2.6.13

өнгөрсөн 6.1


Тэр өдөр тэнгэр л хамгийн үзэсгэлэнтэй байсан.




Талбай дүүрэн хүмүүс.
Тоос бужигнаж, царай муутай байшин барилгууд шавсан, машин нь чихэлдсэн энэ их хотод ТЭНГЭР л дэндүү гоёмсог, дэндүү эрхэмсэг...

Ийм цэцэг хаа сайгүй дэлбээлсэн байсан нь хөөрхөн...

Таалагдсан энэ сандал. Харангуут бөөн бөөн романтик төсөөлөл сэтгэлд ургаад л...

Хаа нэгтээгээс хотынхоо царайлаг хэсгийг илрүүлэх сайхан.

Даанч дэндүү дорой ухамсар...

Уг нь тор барисан хүмүүс хогийг нь түүгээл байгаа харагдсан, түүгээд түүгээд барагдахгүй их хог...

Өнөө нэр үл мэдэх цэцэг. Энгийн даруу боловч харц булаам сайхан төржээ чи....

Ард талаас нь авч үзээгүйн байна.

Юу гэж бичсэн байгаан бол?
Орой нь үнэгүй билет олдсоныг олзуурхаад дуучин Алтанцэцгийн концертыг үзлээ. "Нээрээ би чинь будлиу шүү" гээд дууны үг шиг л. Дотор нь зарж байсан чиклаад, чихрийг харж ухаан санаа самуурч яваад билетээ хаяцан. Цуг явсан хүмүүстэйгээ комбинац зохиож байж арай гэж дотогшоо орсон. 60,000₮ гэсэн чамгүй үнэтэй тоглолт байлаа, нилээд мөнгөөр дулдуйдаж бүтсэн нь илт, амьд хөгжим, дуу бүр дээр чимэг болох бүжигчид, хараажийн урлаг соёлын салбарын акулууд баймаар үзэгчид гээд л... Дуучин маань өөрөө хүчтэй сайхан хоолойтойн. Ярих юм байхгүй.

Даанч хамгийн чухал нь, нэг ч дууг нь мэдэдгүйн байна, тэнд сонссон дуунууд ч чихэнд огт наалдсангүйэ. Нэг ардын дуу, нэг хуучны дууг л танилаа, тааллаа. Бусад дуу нь үнэндээ миний вкус бишээ. Уг нь дууны үгэндээ нилээд анхаардаг бололтой байсан. Аялгуундаа байгаамуу, дуулж байгаа стиль арга барилдаа байгаамуу бүүмэдээ.

Тэгэхэд би шувуу байсан
Чиний дэргэдуvр зєндєє ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Чиггvй алсыг гунигтай ширтсэн
Чив чимээгvй уул байсан
Дэргэдуvр чинь єнгєрехєд манантай байдаг сан
Дэвэн дэвсээр елмийд чинь унадаг сан
Хэзээ ч мєрєн дээр чинь бууж чадаагvй
Хэзээ ч эгцлэн ширтэж чадаагvй
Далавчны минь чимээг тэгэхэд чагнасан бол
Даанч их шаналлыг унших байсан
Даанч их хvслийг сонсох байсан
Даруй зуун жил чамайг тойрон ниссэн
Хєх сормуусаа нулимсанд дvрээд
Хєлийн чинь дор «ХАЙРТАЙ» гэж бичсэн
Хємсєг, vсээ vгтээн зулгаагаад
Хєлийн чинь дор «Vхлээ» гэж бичсэн
Тэгэвч чи тэгэхэд одооных шигээ л
Тэнгэрээс буудаггvй нvдтэй байсан
Өлзийгийн энэ гоё шүлгэнд Дэлгэрмөрөн ая хийж байна гэж гутаагаад хаяцан байлээ. Шүлэгний тэр их гуниг, сэтгэл шимшрэм уйт дурсамж, тэмүүлэл болоод шаналалыг уншаад мэдэрдгүйн байхдаа. Дисконы шахуу хэт энгийн аяз, хэмнэлтэй хачин "хямд" дуу болсон байсанд харамссан.

гэснээс ТАТАР эргэж иржаагаан байлээшд. Анх би дүүгээ загнаал, юун хипхоп, үглэдэг дуу муу сонсоод байгаан, тэд нар чинь баба гэж мэгээд хүмүүжүүлкээд байсан чинь, өөрөө Татарт хэсэг автаад... Дагаж үглэж чадахгүй ч дахилтыг нь аялаастай, улаан фээн байлаа... 3уулаа нээх хөөрхөн шд. Баярлаад л байна.

3 comments:

  1. Гоё хөх тэнгэрийн зураг, хотын маань өнгөлөг хэсгүүдийг харуулсан зураг үзүүлсэнд баярлалаа.
    Би бас Татарт дуртай байсан, нэг клип нь дэндүү таалагддаг архи уугаад л нийгмийн шат нь уруудаад байгааг харуулдаг.
    Татар гэхээр манай охин 2 настай байхдаа Хорвоо гэдэг дууг нь дуулаад ЭНГИЙН ХОРВОО гэдгийг нь Дэндийн ховоо гээд л дуулаад байдаг байсан нь санаанд орчихлоо.

    ReplyDelete
  2. Ene tsetseg goe unertei bna uu monosnii tsetseg shig l bna daa herev mun bol hachin goe unertei

    Tenger tenger yg iim honin tsagaan uultei tenger

    uul n tengeree esvel tenger n uulee ulam tod bolgood l monos tsetsegleh tsagaar iim l tengeriig shirteed shuvuudiin gorhi bulagiin chimee chagnaad udurjin hevtehsen

    Tenger luu udaan shirtej baigaad busad zuiliig harahaar yg l budag n urssan zurag shig

    ReplyDelete
  3. ter tsetserlegiin zurag yanztai..

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...