20.5.19

Амьдрахуй

Хагассайнд нилээд сэрүүхэн өдөр таарсан. Бүтэн болоод хагас маратон, тэгээд 10км, 5км гэсэн сонголттой маршрутуудаар хүмүүс гүйцгээсэн. 5км дээр бол багширсан олон хүн, зам руугаа орох гарах үүдэн дээр нь түгжрэл үүсч нтр. Яг сайхан гүйгээл эхэлсэн чинь нөгөө олон хүмүүс чинь алхаад урд тээглээд зүгээр ккк. Шогшихын хажуугаар хүмүүсийн дундуур сүлжих чинь аягүй ачаалал нэмдийн байлээ. Тэхдээ би чадсаан. Нэг ч зогсохгүй гүйсээээээээээр байгаад 5км-ээ 32 минутанд дуусгалаа. Бүр гайхмаар нь үргэлжлээд ганц хоёр км явуул явчихаар хөнгөн шингэн ороод ирсэн. Хүн их шавсан газар дургүйг хэлэх үү. Үтэр түргэн биеэ бэлдээд дараа жил 10-т үзчий гэсэн онгироо бодол хүртэл төрсөн.

Тэгсэн сүүлийн үед HIIT (High Intensive Integral Training) бас Табата гэдэг дасгал их хүчээ авч байгаа гэнээ. Маратон шиг олон цагаар зугуухан ачаалах биш, маш богино хугацаанд өндөр ачаалалтай дасгал хийдэг гэнэ. Гэхдээ дундуураа завсарлагаатай. Жишээ нь Табата гэхэд 20 сэк дасгал хийгээд 10 сэк амраад олон удаа давтдаг гэнэ, тэгээд уртаашаа 45-50 мин үргэлжилдэг, тэгсэн мөртлөө 2 цаг фитнест төмөр өргөснөөс илүү үр дүнтэй гээл рекламдаад байна лээ.

Миний хувьд хурдан хугацаанд турах гэж чичрэхээ больсон, аажуухан бага багаар турна даа юундаа ч яарахав гээл тайван үзэж байгаа. Хамгийн гол нь эрүүл мэнд, тэгээд дараа нь гоо сайхан юм гэдгийг одоо л ойлгож байна. Нас нэмэхээр ухаан нэмээд бас дажгүй юмөө ккк.

8/16 мацгийн тухай сонссон. Бас л сүүлийн үед их хошуурч байгаа диет юм шиг байгаан. Манай блогспотын peakfinder-н бичсэн "Таргалалтын анатоми"-г өчигдөр Аз Хурын 72 цагийн хямдралаар очингоо 10% хямдралтай авсан. Янз бүрийн мацаг оролдож үзэхээсээ өмнө энэ номыг уншвал зүгээр гэж сонссын. Гадаадад байдаг хүмүүс Аз Хурын 72 хямдралыг мэдэхгүй байх, 72 цагийн турш дээд тал нь 72% хямдардгийн. Яг энэ үеэр хүмүүс ном авах гээд оочирлоод бөөн юм болдог. Миний хувийн бодлоор 72% хүртлээ хямдарчийна гэдэг хүн авахгүйгээ зарах тактик биз дээ. Тийм болохоор яг авы гэсэн номнууд маань нэг их хямдраагүйд нь бараг баярлаад байгаан биш үү ккк. Харин хувцасны дэлгүүрийн хямдрал бол % нь их байх тусам баярладаг л даа.

Нээрээ "Амьдрахуй" гэдэг ном уншицгаасан уу? Би уг нь ганцаараа кино үзээл, ганцаараа ном уншаал сэтгэгдлээ энд тэнд бичиж үлдээгээл сэтгэл ханачихдаг, харин энэ номыг ойр дотныхоо бүх хүмүүст уншуулмаар, тэгээд сэтгэгдлээ хуваалцмаар санагдаад байхын. Надад лав маш гүн ул мөр үлдээж, намайг өөрчилсөн ном. Уншаагүй хүн байвал заавал уншаарай. Энгийн мөртлөө агуу ном л гэя даа. Өө нээрээ "Амьдрахуй" 50% хямдарцан байсан, тэхээр миний онол жоохон худлаа болкээд байна уу :р

10 comments:

  1. хөөх бараг шууд 10т гүйсэн ч болохоор байсан байна шд, 7-8ыг нь гүйгээд сүүлийнхийг нь алхаад

    ReplyDelete
  2. Ямар мундаг юм бэ. Нээрээ л шууд 10т гүйж болохоор байсан юм бишүү.

    Амьдрахуй номыг уншсан, сэтгэлд хөнгөн гуниг төрөөд хэсэгтээ л бодолд автаж явсан. Хүний амьдрал гэдэг жаахаан зүйлээс л алга эргүүлэхтэй адил орвонгоороо өөрчлөгддөгийн жишээ. Миний амьдрал ч бас заримдаа ялгаагүй мэт санагдаад байдаг юм. Гээд бичсэн нөгөө их бодрол замхарч байсан нь эргээд ирэх шиг хэхэ. Би бас заавал унш гэж хүн болгонд хэлж байгаа. Тэрнээс гадна орчуулга, найруулга, үгийн сонголт уран яруу маш сайн болсон байгаа биз. Ойрд тийм гоё орчуулгатай ном уншсангүй.

    Таргалалтын анатомийг гарсан өдөр нь л бараг авч уншсан байх, бас ойр тойрны хүмүүст заавал унш гэж хэлж байгаа ч амар, хялбар зүйлс рүү хошуураад сайн бичигдсэн номыг тойрч гүйцгээгээд дургүй хүргээд байх юмаа. Икигайг уншаагүй бол бас уншаарай.

    Манай гэр бүл цалин буувал заавал 2-3 ном авна гэсэн уриатай, тийм болохоор саяны хямдралаар авах ном харьцангуй бага байлаа. Яг сайн номнууд нь олигтой хямдраагүй байна лээ, тиймээ. Би бас хүн их, чимээ шуугиантай газарт дургүй. Тэгээд удаан хүлээж залхаж байхаар гэж бодоод онлайнаар захиалчихсан хэхэ.

    ReplyDelete
  3. Би өчигдөр Сүхбаатарын талбай дээр гарч байгаа номын худалдаанаас Тагтаа паблишингийн 'Нэрийн дэлгүүрийн эмэгтэй', 'Сайн уу, гуниг минь' гэдэг хоёр номыг авсан. 'Амьдрахуй'-г харж харж үлдээсэн, авдаг байжээ хэхэ. Эхний хэдээ уншиж байгаад дараа нь авна даа :)
    Сүхбаатарын талбай дээр гардаг үзэсгэлэн, худалдаанууд дундаас номын худалдаа л хамгийн хүн ихтэй, хүмүүс худалдаа их хийж байгаа харагдсан.

    ReplyDelete
    Replies
    1. би бас нэрийн дэлгүүрийн эмэгтэйг уншиж байгаа ккк

      Delete
  4. Нээрэн та иог бас сонирхоод үзээрэй. Жин их хасахгүй ч галбиржаад эзлэхүүн багасдаг, сэтгэл санаа, эрүүл мэндэд их сайн нөлөөтэй.

    ReplyDelete
  5. тийшүү өдий насалтлаа юу эсэхийг үзэх вэ иога бас хэдэн сар хийж байсаан байсан ккк. Тэхдээ үр дүн нь хурдан гардаггүй болохоор дундаас нь хаяж байсын байна. Галбиржаагүй ч гэсэн хийсний дараа нурууны чилээ нтр гараад толгой цэлмээд гоё болдог шүү нээрээ

    ReplyDelete
  6. Амьдархуйг нэг нээж хараад аваагүй бараг уншаагүй үлдсэн хүн нь би болж байх шиг.Боломж байвал сайхан номыг хямдралгүй авах гэж хичээдэг яахав хувь хүнийл хандлага юмдаа.Дур булаам ном уншиж байгаа уншаарай үнэхээр дур булаам

    ReplyDelete
  7. Аан тийм дасгал хөдөлгөөний асуудалд орсон яг одоо нэг эмнэлэг дээр бүх төрлийн бүтэн өчих мэхэнд ороод алуулж байгаа. Харин найз уралдаж харайгаал мундаг байна./дээд талд би шүү/

    ReplyDelete
  8. titanium knife | The Techno Tools
    The titanium blade titanium tubing (1 blade). We use the sharpener blades as titanium necklace their ideal titanium knife balance for the blade gap. The handle is designed to hold more nano titanium flat iron weight and  Rating: 5 · titanium knife ‎4 reviews · ‎$14.99 · ‎In stock

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...