27.6.17

Блогоо бичихгүй байхын аргагүй

Өөрийгөө шагнах гавьяа байгуулсан хүн латте уугаад суужийна. 5 цагт босож оочирлоод хүүдээ паспортыг нь захиалчаад ирсийм чинь. Уг нь хөгжилтэй сайхан улсад бол 5 минутын л ажил байх. МОНГОЛ юм чинь юун онлайн, юун цахим. Заавал хар үүрээр очиж оочирлоод хамт олон болцгоож ФБ дээр грүпп нээтлээ дотносог гэж байж болох хамгийн хоцрогдсон, хүнд суртлын механизм ажиллаж байдгийм чинь. Би ч аргагүй МОНГОЛ хүн болж, уурлаж бухимдах биш наашаа цаашаа гүйдэг маатк шиг шат дамжлагыг нь арга эвийг нь олоод 5-хан цагийн дотор амжуулцандаа бүр баяр хүрээд кайфраад байгаан биш үү. Бүррр нэг цаанаа мазохист хандлага цухалзаж нтр...зовжийж таашаал авдаг тэ.

Оочирлоноо гэдэг  Урдуур поошиг мэт бүдүүн аниа "би 300кг" хүн хөл өвдөөд байна гээд өнхрөөд дайрахад нь арай ч 300 бишээ 150кг бол магадгүй гээд инээсэн чинь загнуулсан. Сонгуулийн хов базаж чилийсэн 3,4 цагийг барлаа.  Дундуур нь утсаараа "Blue Valentine" үзсээн. Арын охин мөрөн дээгүүр давж цуг үзээд байгаа нь мэдрэгдээд, арай л эфгүй эрос хэсгүүд гараад эхлэхээр нь больсон. Хэдэн жилийн өмнө үзжийсэн хэрнээ үйл явдлыг нь таг мартчжээ. La La Land-аас хойш Ryan Gosling дутагдлын хам шинж илрээд Blue Valentine-г дахиж үзэж байгаан. Michelle Williams нэг тийм "чанартай" хөөрхөн шүү, тоглодог кинонууд нь тэгж санагдуулдгиймуу, энгийн мөртлөө дахин давтагдашгүй, хүнийг ховсдон татах увдистай юм шиг.

заза тэр яахвээ. Хамгийн гоё юмаа ярихжийна би. Оочирын тэргүүн магнайд алалдаж авсан дугаар мину банк явж мөнгөө тушаагаад ирэх хооронд өнгөрчөөд, дахиж авсан нь арай болоогүй, тэр хавиар "ээ би өглөө 5-с хойш хүлээсийшдээ" гэж царайчилж яваад нэг ахын ашиглаагүй дугаар олоод авцан зогсжийсын. Иргэний бүртгэл дээр дуудагдах дөхөж байгаа дугаар шиг үнэ цэнэтэй, эрдэнэ мэт зүйл байдаггүйг очиж оочирлож үзээгүй хүмүүс ч мэдкүлдээ. Бүр зардаг гэсийшд. Юутай ч үлдсэн нэг дугаараа хэнд хандивлаж буян үйлдийдээ гээл дотроо бяцхан сонгон шалгаруулалт хийгээл суужийлаа. Оочирлож байхад харагдсан таньдаг залууд өгөх үү? хажууд суугаад хөөрхөн юм яриад байгаа эгчид өгөх үү.

Гэтэл нүдэндээ итгэмээргүй юм боллоо! Миний амьдын шүтээн, олноос онцгой, түмнээс төгөлдөр!!! оволзсон олон хүн сүрэг дунд бүр аргаа бараад балмагдсан шинжтэй зогсож байгаа түүнийг олж харлаа. Өөрийн мэдэлгүй дэргэд нь харайгаад очлоо. "Дугаар авдаг юмуу" гээд аяархан асууж байна гэхдээ надаас биш бараг л аман дотроо өөртөө хэлсэн байх. Би өгий надаа байгаа гээл би бараг орилсоон. Май та энийг ав гээл нандин дугаараа түүнд өглөө. 49-р дугаар шүү гэж би тодруулав. Учраа олоогүй хэвээрээ, байрандаа нэг эргэлдсэнээ..."ЧАМД БАЯРЛАЛАА" гэж тэр хэлсэн.

Ямар гоё байсан гээч. Уг нь тийм газар, тийм цагт биш сэн бол ядаж л гар бариад, бүр даварвал цуг сэлфидэхгүй юу. Орчин нөхцөл нь даанч боломжгүй байлаа лд. Тэхдээ л ингэж сайхан нүүр тулж уулзсандаа, тэгээд бүр чадлаараа тус болсондоо цаадах чинь бөөөөөөөн баяр. Хэргийг нь гаргаж чадаа болуу, ажлаа амжуулаа болуу??? Тэгсэн байгаасай~~~~!!!

Гарахдаа нүдээрээ хайсаар, гэхдээ олж хараагүй. Тэр олон хүн дунд түүнийг таних хүн надаас өөр байгаагүй нь гайхмаараа. Хэрвээ би паспортын ажилтан байсан бол шууд оочиргүй  дуудаал үйлчлэх байсан даа. Хүнд суртал, болхи бүдүүлэг ахуйгаас ангид тэнгэрийн хүн юм шүү дээ. At least надад тэгж санагддаг юм л даа...

Надтай таарч, одоо хүртэл нүүрэнд минь инээмсэглэл тодруулсаар байгаа тэр хүн ХЭН бэ? Та нар ч гэсэн сайн мэддэг хүн шүү. Таасан хүнд шагналтай :)


6 comments:

  1. Блог дээрээ шагналтай уралдаан зарлачаад ФБ дээрээ түүнтэй уулзаж дугаараа өгснөө гайхуулчдаг гэнээ :р

    ReplyDelete
  2. Хэн нэгэн зохиолч л байх даа гэхээс өөр таамаг гаргаж дийлэхгүй нь. Хурдан хэлж үз.

    ReplyDelete
    Replies
    1. зохиолч гэж мөн. Г. Аюурзана

      Delete
  3. bid negen ued amidarch yvaa uneheer saihan amidral G.A tai L.U tei
    bas Jantskaa agaatai Tengertei Sarantsatsraltai undestnii baylaguud mini yum shuudee ug n

    ReplyDelete
  4. wow, сонин тохиолдол вэ. хэхэ, миний ч бас хүндэлдэг зохиолч.

    ReplyDelete
  5. Hogjmiin zohiolch chinbaa, jantsan norov, esvel ymar neg nairagch bga bh gj taaj suulaa. Amidral gaihamshigtai uchralaar duuren. Saihan shuu.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

What a week!

 Ажил дээр аудит ирээд, ажлаа шалгуулах нь таашаал өгөх зүйлсийн эхний 10 жагсаалтанд багтахгүй л байх, гэтэл аудитор маань дэлхийн хамгийн ...