8.6.17

Soulmate = Emomate :D

Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийн өнгөрсөн үе, бичлэгүүдээ санахаар би анхны эмо нарын нэг, бүр эморолизмын үндэслэгч нтр юм бишүү дээ гэж бодогдохын. Одооны энэ эмо бацаануудыг төрөөчгүй байхад ориг, real-time, гүн ухаанлаг эмордог байж. Ер нь өөрийгөө зарлан тунхагланаа, Сөүлмэйт нь Эмомэйт байжээ гэж.

Одоо ч гэсэн унтраагүй ээ. Сэрүүндээ зүгээр юм шиг хэрнээ зүүдэндээ байнгын давтамжтай дурлаж эморох юм. Гэв гэнэт нээх аятайхан залуу надад сээтэн хаяал, бүр тас тас цоо цоо ширтээл, би нь орь залуу, сив сингл охин болчихоод сэтгэл хөдлөөд, догдлоод сүйд болохын. Дурлал даанч богинохон настай, зүүдэн дэх дурлал бүр хурдан, нүдээ нээхэд л ор сураггүй алга болно. Гэхдээ тэр өдөржингөө сэтгэл нэээх цатгалан, баяр хөөртэй яваад байдаг нь яалтачгүй үнэн юм даа.

Ингээд дурлалтай өдрийг тэмдэглэж нэгэн эмо дуугаар мэндчилье




Нэг л мэдэхэд, орхиод одох, цэл залуу нас минь
Намар хагдарч хавар дэлбээлэх цэцэг мэт
Онгон сарны туяанд цонхон тушаа эгшиглэх
Орь залуухан дурлалын дуу минь гунигтай яа

Улирах өдөр хоногоос зууралдан үлдээмээр байвч
Ул мөргүй хоосныг атгах гэж оролдох нь уйтай
Явуулахаас биш яалтай, эргэн харалгүйгээр
Яг  ингээл амьдрал зогсолтгүй урсдагаас хойш

Хаяад одсон хайртыгаа би уучилж чаднаа
Харин энэрэлгүй урсах цаг хугацааг яанам бэ?
Эзгүйрч хоцорсон зүрх сэтгэлээ зогоох гэж
Эртний дурсамжаа л дахин дахин онгичих юм...


ФБ дээр "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал" гэдэг дотор бичих гэснээ майжгий гуталнаасаа ичээд арилгацымаа.

Өчдөр орой хариал хоол унд хүүхэд шуухад гэж явжаагаал гутлаа далд хийхгээд харсан чинь ийм хоёр өрөөсөн гутал байхын. Гайхаал, багыгаа сахилгүйтээл солиод тавьчиж дээ гэсэн юм бодов. Тэгсэн чинь ажил дээрээсээ өрөөсөн гуталтай хүрээд ирсэн байж таарлаа. Ширээн доороо сольж өмсдөг гуталнуудаа өрөөд тавьчдын. Суужаахдаа тайлчаал хөл нүцгэн, босоод явахдаа углаал гарсан чинь ижил буруу. Хамгийн инээдтэй нь хэн ч анзаараагүй, би өөрөө бүр анзаараагүй. Охиныхоо сургуулиар орж гар хөлийн үсэг зураад багш нартай нь уулзаад гарч ирсэн хүншд.

5 comments:

  1. Эмомейт ээ, би бас ойрд нэг сериал үзээд хүмсүүдийх нь өмнөөс догдлоод хямраад баярлаад байгаа. Тэр кино гарсаны маргааш цоглог гэж мэд зүгээр. Маш их завгүй тул зүүдлэхээ мэдэхгүй тас үсрээд зүүдэнд адал явдал тохиолдохоо болиод удаж байна.
    2 өөр загварын гутал өмсөөд анзаарахгүй байхыг бодоход дурлажээ хаха. Гэснээс өсгийний өндөр нь адилхан тулдаа л мэдээгүй байх, тэгээд өмсөөд хэвшчихсэн болохоор хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. харин би бас өсгийг нь харлаа ерөнхийдөө ойролцоо юм байна, арай л доголоод яваагүй байлтай ккк

      Delete
  2. энэ гоё дуу шүү

    ийм хоёр өөр гуталтай мэдэхгүй явахдаа яахуу дээ кккк, 2лаа хар тулдаа хүмүүс анзаараагүй байхөө тэрнээс одоо үед чинь гялс зургийг нь аваад л од болгочихоод байх юм байна лээ шд ккк

    ReplyDelete
  3. kkk. Hogjiltei yma.

    ReplyDelete
  4. чи нь бас дурлал нтр дээрээ явжийн, би нь бүр хүнд шатандаа юм шиг байгаам, нээх гоё залуу сээтэгнээл тээл бүр сээгэс хийхээ шахна, хамгийн хорон нь ердөө сээгэс хийж амжихгүй сэрнэ, эсвэл тээл амжихгүй байсаар байгаал өөр сэдэв рүү шилжинэ өөдгүй гэдэг нь кккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...