26.2.19

Scar tissue

Дүүтэйгээ хэрэлдэв. Ер нь хамаагүй оролдож болохгүй, тэсэрдэг бөмбөг шиг цочир ууртай хүүхэд л дээ. Тэхдээ дараа нь амархан мартдаг. Би бол тийм биш, гүрийгээд барагтай бол эмоцоо ил гаргахгүй. (ганцхан нөхөртэйгээ л шууд тулдаг, бусад найзууд, дүү нартай бол ер нь муудалцахгүй байхыг эрхэмлэдэг)


Өнөөдөр харин нилээд тактик стратегийн маягтайгаар, бас давж болохгүй шугам гэж байдгийг мэдсээр байж албаар тэр шугамыг даваад дайны фронт дээр дүүтэйгээ тулав. Цөмийн бөмбөг дэлбэрэхийн дайтай л хохирол амслаа. Зүрх салгалаад, гар чичрээд. Ингэдгээ мэдээд л хэрүүл тэмцлээс зайлсхийдэг юм.


Дүүгээ нэг хэсэг блок хийгээд. Өөрөө гарч явж кофе ууж нилээд тайвширлаа. Тэгээд яахав буруугаа мэдэж байгаа болохоор уучлаарай гэж цагаан тугаа өргөсөн. Нэг их уужуу дотортойдоо ч бас биш л дээ, хоёр солонгос шиг дайны байдалд удаан байх чадал хүрэхгүйэ. Тэгснээс бууж өгөөд энх тайван тогтоосон нь сэтгэлд амар.


Дайны үеэр бөмбөгдүүлсэн зүрх шархлаастай. Харахад бүдүүн баараг боловч дотроо эмзэг дэлбээ. Дээрээс нь тиймэрхүү үгсийг мартнаа гэж гонж. Хэлсэн хүн нь мартцан байхад би дотроо тээгээл яваад байдаг. Ийм болохоороо л хүнтэй муудахгүйг хичээдгийн.


Амьдралаа гэж сонин юм. Хайр дурлал нтр гэж эморохоо болисон ч өөр эмзэг цэг байсаар л байдаг. Өөрөө залуу, тэнэг явж үзээгүйм шиг, жоохон биеэ барьчку яав даа, дүү ч гэсэн цаг нь ирэхээр ухаарна шд гэсэн харамсал бас тэндээс шоволзоол байна.









2 comments:

  1. надтай адилхан төрлийн хүн байна, би бас дараа нь муудсанаасаа илүү их харамсаад өөрийгөө дотроосоо их мэрдэг учраас болж өгвөл хүмүүстэй энх тайвны байдалтай байхыг хичээдэг юм. Тийм болохоор надаас өөр үзэл бодолтой хүмүүстэй бол өөрийнхөө үзэл бодлыг ярихгүй холхон харьцдаг байх ккк

    ReplyDelete
  2. Та бусдад өөрийгөө ойлгуулахдаа үнэхээр сайн юмаа. Тиймээ бодит амьдрал иймл байдаг.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...