Pages

17.7.09

Romeo & Juliette


The Musical
Дуу, бүжиг, жүжиг гурвыг нэг дор хослуулсан мюзикалд би их дуртай. Анх Лондонд "The Phantom of the Opera" үзээд амтанд нь орж билээ. Дахин үзмээр байсан ч харьцангуй үнэтэй, бас зав зай гээл тохирол нь бүрдэж өгдөггүй хойшлуулаад яваад байсан, өчигдөр тэр хүслээ биелүүлж цэнгэлийн манлайг эдлэв :)




Шекспирийн зохиол дээр үндэслэн Францын хөгжмийн зохиолч Gérard Presgurvic-ийн 2001 онд бүтээсэн мюзикал байлаа. Кино юмуу драмын жүжгээсээ хамаагүй илүү сэтгэлд хүрэх шиг...Ромео Жүлиет хоёрыг анхны харцаар дурлахад нь дагаад догдолж, харуусалтайгаар хагацахад нь голруу зураад явчихсан...Яг л өөрөө дурлаж өөрөө хагацсан юм шиг цээжин тус хөндүүрлэх мэдрэмж...гайхаж, бас баярласан...Эрч хүчээр дүүрэн бүжиг, шөрмөслөг залуусын уран гоо бие цогцос, гэрэл чимэглэл, тайзны засалт...Нүд маань баясаж, сэтгэл маань сэргэж, энэ сайхныг үзэх хувь тохиосонд талархсан.

Аялгуу
Франц chanson-ийг модерн рокийн хүчирхэг хэмнэлтэй хослуулсан дуунууд нь үнэхээр таалагдав. Одоо явж байгаа дууны нэр "Les Rois du Monde" буюу "Ертөнцийн хаад".


Ертөнцийн хаад ихэмсэг царайлан
Ердийн биднээс илүү гэж боддог ч
Жинхэнэ амьдралыг тэд үл мэднэ
Жирийн бид эндээ хаад нь билээ


Бүхнийг чадагч хаад эрх мэдэлтэй ч
Бүрэнхий ганцаардал, айдсаар дүүрэн
Харин бид бүжиглэн дуулж
Хангал залуу насаа хайрлан амьдардаг


Өнгөрөх салхи шиг энэ л насандаа
Өвдөг сөгдөн бууж өгөхийг хүсэхгүй
Халуунаар дурлалцаж халуунаар амьдарна
Хаадын биш миний амьдрал хамгаас сайхаан


Удаах дуу нь "Aimer" буюу "Дурлал" гэдэг нэртэй.


Дүүлэх шувууны далавчинд хүрэх мэт
Дурланаа гэдэг хамгийн сайхан
Урсах цагаас хулгайлан өмчилж
Ухаарал дүүрэн амьдрах сайхан


Дурлал
Энэ Ромеод дурлачихлаа. Түүний Жүлиет нь болох сон...Зүүдэндээ ч болтугай цээжийг нь налаад тэврүүлж үзэхсэн...




Тоглолт дуусаад гарын үсгийг нь авсан юм. Өмнө минь инээмсэглэн зогсох тэр залууг хараад зүрх амаар гарчих шахаж гар барихад нь цахилгаан гүйдэл жирэс жирэс гүйсээн.



Ай даа...шүүрс алдам сайхан залуу байв. Өндөр нуруу, өргөн мөр, өөлөх юмгүй цэвэрхэн царай... Түүний бараа далд орон ортол харцаа салгаж чадахгүй байлаа. Харих замдаа дурлалд автсан жоохон охин шиг дэгдэн хөөрч дууг нь аялаад л... унтах гээд нүдээ анихад л түүний царай эргэлдээд л...Нээрээ л дурлачихжээээээээ.....

21 comments:

  1. Ямар гоё юм бэээээээээээээээээ
    Намайг очихоор хамт үзнэ шүү
    Дурлах сайхан шүү
    Дахиж мьюзикл тоглогдох болгонд нь үзээрэй

    Ло

    ReplyDelete
  2. аха дараа нь франц баг нь ирвэл бас үзнээ
    бас энэ залуу өөр мюзикалд тоглуул үзнэ.
    9 сард бас нэг мөрөөддөг мюзиклээ үзкээд захиалцан

    ReplyDelete
  3. hehe yostoi ro busguishuu hehe dahial duraltsan,duralahch saihandaa

    ReplyDelete
  4. хэхэ дахиал гэж дээ
    ойрд ингэж дурлаагүйшдээ
    ийм залууд дурлахгүй байжич чадкуум байлээ. миний муу хариугүй зүрхийг ийм залуу бөмбөгдөөд байхаар би яаж тэсэхэв...

    ReplyDelete
  5. хэ хэ нисэж байна уу дурласан бүсгүй мээн ... мюзикл гоё сэтгэлийн утсыг хөндөөд л жигүүр ургуулах шиг санагддаг.

    ReplyDelete
  6. өө нисээд сансарт гарцан
    сэлээд титаникийг гаргаад ирцэн

    үнэн гоё байлаа одоо ч гоё байна

    ReplyDelete
  7. өө нисээд сансарт гарцан
    сэлээд титаникийг гаргаад ирцэн

    whahahaha

    Ло

    Би бас дурланаа
    Гэхдээ барьж аваад унтчмаар залуу олноо kkk
    Над шиг хүн бол тэр одыг эргүүлдье гэж бодоэ эхлээд л залхчих байхдаа

    ReplyDelete
  8. Би бас мюзикалд дуртай. Хамгийн анх Beauty and Beast-ийг үзэж байлаа. Хүүхдийн шоү шахуулдаа. Mama Mia бас дажгүй. Надаа хамгийн гоё нь Don Quixote байлаа.
    Тэр залуу sexy харагджийна.

    ReplyDelete
  9. hey busgui oird ajil ihtei bgamu yagad bichihee baichihvaa shine bichleg huleej bna : )

    ReplyDelete
  10. kk, дурлалаа гэж...

    ReplyDelete
  11. нэргүй хэн бэ? хэн намайг хүлээгээд байгаан ? кк

    Скай, тэхх дурлалаа гэж...

    ReplyDelete
  12. Дууны үгийг гайхамшигтай гоё орчуулах юмаа!

    ReplyDelete
  13. хэхэ гайхамшигтай нь ч юү юмбээ... гоё үгтэй гоё дуу сонсохлээр утгыг нь монголоор илэрхийлмээр санагдаад онгод ороод байдийн.

    энд сээгий үлдээсэн чинь дахиж орж ирж сонсоод гоё байна шүү...

    ReplyDelete
  14. :) надад бол гайхамшигтай л байна. Анх сонсохдоо дээрх орчуулгыг уншаад дууны хэмнэлийг илүү тод мэдэрсэн, баярлалаа.
    Imagine-ий үгийг бас мундаг орчуулсан байсан.

    ReplyDelete
  15. Hooh, ta chini harin goyo gyo ymnuud uzeed bdgiin bna shd ee, daraa iimerhuu musical ymuu zugiin uzegslen uzheer bolvol heleerei, hamt yawj uzye, Iimerhuu ym uzye geheer hani olddohgui hetsuu bdgiin, plse!

    ReplyDelete
  16. дуртай болохоор нүдэнд өөрсдөө харагдаад байх юм байна шдээ ккк

    тэгий. гоё юм байвал цуг үзий.

    энэ дуу нь түрүүн сонсогдохгүй байснуу? сая засаад хийчлээ

    ReplyDelete
  17. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  18. Aanhaa, tgvl daraa hamt ym uznee :).

    ReplyDelete
  19. хамгийн эхний зураг нь ямар ч гоёийн

    ReplyDelete
  20. Romeo Juliette musical Монголд, эх хэлээр маань тавигдах гэж байгаа юм байна!

    Гайхалтай!!!

    ReplyDelete
  21. тиймээ эхний зураг нь үнэхээр гоё байна би уншаагүй бичээгүй юм байхдаа гэж бодсон чэн байна шүү байна энэ чэн л би мөн байна ккк :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)