Pages

25.5.12

Эмзэг дэлбээ ккк






She's so vulnerable гээд Roxette яг л миний тухай дуулаад байх шигээ ккк. Уг нь би ингэх учиргүй, ингэнэ ч гэж төсөөлөөгүй, магадгүй "сүүлчийн" гэдэг үг нөхцөл байдалд илүү хүч оруулаад, орхиж байгаа бүхнийг тодруулж харагдуулаад байгаа байх л даа...Харамсах, хоргодох, эргэлзэх, эмзэгших гээд хүний сэтгэл дэх сул дорой чанарууд илрээд байх юм... Барьцгүй, тодорхойгүй, зүгээр л нэг тийм бүлх горойсон мэдрэмж цээжинд бөөгнөрөөд, хүзүү хоолойн дээр тээглэрээд байх юм. Толгой бол бүх юм ОК, юундаа ингэнэв гэж зарлигдав чиг өр зүрхний тэндээс арай өөр дохио илгээгээд байх нь мэдээжийн, зүй зохистой үзэгдэл болуу эсвэл би сүртэй хүлээж авдгаараа ингэж байгаан болуу.

Би ч нүүдэлчин удмын үр сад байх эрхгүй болж байх шигээ, тогтсон суурьшмал амьдралаа орхиж нүүдэл суудал хийнэ гэхээс халширдаг болжийно. Зөвхөн махан бие, материаллаг эд зүйлсээ хөдөлгөхөд төдийгүй сэтгэл санаагаа харьяалагдаж байсан урсгалаас нь тасдан авч явна гэдэг хэцүү санагдаад байх юм. Энийг нөгөө л хойд захын хар овоохой, жилдээ нэгээр нэмэгддэг зүйлтэй холбож бодох уу, эсвэл хүн бүрт тодорхой заяагдсан хэмжээ хязгаар гэж байдаг нь чинээндээ тулаад ингэж байгаан болуу. Эс бөгөөс бороо орохын өмнөх хуйсгануур салхи шиг, өрнөлийн өмнөх оршил шиг байх л ёстой үзэгдэл буйзаа...

Ойрноос нэгэн шийдвэр гаргасан нь, олон жилийн өмнөөс бодож байсан зүйл ч мөн юм, Монголд очихоороо сэтгэлзүйн чиглэлээр оройн анги байдаг бол сурах! Баахан бодол эргэцүүлэлд автаад л, онол зохиогоол явжийтал тэр нь хэдэн зууны өмнө хэн нэгний бодоод олцон, хүн бүхний мэддэг зүйл байх жишээний. Тэртэй тэргүй онолдохоо болихгүйгээс хойш тэр талын суурь мэдлэгтэй болуул гоё санагдажийна. Хүн дуртай юмаа хийж байх хэрэгтэй гэж миний дуртай В.И.ГилийнХатан бичсэн байлээ.

Бас нэг гоё дуу :



14 comments:

  1. Argagui shuu dee, hen ch bsan tegne.
    Chinii huraasan dadlaga turshlaga bol hemjeelshgui ih. Teruugeeree saihan.
    Jil bur nemegddeg hoid zahiin har ovoohoi gej yu ve? oisongui. canadaar yariad bgaa yumuu, eh? :)

    ReplyDelete
    Replies
    1. ккк Burlington-ы нутгийн аялгаар биччихжээ. Муу л бол хойд захын хар овоохой гээд, сав л хийвэл хамаг буруу энүүнийх гээд чихдэг нэг юм байдаг даа, эртээр хоёулаа ярьж байхдаа бас энийг зөндөө дурдсан :)

      Delete
  2. chi mini roman bichvel tasarhai bichne dee, aan

    ReplyDelete
    Replies
    1. би мартамхай, салан зангийхаа тухай цуврал роман бичдэгиймуу гэж бодож байна. Энэ мартдаг чинь эволюц революц хийгээд улам боловсронгуй болоод байдгийн байна, сериал кино ч хийдгиймуу, ар араасаа үйл явдал нь ундраад л байх шинжтэй дэг ээ ккк

      Delete
  3. sonirholtoi blog bna shuuu.chmd amjilt

    ReplyDelete
  4. Soul oo, mergejleeree ajillah bol butsaad heregguim bna le.
    Blu

    ReplyDelete
    Replies
    1. угаасаа яг миний мэргэжлээр ажлын байр байхгүй л дээ. Дөхүү юм олдвол хийнэ л гэж бодоод байна.

      Яагаад ингэж бодсон бэ, ойрд нээрээ яагаад таг байнаа blu?

      Delete
  5. ymar neg gazraas haa negtee ruu haashaa ch yvah bolson magadgui bi dahiad end hezee ch irehgui dee gej bodhoor neg tiim sonin baidagiin

    gehdee l yvah n hezeed zov buh zuil baigaa yg ter l heveeree uldene gej hezee ch ugui yum chin

    ReplyDelete
    Replies
    1. аахан түр зуурынх бизээ

      Delete
  6. удахгүй цагийн зөрүүгүй болохнээ гоё гоё ккк

    ReplyDelete
  7. yaasan goy bichdiin bi ch dagaad goy unshlaash deee neg tiim hemneleer kkk

    ReplyDelete
  8. нээх хөөрхөн бичлэг байсан, хааччуу???

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)