Pages

1.2.17

Дилемма

Ойрын үед нэгэн бодол тархинд шигдээд салахаа байлаа. Inception дээр гардаг шиг л, оюун ухаанд суусан энэ санаа намайг орхихгүй нь бололтой...


 40 нас хаяанд ирчихжээ :(  Улам завгүй, улам хурдан давшсаар энэ "аймаар хөгшин" насны босгон дээр тулаад ирцэн байна. Өмнө нь амжиж амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдах боллоо. Шинэ орчин, шинэ зорилго, өөрийгөө дахин нэг сорих, өндөр өөд дахин нэг тэмүүлэх хүсэл төрнө. Одоо л амжихгүй бол 40 хүрэнгүүт боломж бололцоо улам нарийсч, эрч хүч улам багасаж, хөдлөх аргагүй болох байх гэхээс адгах...

Нөгөө талаар, арай гэж тогтон суурьшиж байгаа амьдралаа дахиал сэгсрэх, чичиргэн доргиохоос халширч айж байна. Тогтвор суурьшилтай нам жим амьдрахыг мөрөөдсөөр түүндээ одоо л нэг хүрч байдаг. Дахиад бүхнийг эхнээс нь эхлэх бас л яггүй санагдаад байдаг.

Хамгийн гол нь, одоо нэг хөдөлвөл, дахин наашаа цаашаа нүүдэл суудал гэхээргүй болно. 50 хүрчээд шинэ амьдрал бодоод яриад явахгүй л байлгүй. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг харахаар, үр хүүхдээ бодохоор... арай илүү орчин нийгэмд амьдруулмаар ч юм шиг.

Хамгийн хачин нь, явах тухай бодол намайг цэнэглэж, сэргээш болох юм. Үргэлж ядраал, түүртээл, юун блог яршиг төвөг байснаа сүүлийн үед элдвийн юм судалж, эргэцүүлж, ирээдүйг төсөөлж, төлөвлөж, блогоо бас бичмээр чин хүсэл тэр дороос оргилох боллоо.

Яамаар ч юм дээ...дахиал хэсэг зуур бодохоос. Гэхдээ бодох хугацаа ч бас тийм ихгүй, хурдхан л шийдмээр...

9 comments:

  1. амжилт хүсье, удахгүй шийдвэрийн хариулт олдох байхаа

    ReplyDelete
  2. Ер нь бол хэзээ ч шинэ юм эхлүүлэхэд оройтохгүй. Гэхдээ энэ удаагийн шийдвэр бол ганц чиний ажил амьдралыг биш гэр бүлийн чинь амьдралыг өөрчлөх болохоор илүү их бодох хэрэгтэй байх. Би сая буцах санаатай нэлээд их бодол болсон, тэгээд амиа бодсон шийдвэр болж таарсан. Гэр бүл үр хүүхэд маань энд байхыг илүүд үзсэн. Бас л их нервтсэн, сайн бодоорой.

    ReplyDelete
  3. Анх монгол руугаа буцъя гэж зүтгэсэн хүн нь би л дээ. Тэгсэн чинь одоо урваж шарваал байжийдаг. Хаана ч очсон ээж хүн, эхнэр хүний үүрэг хариуцлага буурах биш дээ, ялангуяа шинэ газар бүх юм хэд дахин хүнд байдаг... Биеийн амраа бодвол эндээ байх нь дээр ч юм шиг.

    ReplyDelete
  4. 10 10-аар л давтагдаад байна даа тиймүү?

    ReplyDelete
    Replies
    1. 10 жил ямар хурдан өнгөрчив дөө.

      Delete
  5. yvah tuhaid adilhan bodoltoi bna bas ireh gej zutgesen hun n bas bi
    neeree 40 hureheer medehguimdaa gedeg ugiig chin setgeleesee heldeg boldiim bna

    ReplyDelete
    Replies
    1. нээрээ л мэдэхгүй байна яах ёстойгоо...

      Delete
  6. Хаа сайгүй явж суух бодолтой хүмүүс байх шиг. Явах уу, буцах уу гээд түрүүлж дугараад л байгаа.

    Ах дүү садан ойр байхгүй хааяа хааяа жаахан ядархиймаа. Бусдаар бол ч...

    ReplyDelete
  7. puuh tsag hugatsaa gej hurdan yum aa .Heden jilin umnu 20 hedtei zaluu ene blog-g unshdag hun 30 hureh gej bna :l

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)