Pages

9.2.17

Төрсөн өдөржав

Нэг ангийн хүүхдийг ангижав гэдэг шиг. Нэг өдөр төрсөн хүмүүсийг төрсөн өдөржав гэхийн болуу. Англиар бол birthday twin гэдэг гэжийнэ.

Миний хувьд 2 сарын 9 гэхээр цаанаа л онцгой гоё өдөр санагддиймаа. Тоонууд нь ер бусын санагдаад байдышд яг үнэнгээсээ. Ухаан орсон цагаасаа хойш л өөртэйгээ адилхан өдөр төрсөн хүн хайж эхэлсэн байхаа ккк. Барагтай бол олдохгүйэ.

Чат, интернетийн ачаар надаас яг 10 ах birthday twin-ээ олж байлаа. Би 18-тай байсан гэхээр тэр "ах" 28-хантай залуухан байж. Одоо тэгсэн би тэр ахаасаа 10 насаар эгчмэд болцон явжаахын. Цаг хугацааны хурдан, амьдралын мөчлөг 10 жилийн давтамжтайг гайхаал... Төрсөн өдөржав ах надад "Алиса гайхамшгийн оронд" гээд ном бэлэглэж байж билээ.

Энэ гоё жүжигчин надтай яг чацуу, төрсөн өдөржав

Гүүгл төрсөн өдрийн мэнд хүргэсэн
Хайгаад олдохгүй болохоор нь би өөрөө өөртөө төрсөн өдөржав гаргаад авсан лд. 2 жилийн өмнө энэ өдөр, жижкэн үрээ төрүүлсээн. Одоо нэг шулганаа залуу лаа үлээнээ, хээпий бөөдээ гээд дуу аялнаа завгүй л яваа.

Ер бусын өдөр маань ингэж жинхнээсээ гайхамшигтай утга учиртай болсым даа.


2 comments:

  1. Хөөрхөн хүүд нь бас чамд төрсөн өдрийн мэнд хүргэе! Хамтдаа, эсвэл хүү нь үлээгээд унтрааж чадахгүй бол лааг нь үлээгээд өгчихөж болох л юм байна хэхэ.
    Би төрсөн өдөржаваа олсон шд. Өмнө нь бас дам танил нэг төрсөн өдөржавтай байсан. Олон хүн төрдөг өдөр төрчихсөн юм шиг байна лээ хэхэ.

    ReplyDelete
  2. ээж хүү хоёрт төрсөн өдрийн мэндээ
    10н жил төгсөөд дараа жил нь нэг сургуульд сурахад надаас яггг нэг дүү нэрний төгсгөл хүртэл адилхан төрсөн өдөржавтай хамт суудаг байлаа, бүүр нэг гар нь өтчихсөн юм шиг хүү байж билээ. Хамаг дэвтэр бал эдрийг нь өөрийнхөө талд өрөөд тавьчихдаг, тэгэхгүй бол гар нь зүгээр байнаа нэг байхгүй ёстой хэцүү хүү байсан, одоо хаа яваан бүү мэд

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)