13.9.17

Ж синдром

Хаврын, намрын гээд улирлын чанартайгаас гадна, Ж синдром гэж хүчтэй юм байнаа.
Сав л хийвэл нулимс мэлмэрүүлэх, сонин хачин хоол идмээр санагдах, солиотой галзуу бодлууд шөнө дунд нойр хулжаах гэх мэт...

40-ийн босго давахаас өмнө амжуулах санаатай хэдэн том ажлууд байсны нэг нь ингээд биелээд явжийндаа. Өмнө нь блог дээрээ тас нуудаг байсан, энэ удаа шилэн данс хөтөлж дэлхийгээр нэг зарланаа яадын. Угаасаа энд орж ирдэг нь  тоотой болсым чинь. Дахиад ж синдромтоо чуу гүйчүү...өөрөө сүүлд нь уншжийвал зүгээр байх.

Ажил дээрээ уг нь аминдаа нууж байгаам. Даанч айхтар хүүхнүүдийн хурц хараанд сканнердуулаад нууц задрааск. Алхаа гишгээ нь өөр болсон байна гэнэ шүү базарваань. Аяндаа задрах нууц л даа. Хэлтсийнхэн маань бүгд харчууд, намайг амраад явчихаар ажлыг маань хувааж хийдэг болохоор мэдэгдэнэ гэхээс санаа зовоод байхымөө.

Уул нь өөрийн эрүүл мэнд, хүүхдээ харуулах хүн гэх мэтэд санаа зовох нь илүү зохистой л доо. Дэмий юманд зовнидогоороо алдартай хүн юм одоо яая гэхэв. Ирэх 3 жилийг давчихвал айдгаа авдрандаа хийгээд хүүхдүүд гараас гараад би гэж хүн жаргах болуу гэж өөрийгөө хуурах юм даа.


11 comments:

  1. Баяр хүргэе! Онц.
    Зоригтой алхам байна. Биеэ сайн бодно шүү. Ж синдромд бага дарлагдаарай. Ж сүүлийн саруудад биеэ сайн чагнаарай. Тэр үе л бидний насны хүмүүст хэцүү юм билээ. Одооноос даралтаа сайн үзээд яваарай, жоохон ч гэсэн нэмэгдэхэд л асуудал үүсэх болохоор тэр шүү дээ.

    ReplyDelete
  2. Saihan medee bn. Bayar hurgey

    ReplyDelete
  3. хөөх яасан хөөрхөн юм бэ, баяр хүргэе, юмыг яаж мэдэхэв гээд ийш орж ирсэн нь оносон бн, аймаар гоё мэдээнээс хоцрохоо шахсан байшд кккк

    ReplyDelete
    Replies
    1. чиний араас л гүйгээд бн, дахиад битий нэмээрэй миний бие дийлкү шүү :р

      нээрээ энэ жилдээ багтаад уулзнаа яг яг

      Delete
    2. тэгвэл балрах нь дээ, би нь бас Ж



















      ккк гэвэл алваа :p
      уулзнаа

      Delete
  4. ийм синдромтой бүсгүй хүн төгс харагддаг эрүүл мэндээ анхаараарай
    хар хүнд баяр хүргэе зоригтой байна

    ReplyDelete
  5. Баяр хүргэеэ, биеэ сайн бодоорой.

    ReplyDelete
  6. Баяр хүргэе. Биеэ бодоорой одоо хүйтний ам наашаа л болоод байна.
    Ажлын хархүүнүүд алзахгүй дээ.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

What a week!

 Ажил дээр аудит ирээд, ажлаа шалгуулах нь таашаал өгөх зүйлсийн эхний 10 жагсаалтанд багтахгүй л байх, гэтэл аудитор маань дэлхийн хамгийн ...