилтэй нь сайхан юм даа ккк. Аймхайгаараа би л үнхэлцэг хагарах шахлаа.

Боломжтой болохоороо нохой тэжээхиймсан гэж боддогийн. Багаас нь цуг байж дасвал л айхгүй болох байх даа...Нохой чинь тэхдээ давстай юм идэж болдгүй билүү? Пизза идээд зүгээр байгаа...

11 comments:

  1. Их эмзэг сэдэв хөндөж бичжээ энэ үгийг хараал айж зүрхшээсэн боловч аймаар их зориг гарган уншлаа гэснээс нохой муур амьтад нь хүртэл хүмүүжилтэй гэхээр ямар газар орон нутаг ус уул хад хашаа машаа хөлбөмбөгийн талбай юм болаа :P

    ReplyDelete
  2. and oird yagaad tag bolov bas yagaad bichsen yum unshij amjaagui baihad arilgaad bna dahij arilgahgui shuu (homsogoo zangidaad aimaar yrvaiv) buh yu ok bizdee

    ReplyDelete
  3. энэ ч яахуу аль дээрийн бичлэг, оргүйд орвол гээд ноорогноосоо гаргаад ирэв :)

    эртээр шөнө зураг тавьчаад маргааш өглөө нь арилгацышд, харсан хүн нэг ч алга л бололтой ккк. Ямар ч л байсан амласандаа хүрсэн дэг :р

    гэр оронгүй явуулын байдалтай, нетэд тухтай суух боломж хомс, өнхрөөл явжийна. Тэгж байтал нэг тогтох газар олдоно байгаа, тэхээрээ сайхан бичнээ.

    ReplyDelete
  4. би өдөр бүр эргэдийшд уул нь
    шөнө гэхээр монголын шөнө үү канадын шөнө үү

    ReplyDelete
  5. Би харсан бүр хадгалаад авцым чэн хармаар хүн байгуул хараарай :P
    Африкийн л шөнө байж таараашд

    ReplyDelete
  6. харылдаа над руу савчаач

    ReplyDelete
  7. Савчлаа авсан биз дээ :D

    ReplyDelete
    Replies
    1. nadad irsenguiee, zamaas ni shuurchih shig bolloo

      Delete
  8. xairan pizza...
    bi ch bas bagadaa gulgund zuulgaj noxoinoos aidag bsan. tom bolood neg banxar tejeesen. Tsagaan sariin xamag buuz ideed neg sain balbuulsan daa ter banxar...

    ReplyDelete
  9. xexexe gadaadiin nohoinuud tusgai surguuli damjaa duurgediin shdee xu ... tegeed yanz buriin erdem nom surch, eldeb aash omogoo darj surch baij uyanaasaa salna shuu dee. Bodbol ter 2 nohoi huurhii pizzag chini idcheed bayarlasnaa ilerhiilj togloh l sanaa bsan bhdaa chamtai :)

    PS: ali deeriiin bichleg bsan ba shdee odoo l unshlaa kkkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)