30.6.09

6 сарын 30



Өнөөдөр 2009 он талдаа орж байгаам байшдээ. Өглөө ажилдаа ирсэн чинь жилдээ ганц хоёр үзэгддэг ТОМ БОССууд эгнээд зогсчихсон fortune cookie тараажийна. Зарим хүмүүст бэлэг таарсан надаа харин "жилийн эхний хагаст хичээж ажилласанд баярлалаа, үлдсэн хагасд мөн чармайнаа гэж найджийна" гэсэн бичиг гарч ирнэлээ... ккк

Энэ завшааныг ашиглаад, new year resolutions бичиж байснаа хальт шалгаад шалгаад явчнаа хө.
1) Эрүүл мэндийн салбарт
Авдран доторх аржгар хурганы арьсаа янзлуулж өнгөлүүлж авах
--> 50%, баруун талаа янзлуулсан одоо зүүн тал...
Жингээ барих, иогоо үргэлжлүүлэх, хавраас бассейн
--> Жингээ сайн барьж байгаа, иог харин ойрдоо тасалдсан, бассейнд яваад 1 сар болжаагаа
Арьсандаа жоохон анхаарал тавий...
--> Будагтайгаа унтах мэтийн муу зуршилууд эрс багассан, гэхдээ нэг гоо сайханд орчий гээл амжихгүй байгаа

2) Санхүү
Охиндоо зориулж хуримтлал нээх
Илүү дутуу зардалаа тооцож...save some money :-)
--> Охиндоо зориулж хуримтлал нээсэн, бусдаар бол бахь байдгаараа :(

3) Зугаа цэнгэл
Online/Offline найзуудтайгаа холбоо тасрахгүй байх
--> энэ харин ОК байгаа.
Ойрхон нэг тийшээ аялах
--> одоогоор амжаагүй
Jekyll and Hyde
--> 9 сард үзэх гээл...

4) Бусад
Жолооны үнэмлэх
--> Дромоо өгцөн, одоо бэлджаагаад хөдөлгөөний шалгалтаа өгөх үлдсэн
ТВ бага үзэж ном их унших (чадвал ганц нэгийг орос дээр)
--> ТВ үзэх зав ч бараг гаркуум дөө, ном овоо уншиж байгаад ойрдоо залхуурааск. Монгол хэл дээрээ уншмаар санагдаад байдаг болчиж. Хэдэн ном авчирч/авчруулж уншнаа...
Муу зуршилуудаас салах (зөндөө олон байгаагаасаа ядахдаа цөөлөх)
--> Ай энэ л их муу биелэлттэй байгаа даа. Гэхдээ давтамж нь цөөрөөд байгаа гэж өөрөө өөрийгөө хууръя даа

And the biggest one is, to

Love My Life :-)





13 comments:

  1. Миний зорилт зорилгууд эхнээсээ биелэж байгаа гэж бодож байгаа. гэхдээ их шаналалтай юм. Чиний төлөвлөгөөн дээр суурьлаад өөрийгөө бас нэг шалгачихъя.
    Аржгар хурганыхаа арьсийг янзлуулчихсан. Санаа амарсан. Гэхдээ л нэг хэсэгтээ. Цаашид анхаарах хэрэгтэй юм байгаан.
    Жин барих угаасаа миний төлөвлөгөөнд байгаагүй. ккк
    Будагтай унтахыг хэзээ болих юм байгаан бүү мэд.
    Охидууддаа хол ч гэсэн давтамжтайгаар бага багаар нэмээд л байгаа.
    Онлайн/Оффлайн найзуудаас сэм сэмхэн холдоод байх шиг... өөрийгөө өөрийнхөө дотор түгжихийг хүсээд байх шиг.
    Аялалын тухай бодол хадаастай...
    Машинаа нэг сольчих юм сан...
    ТВ үзэхээ больсон... ном унших хүсэл оргилоод л байгаа...
    Муу зуршлаасаа ганц ганцаар салж байгаа... тамхи хаясан... градустай ундаа ууж чадахгүй болсон байлээ... шоу цэнгээнээс хол...нөгөө ажил энэ тэр ч мартагдсан кккккк. чихэр шоколадаа харин хаяж чадахгүй байна.

    Хагас жил өнгөрөх биш.. .дахиад хагас жил урд минь байна... бүхнийг амжуулах их хүсэл зориг оргилж байгаасай...

    ReplyDelete
  2. kk... yamar ch baisan 50 huvitai baigaan baina. tsaashdaa amjilt. uchigdur utsaa unagaagaad holboo tas. tegeed tahiagaa sharj duusgaad ideh geseer baital oroi bolood dahin holbogdoj amjsangyi ee. tahia sharah hetsuu yum bilee. suulruugee halshraad manai hun duusgasan. yahav yag chikeniih shig boloogui ch gesen idehtei yum bolson bailee. gehdee dahij hiihgyi gej bodson.

    ReplyDelete
  3. Хагас жил өнгөрчихсөн байдаг... Хурдан гэдэг нь энэ хугацааг :) Биелэлт тал хувьтай байгаан байна даа. Гэхдээ хичээл зүтгэлээ алдаагүй байгааг харвал 100% давхар амжилтыг хамт тэмдэглэмээр харагдлаа. Энэ эрчээрээ урагшаа :)

    ReplyDelete
  4. тэхх
    хагас жил урд байна
    хагас амьдрал урд байна
    амжиж амьдрах, амьдарч амжихсан... энэ үг үргэлж бодоостой болжээ :)

    ReplyDelete
  5. их юм амжуулжээ
    сүүлийн хагас жилдээ бодсон санасан бүхнээ хийж бүтээгээрэй :)

    ReplyDelete
  6. зорилго тавиад түүнийгээ дүгнээд мундагиймоо
    би эхний хагас жилд маш том ажил амжуулсан
    үлдсэн хагас жилд нь бас нэг зорилт бий, бүтвэл энэ жил өнгөрсөн жил шиг үр бүтээлтэй жил гэж дүгнэж болноо

    ReplyDelete
  7. би чамайг монголд байдгүйм бна гэж ойлгосон, нууц биш бол үгүймуу?

    ReplyDelete
  8. энэ жил блогтой болсных анх удаагаа л ингэж төлөвлөж бас дүгнэж үзжийнэ. Гол нь одоо л амжуулахгүй бол хэзээ ч чадахгүйм шиг адгуу бодол төрөөд байдаг болчжээ.

    Secretwish-ээ чиний зорилт бүтэхийг ерөөе. Тэхх би монголд биш :-D

    ReplyDelete
  9. Сайн байна хичээгээрээ

    ReplyDelete
  10. Зорилго тавина гэдэг том зориг гаргаж байна гэсэн үг. Учир нь зорилгоосоо няцвал өөрийгөө хүндлэх мэдрэмж байхгүй болох аюултай. Чи сүрхий юм аа. надтай л лав харьцуулах юм биш.

    ReplyDelete
  11. Аноним: би хичээж амьдардаггүй ээ...өөрийнхөө хүссэнээ л хийж байгаан...

    хэхэ какаду мань мэтийг дагуулахгүй мундаг залуу бизээ...

    ReplyDelete
  12. Эргэн дурсахуй

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...