Pages

26.11.08

Radio Star

Багын юм жаахан дурсмаар санагдчлаа.
90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа.
Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, бичлэг хийдэг нэг тийм хөгжим авч өгч байж билээ.




За нэг иймэрхүү л юм байсан санагджийна тэхдээ энийг гүйцэхгүй л дээ. Багадаа авч байсан бэлэг дундаас энэ хамгийн гоё нь байсан ч юмуу... Тэр үед яг FM радионууд анх үүсэж бий болж байсан үе.
Хамгийн анхдагч нь монголын радиогийн дэргэдэх 89.1 болуу. За би буруу ярижийж магадгүй тэгж л санаад байна. Хөтлөгч нь Оюунтунгалаг гээд ёстой тунгалаг гоё хоолойтой эгч байдаг байсан. Эрэгтэй байсан бол дурлах дөхсөн дөө. Сонин сонин юм ярьж өгнө. Англи хэлний хичээл заадаг байсан. Тэгээд англи дууны үгийг өөрөө орчуулаад тэрийгээ уншиж өгдөг. Би тэрийг нь дуурайж бас дууны үг орчуулах хобитой болсон байлаа.
Тэнгэр эрхэс од мичдээр тангараглая
Таныг дагах сүүдэр чинь байж андгайлъя
I swear by the moon and the stars in the sky
and I swear like the shadow that's by your side

Энийг би дэвтэр дээрээ бичиж үлдээсэн байна.
Бас ХИТ хөтөлбөрийн Давааням хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Ямар ч өргөн мэдлэгтэйм гээд биширдэг байлаа.
За одоо FM102.5 ШУТСОгийн 12 давхар билүү хамгийн дээд давхарт нь байрладаг байсныг мэдэх юм байна. Эхэндээ хамаагүй явдаг байснаа сүүлдээ монгол дууны цаг, гадаад дууных гээд хуваачихсан. Шөнө сонсох бас их гоё. Хааяа янз янзын юм таалгана, оролцох гээд залгахаар яриад орж өхгүй шдээ. Ядаж байхад манай гэрийн утас дардаг биш эргүүлдэг байсан болохоор эргүүлж ядаж байтал өөр хүн өрсчихнөө. Сүүлдээ лаг аргатай болцон холбогдоол байдаг болсон.

Оюутан болоод ч FMээсээ урваагүй. Нэг найз маань аймаар идэвхитэй, гүйж байгаад FM хөтөлдөг болчлуу яалаа ямар ч байсан би хамт нэг удаа очиж байлаа. Тухайн үеийн нэг boy band ярилцлага өгөх гээд ирсэн байнаа. Нээх нэртэй биш л байсан, одоо санахгүй байна. Үүдэнд хамт хүлээгээл суужийсан хэрнээ ичээд юм дуугарч чададгүй. Лаг байдалд оржийсноо санажийна. Одоо ҮЛ МЭДЭХ хөтлөөд байгаа Ариунаа эгч тэхэд 107.5д байсан. Би лаг захиа бичээд л дуу захиалаад л. Тэрийгээ явахаар нь бөөн баярлаал зүрх цохилоол...
Ориг кассет авах мөнгөгүй, хоосон кассет аваад FMээр дуртай дуу явангуут хаа байсан газраасаа үсэрч ирээд record товч даржаагаам даа. Дууны голоор юм ярих эсвэл таслаад хаячуул шатааски. Энд ирсэн хойноо ч шөнө сууж тэгж FMдэх дуртай байсан. Шөнө болчихоор ярих нь бага дандаа гоё дуунууд яваа л байна. Тэгээд л хөгжим сонсонгоо гэрлүүгээ, найзууд руугаа захиа бичнэ эсвэл өдрийн тэмдэглэл сараачина, янз бүрийн шүлэг мүлэг хуулж бичээл.


Ноднин зун зуслан дээр уйдахдаа FM баахан сонссон. Тоо томшгүй олон радиотой болсон байлээ. Тамара гээд нэг сонин ярьдаг охин байсан. БАЯРАЛЛАА гэж ирээ л. FM хөтлөгч нар нэг төрлийн одууд болсымуудаа. Joshua гээд нэг залуу байна. Бас дуулдаг гэсэн.

15 comments:

  1. FM ee gej mongoldoo baihdaa buh l duu odoo hit boljaagaa shine duu geh met bugdiig l sonsdog baij.yag neg hooson kasset belddeg baij bilee.tegj durtai duugaa bichchiheed angidaa avchiraad sonsohleer dunduur ni hotlogch ug helenguut angiinhan aa maa bolood onigoo boldog baij bilee.orig kasset iig ch baraagiin hovor hardag baij bilee.
    bas FM eer mendchilgee avaal gaduur yavjaahad tanai naiz ternees mendchilgee irlee ta odoo sonsoh bolomjtoi bainuu genguut bolomjtoi gej helcheed FM haij guigeed mashinii FM bolhoor yapon mashin geed FM barihgui bi gej zalhuu terniig ni yanzlahgui yavsaar hehe hogjiltei baijdee.
    saihan dursamj sergeesend bayarlaa.

    ReplyDelete
  2. Minii hoorhon naiz nadaa zoriulaad duu zahialj biasaniig hezeed dursdagiin. Torson odor gee dl gertee gunigtai suuj biahad FM-ees yariad bi bantaad l, tulgamdaad l yamar ch duu zahiallaa. Yamartai ch maash ih bayarlaj bilee.
    Hairtai shuu chamdaa

    ReplyDelete
  3. Buya hehe chi bas minii ueiih yumaa daa :)

    Katie i love u too ♥

    ReplyDelete
  4. bi unshjil bgaa shuu hehe

    ReplyDelete
  5. Oroitson boroo gedeg shig hedii n nas ongorson hoino neg FM gedeg yumiig chin sonirhoj uzlee. Sonin yumaa, humuus sanaa bodloo soliltsood l, taniltsaad l.. ter n ih taalagdsan. Anh Boyzone-ii kassetiig Nomingoos sarjingaa tsugluulsan 500 biluu 900 togrogooroo avaad sarjingaa odor algasalgui sonsoj bilee. hicheeleese ireed shuud unuuhuu taviad erguuleed l sonsood bna. zarimiig n sonsood uilna gee. yu ch bodoj uildag baisiin hehe. bodvol shutej bishirch baisiin baih l daa. Boyzone-ii fanclub ruu zahia bicheed l. Bugdiih n zurgiig duuriaj zuraad yavuulsiimdag. Oorsdoo yadaj harsan bailgui gej boddogiin shde.

    ReplyDelete
  6. Wow Tomoko manai duu bas Boyzoned aimaar durtai baisan. Plakat ni hanand ulguustei. Ter ued duugiin davalgaan door bi bas Boyzone sonsoostoi. Odoo sonsohod ch uidadguin shuu sonin.

    Hehe bi bas duuteigee cassette avah gej 700 tugrug tsugluulaad ochood yamriig avahaa medehgui harj harj Janet Jackson avch baisnaa sanaj bna. Hugjiltei baijee

    ReplyDelete
  7. xe xe xe chi odoo teeeeed l shunu FM sonsood hicheelee hiihgui suudag bsan baih ni ee.... bas bain bain utasnaas zuugdeed mungu ureed utasnii kabeliin uzuuriig halaadag baisan baih ni... gesnees bi er holbogdoj chaddaggui baisan shd. manaih bas ergegddeg apparattai erguulseer baigaad dud dud dud geed duusaa... :)

    ReplyDelete
  8. FM -d eostoi holbogdoj chaddaggyi bailaa.Humuus yaj tegj neg nevtruulegt dahin dahin holbogdoj orood baidagiin buu med. Buur bainga ordog huuhduud ch baidag baisan suuldee hooloigoor ni ter bna ene bna geed tanidag bolchihdog. Oroi bolohoor l chihevchee zuugeed hogjimniihoo hajuud l suudag bailaa. Ter holbogddog ergeddeg, dardag arguudaasaa zaaj ogooch.

    ReplyDelete
  9. Hilde hehe tiishdee bi chin gadnaas ni harahad hicheel hiideg bairiin hun suugaal bna.
    eej aav medehgui...
    egch tegsen hugjim sonsool :)

    ReplyDelete
  10. yoko odoo ter arga bariluud hotsrogdson baihoo
    10aas ch olon jil ungurchij
    gehdee mongold ocvhol dahij suraad chamd zaaj ugnuu zaa hehe

    ReplyDelete
  11. hi!odoo TV5-iin Bayaraa geed hotylogch zaluu 107.5 d hotlogch hiideg baisan te. Shono sonsoh ih kaiftai baidag baij bilee.

    ReplyDelete
  12. тэр баярааг хөтлөгч болоод удаагүй байхад би явчихсийн. Царайг нь хараагүй...Тэхдээ хоолойнд нь их дуртай байсаан...

    ReplyDelete
  13. "Шөнө болчихоор ярих нь бага дандаа гоё дуунууд яваа л байна."

    ReplyDelete
  14. 2008 оны нэг дурсамж сэргэчлээ. Анх удаа, огт санаандгүйгээр FM 98.9 билүү 89.8-ийн байранд очиж нэвтрүүлэгт орж билээ. Хөтлөгч залуу, миний найз залуу бид гурав "итгэл" гэдэг сэдвээр яриад л. Гэтэл утсаар нэг сонсогч холбогдоод тусгайлан надаас нэг юм асуугаад л, намайг онцолсонд нь би баярлаад л. (Эрэгтэй сонсогч байсан, тэхээр мэдээж намайг онцлох нь аргагүй шдэ, одоо бодоход). Найз залуутайгаа танилцаад удаагүй байсийн байна, 12 өнгөрсөн шөнийн цагаар тэгж анх удаа FM нэвтрүүлэгт оролцсон маань үнэхээр содон үйл явдал болж билээ надад.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)