14.3.19

Сонголтын тухай

The Road Not Taken 

Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could
To where it bent in the undergrowth;

Өтгөн шаргал ойн захад
Өмнө минь салаа зам зурайна
Амь бие ганцханаас хойш
Аль нэгийг нь сонгохоос өөрцгүй
Эргэлзэж ядан, удаан зогсоод
Эхний замыг бараа тасартал ширтлээ


Then took the other, as just as fair,
And having perhaps the better claim,
Because it was grassy and wanted wear;
Though as for that the passing there
Had worn them really about the same,

Адилхан л сайхан харагдах нөгөө замыг нь сонголоо
Арай илүү эвтэйхэн ч юм шиг санагдах
Өвс нь илүү өтгөн, хөлийн мөр бага ч юм шиг
Яг үнэндээ энэ замаар өнгөрөн явахуй
Ялгаагүй л ижилхэн ул мөр минь үлдэх

And both that morning equally lay
In leaves no step had trodden black.
Oh, I kept the first for another day!
Yet knowing how way leads on to way,
I doubted if I should ever come back.

Өглөө эртийн хоёр зам харгуй
Өөр хүн навчисын дээгүүр гишгэлээгүй
Эхний замыг дараа нь явна гэж үлдээлээ! Гэвч,
Энэ замууд намайг цааш нь улам холдуулсаар
Эргээд ирэх боломж гарах болуу юу л бол


I shall be telling this with a sigh
Somewhere ages and ages hence:
Two roads diverged in a wood, and I—
I took the one less traveled by,
And that has made all the difference.

Хэзээ нэгэн цагт, хожмын нэгэн өдөр
Хоёр зам таарсан тухай санаа алдан дурсах вий
Хүн бага явсан замыг нь сонгож билээ
Хувь заяа минь тэгэхэд өөрчлөгдөж билээ


Амьдралд том сонголт хийх үе хэд хэд гардаг. Хоёр замаар зэрэг явж чадахгүйгээс хойш, нөгөө замаар замнасан бол яах байсан бол гэх харамсал байнга л төрдөг байх. Яах гэж монголд буцаж ирвээ гээд их харамсаж байлаа. Буцаж ирээгүйсэн бол өдийд бас өөр нэг юманд харамсах л байсан байх. 
Аль замаар нь явбал ямар ирээдүй тосож буйг таамаглахыг хичээдэг ч, хараа үл гүйцэх урт зам шиг, ирээдүйн өдрийг тааж мэдэхэд хэцүү. Эрсдэл, эргэлзээ, харуусал бүхнээ хойш нь тавиад зүгээр л урагшаа харах нь заримдаа хэрэгтэй байдаг юм шиг байна.

Яваагүй замын тухай, сонгоогүй сонголтын тухай хүмүүс их боддог, харуусал, гэмшил, ямар байх байсан бол гэх төсөөлөл үргэлж цээжиндээ тээдэг байх. Энэ тухай кино, ном ч олон.

La La Land дээр хэрвээ тэр хоёр салаагүйсэн бол, амьдрал нь ямар амттайхан байх байсан бол??? гэх харууслыг сүүлийн хэдэн хоромд товчхон харуулдаг. Тэр хэсэг нь бүр сэтгэл зүрх сийчээд хаядаг даа.

Perfect Stranger гээд солонгос кинон дээр эсрэгээрээ. Гар утсан дээрх бүх нууцаа дэлгэсэн бол, бие биенийхээ дотоод нууцлаг ертөнцийг ил гаргасан бол гэр бүл хэрхэн салж, амраг хос, анд найзууд яаж муудалцах байсан бол гэдгийг бүхэл киноны туршид үзүүлээд төгсгөлийн хэдэн мөчид нууц задраагүй, юу ч өөрчлөгдөөгүй чигтээ байгааг нь харуулдаг. 

3 comments:

  1. Байдаг л нэгэнMar 25, 2019, 9:35:00 PM

    Солонгос кино охинтойгоо утсаар ярьдаг хэсэг ...........

    ReplyDelete
    Replies
    1. Ммм. Үзсэн үү тэр киног. Чамайг хэлэхээр нь тэр хэсгийг хайж үзлээ. Анзаараагүй орхисон, шигтгээ мэт чухал гоё хэсэг байж шүү. Хүүхэддээ дандаа л эцэг, эх гэж хандахын оронд хааяадаа өмнө нь залуу байж үзсэн хүний хувиар зөвлөх бас хэрэгтэйм байна.
      Аав нарт ийм чадвар илүү сайн байдаг байхаа. Ээж нь болохоор өөрийнх нь алдааг битгий давтаасай гэсэн үүднээс байнга л болгоомжлуулж сэрэмжлүүлэх гээл, хүүхдээ залхаагаад...

      Үзүүштэй, бодууштай гоё хэсэг сануулжээ, баярлалаа! Дандаа л тэгдэг л дээ тээ ккк

      Delete
  2. Байдаг л нэгэнMar 25, 2019, 9:36:00 PM

    Гое шулэг юм аа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...