19.2.19

40 насны х*м**л

2 сарын 9 нд албан ёсоор 40 нас руу жирийлээ. Хүү маань 4 нас хүрлээ. Хоёулаа дундаа нэг торт аваад 4 лаа хатгалаа. Цаашдаа ч жил бүр лааных нь тоо ижилхэн байж болохын байна лээ. Тооцоотой, хэмнэлттэй ккк.



Гарчиг юу гэж бгаан болоо? 40 насны хомоол? ккк
Эхлээд хямрал гэж бичсэн байснаа дараа нь хэмнэл болгох гэснээ за ер нь таавар шиг ингээд орхичий гэж бодов.

Хямрал
Энийг уншиж байгаа хүмүүс дунд 40 насны хямрал гэдэгтэй уулзсан хүн байна уу? Бүгд л хар нялхаараа 30 хэдхэнтэй хүмүүс байгаа даа аягүбол. Гэнэт л хаа ч очсон хамгийн өндөр настай нь болоод хувирчих юм. Тэгэхээр чинь хүн хямралгүй яахав дээ тийм биздээ. Одоо хүртэл нас чинь хэд вэ гэхээр 40 гэдэг тоо амнаас гарахдаа шүдний завсар хавчуулагдаад тээгэлдээд арай гэж л цухуйх юм. Болдог сон бол голоор нь тас хазаад 20 болгочмоор л байна шүү хахах.

Хэмнэл
Төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүмүүс дундаас нэг нь, 40 нас сайхан шд, амьдрал жигдрээд л гэсэн. Жигдрэх гэхээр учиргүй тогтоод нэг хэвийн болчихыг хэлэхгүйн бн. Харин амьдрал өөрөө дээш доош байнга хэлбэлзэж байдгийг ойлгоод, бас надад тохирсон тодорхой нэгэн хэмнэл байдгийг ухаараад, түүнийг нь хүлээж авах чадвар бүрэлдээд ирэхийг хэлдэг бололтой.

Ажил, гэртээ өнгөрөөх цагаас илүүчилж өөртөө зориулчих санаатай мэрийгээл байна.

Гэрийнхээ хажууд байдаг спиннинг дасгалд явж эхэлсэн. Эхний өдөр өвдөг чичрээд өнхрөх мөлхөх хослуулсаар гэртээ арай гэж харьж байсан бол дараа дараагийнхаас бүр баавартай хашаа машаа тааралдуул давж мавдаг болоод ирдийн бна.  Өглөө эрт (сэрүүлгээ 5-д тавьсан) босож ном унших, онлайн хичээл үзэх агуу том зорилго тавьсан боловч одоогоор нэг ч удаа босоогүй л бн. Уншмаар санагдсан номоо баруун солгойгүй аваал тавиад байгаа.

Ээлжит "ажилтай" амардаг өдрөөрөө дандаа пянз тавьдаг Vinyl Music Lounge-д ирж үзлээ. Ороод ирэнгүүт нээх гоё чих жаргаасан дуунууд, үл ялиг шумтай, зөөгч нь бүр хөөрхөнөө мэдэрцэн царайлаг залуу. Нүд мүд нь хаачих гээд байгаан бэ, тэр чигтээ яруу найраг л гэсэн үг :р Гэхдээ 40 хүрсний нэг давуу тал нь ийм залуугийн өмнө барьц алдаж манарахаа больдог юм байна.








13 comments:

  1. Happy Birthday :)
    Odoo negent l hureed irsen nasiig yaltai kkk.
    Ugiin mundag yum chin sanasan bolgonoo biyluulne gedegt tani itgej baina.
    Blogoo bichihee bitgii bolioroi, guiy. Sardaa neg yadaj salhi oruulaarai.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Чиний блогтой цуг Европын салхи мэдрээд бүр үнэн жаргаж байгаа шүү :)
      Миний бичих ч гэж гурил юм дөө гэхдээ ингэж бичихээр нь баярлаал бичмээр санагддаг шүү

      Delete
  2. төрсөн өдрийн мэнд хүргэе

    одтой үгийг хараал гээд л бодчихсон, хараал болгож унших гэж оролдоод болдоггүй байна шд хаха

    би цаг нартай ажилгүй болохоор юун 5н цаг 8д босох гээд босч чадахгүй л яваад байна, харин ойрдоо 1, 2оос өмнө унтдаг болоод их амжилттай байгаа ккк

    тэр кафэны зөөгч залууг харчих санаа агуулаад чадсангүй ээ

    ReplyDelete
    Replies
    1. ккк зөөгчийн зургийг бас арай л папараццидаж зүрхэлсэнгүйэ. охидууд хажуунаас нь салку бсан угаасаа. УБ-д ирвэл өөрөө биеэр очиж нэг хараарай за ккк

      Delete
    2. ойрын хэдэн жилдээ төлөвлөгөөгүй байгаа шдээ, наанаа байж л байгаарай гээд захьчихаарай гэхгүй юу кккк

      Delete
  3. Welcome to club 40's!
    Амьдрал жигдэрдэг гэдэг чинь манай аав ээжийн үеийнхний л яриа байх хэхэ. Тэд чинь эрт нялхаараа хүнтэй суугаад хүүхэд гаргаад 40 хүрэх үед нь хүүхдүүд нь эхнээсээ 20 хүрээд явчихаж байгаа юм чинь жигдрэхээс яахав. Гэтэл бид still 4 настантайгаа зууралдаад л хэхэ.
    Эсвэл... амьдрал жигдрэнэ гэдэг чинь буурь суурьтай болж (яг энэ зөөгчийг харж барьц алдахгүй байгаа гэдэг чинь хэхэ) үр дагаварыг хэт их бодож зоригтой тэнэг алхам хийж чадахаа байхыг хэлнэ. Амнаасаа хүртэл зүгээр нэг үг гаргаж хаячихаж болохоо байхыг хэлнэ хэхэ. Тэр үгэндээ давхар үг тээнэ, сонсогчийг хямраахгүй байх үг хэлэх гэх мэт..
    Жигдрэх гэдэг үгэн дээр л сэтгэгдэл бичигдлээ дээ хэхэ.

    ReplyDelete
  4. өө би бүр 1 настантай зууралдаастай. Тэхдээ нээрээ маш их боддог, ямар нэг үйлдэл хийхээс эмээдэг, эргэлздэг болчихым. Тэгсэн мөртлөө бас дотроос нэг юм маажаад ямар нэг огцом эргэлт хиймээр, одоо л сүүлийн боломж шд гээл чимээгүй хашгираанд чих дүлийрэх гээд байхын.

    ReplyDelete
  5. Танд бас хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргье!!!

    Энэ кафе ямар гоё юм бэ, очихоороо орж үзнээ.

    Би өглөө 5 цагт босдог. Ер нь багаасаа өглөөд нойроо харамладаггүй хүүхэд байсан л даа. Монголд ажиллаж байхад өглөө маш эрт босох, шөнө огт унтахгүй байх гэх мэт үе их байдаг бас найз нөхөдтэйгөө их нийлж орж гардаг гээд нойр маш замбараагүй байсан. Энд оюутан болсноос хойш харин өөрийгөө өглөө илүү актив байж бүтээлтэй байна уу, орой шөнө актив байна уу гэдгээ ялгаж хараад өглөө нь надад дээр байсан болохоор өглөө эрт босохыг чухалчилдаг болсон. Оройн хоолны дараа бол юм унших гээд ч нүд өглөө шигээ тод харахгүй байгаа юм шиг санагддаг. Тиймээс wine уух, кино үзэх, хүмүүстэй юм ярих гэх мэтээр өөрийгөө эрхлүүлж байгаад унтахаа боддог.
    Тэгэхээр миний бодлоор та илүү оройд актив хүн бол заавал өөрийгөө зовоож өглөө эрт босож байхаар орой гэрийнхнээ унтсаны дараа номоо уншиж, онлайн хичээлээ үзэж болох юмуу л гэсэн санаа шүү.

    Аа тийн, би бүр "бэйби настай" хүн байна оо. Бүгд л хар нялхаараа 30 хэдхэнтэй хүмүүс байгаа даа аягүбол гэсэн чинь би тэд нараас ахиад дүү байгаад байнаа.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хар залуугаараа юм байнөө :)

      Би бас өглөө их бүтээмжтэй. Орой эртхэн унтах хэрэгтэй байдгийн. Даанч нялхас олонтой болохоор тэд нар миний унтахыг зохицуулаастай ккк. Яахав түр юм дөө удахгүй л томроод гайгүй болно доо.

      Delete
  6. Би бас араас чинь жирийлгээд л байгаа юм байна, ирэх жил бас ингээд хямрал? гээд бичлэг оруулдымуу хэхэ.

    Бүх зүйлд нь амжилт шүү.

    ReplyDelete
  7. @Byambaa Баярлалаа.

    хүн тэхдээ хэр их юм амжуулж вэ гэдгээсээ хамаардаг бх. Чиний хувьд 40 байтугай 100 настай хүн ч атаархахаар их юм амжуулж яваа харагддаг. Тэхээр хямрахгүй байхаа :)

    ReplyDelete
  8. Байдаг л нэгэнMar 25, 2019, 9:28:00 PM

    Энд юун багцуул шаагилдаад бна

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм. багачууд ийм дээрээ хөөрхөн байдаг нтр гээлүү.
      Өчигдөр харин үеийн /нэг ангийхантайгаа/ хүмүүстэйгээ уулзаж суугаад сайхан байлөө.

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...