15.11.17

Амьдралын чанар

Блог дээрээ жирмээ гээд зарлачаал, биеийн байдлаа бичээл, ингэлээ тэглээ гэж тайлагнах болов уу гэсэн байдаггүй шүү. 3 дах хүүхэд болохоор учиргүй хүлээж догдлох нь бага, тэгээд ч эгч ахтай нь зууралдаад завгүй болчдын байна дөө.

10 сард
Амжуулаад
Америк явчаад ирсэн
Амьдралын чанарын талаар
Айхтар сүрхий эргэцүүлэн бодов

Утаа, түгжрээ, тоос тортог, бүрхэг саарал өнгө алга. Буутай террорист энд тэнд гарч ирээд байдаг нь аймаар болохоос хүмүүсийн өдөр тутмын амьдрал их л амар амгалан харагдах юм. Мэдээж хаа ч байлаа хүний амьдралд жаргал зовлон ээлжилж л таараа. Гэхдээ Улаанбаатарт амьдарч байгаа мань мэтийн дундаж давхаргын хүмүүс харьцангуй их стресс, бухимдал, хүнд нөхцөлд амьдардгийн байна даа гэх бодолтой ирлээ. Эх орондоо хүн шиг сайхан амьдрах юм сан даа...

Зөндөө оё гоё музей үзсэн. Бүтэн жилийнхээ нөөцийг ганцхан өдрийн дотор үзчихсэн. Удаан алхаад, ядраад өлсөөд байсан хэрнээ дараагийн музей рүү оронгуут дуу алдаад өөрийн эрхгүй эрч хүч ундраад л тэнэж өгсөн. Шинэ соргог, сонирхолтой юм үзэхээр тархинаас ямар гормон ялгардын бол, тэр нь бялхаж цалгисан байхөө. Орой нь харин салгалж унах гэсэн амьтан арай гэж буудалдаа харьсан.

Нетфликсээр 2 цуврал дуусгасан. Нэг нь Black Mirror гээд англи кино. Анги бүр нь өөр өөр үйл явдалтай, нэг их хол биш ойрын ирээдүйд хүн төрөлхтөний амьдрал, хүмүүсийн харилцаа технологийн хөгжлийн үр дүнд яаж гаж гачин байдлаар хувирч болох тухай жинхэнэ ЗЭВҮҮН-ээр харуулдаг, бүр нэг аазгай хөдлөм.

Нөгөөх нь Stranger Things гээд хальт аймшгийн, хальт thriller, тэгсэн мөртлөө хөөрхөн teenager-үүд гол дүрд нь тоглодог. Season 2 нь тавигдсан өдөр бүгдийг нь нэг дор үзэж санаа амарсан. Тэгэхгүй бол цаашаа яах бол гэхээс дундуур нь тасалж чадмааргүй, сонирхолтой кино.

Доор хэдэн зураг хийв. Ерөнхийдөө маш сайхан амарсан, эндээс явахдаа тонустай, ханиадтай, архаг ядаргаатай бөөн бөөн эм уусан хүн л явсан. Буцаж ирээд үзүүлэхэд бүх шинж тэмдэг арилсан, цоо эрүүл, ураг ч хэв хэвийн болсон байсаан.  Харин муу тал нь ирэнгүүтээ огцом стрессдэж бухимдаад, одоо буцаад дасан зохицож байна дөө.



















2 comments:

  1. стресснээс болж элдэв юмтай болсон байсан байх нь, одоо бага стрессдмой

    ReplyDelete
  2. Sain uu? Oird busad ailaar orj garaaguin bn.
    Amidraliin chanariin tuhai bas say hed honogt japan yavaad bodol bolood irlee. Bi neg uvchin tusaad orchlongiin buh em tang uugaad tudiig olohgui 3 jil bolj bn. Tegsen say japand hed honohod nuguu uvdult maani urgus avsan yum shig zugeer bolchih yum. Ergej ireed huuchin hevendee orchihson. Tend yagaad uvduhgui bsn yum bol geed bi bodlogo bodood suuj bn.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

What a week!

 Ажил дээр аудит ирээд, ажлаа шалгуулах нь таашаал өгөх зүйлсийн эхний 10 жагсаалтанд багтахгүй л байх, гэтэл аудитор маань дэлхийн хамгийн ...