28.7.10

Дин дин дин...good morning!
дин дин дин...good morning!
бабаба бабрабаабба бабрийб баабб баба ~ ♪♬



миний сэрүүлэг дуугарч байгаа байдал.
- за босы доо. бассейн руугаа шурдхийе бие сэргээд гоё болно доо
- ээ жоохон унтылдаа. өнөөдөр ганц өдөр тасалчаад маргааш яааг явнаа...
- өчигдөр бас унтаал тасалцышдээ...уул нь ганц шумбачуул дараа нь явсан нь болж гэдэг биздээ
- за байз бассейнд явахгүй байх шалтгаан юу байна гялс бодож олоорой 
- өнөөдөр ёстой тиймийм байхгүйэ за хооп гээл босчих мундаг шүү
- эйш босохоос доо ажил дээрээ эртхэн очоод хэдэн минут дугхийхийм шүү
Өглөө болгон иймэрхүү яриа толгойд өрнөөстэй. Сүүлийн хоёр удаад нь залхуумаа хатагтай наян түмэн шалтаг бодож олоод таслуулцын...Өнөө өглөө харин "манай" тал ялан дийлж магнай дээрээ улаан тугаа намируулсаар бассейндаа явсан... Овоошд хөөрхий...

Бодоод байсан ноднин ийм байгаагүймаа. Эрч хүч халигаж цалигаад л... элдэв адал явдлууд ар араасаа ундраад л...ёстой л санаснаа бүтээж сарвайснаа авч, гялалзаж явжээ... Ер нь их онцгой жил байсийм байна шүү. Өчнөөн жил болохдоо хараагүй солонгыг олж үзсэнээс авахуулаад л. Энэ жил тэрийгээ гүйцэхгүй байгаа нь биеийн тамирын асуудал уу, сэтгэл санаандаа байнуу бүүмэд...Эсвэл од гаригийн нөлөө ч юм уу. Миний синус косинусын онолоор бол оргил үеийн дараа хэсэг доошилдог нь болж байгаам болуу даа ккк.

Долоон сар дуусахнээ...
Долоон сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ...
Бошинз бүхний хормой дор
Борлосон шилбэ өдөөстэй.
Янхан бүхний уруул дээр
Ялдам инээмсэглэл уриастай.
Задгай шар айрагны
Задгай сэхээвчин доогуур
Задгай энгэртэй охидын
Задгай янжуурын утаа
Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч миний дургүй сар
Долоон сар биш ээ, биш.
Дулаан тэнгэрээр нэг
Дуу тархаад... Яалаа гэж
Г.А.



Не смотри, не смотри ты по сторонам
Оставайся такой как есть
Оставайся сама собой

ойрдоо үргэлж аялагдаад байдаг болсон дуу.
Зүрхэнд хайр байгаа цагт...бүх юм сайхан болно дөө...

11 comments:

  1. Би эсрэгээрээн хар эрт сэрчээд л
    жаахан унтаач дээ гээд өөрийгөө хүчлээд л
    Төчнөөн жил яг нэг цагтаа боссоор байгаад юм уу бүү мэд одоо өглөө яаарах ажилгүйн байж л 6-7 цагт гозоогоостой шүү дээ :P хэхэ

    Би одоо яаж ч заалгаад яаж ч хичээгээд сэлж л сурахгуй байна :( ёстой зөрүүд тархи юм аа хэхэ
    урд насандаа живж үхсэн хүн шиг л ус руу орхоороо л хамаг бие чангалаад сто вадай хэхэ
    Сэлж байгаа хүмүүсийг харах лээр атаархаад байдышд ккк

    ReplyDelete
  2. Statistic-iin bagsh helj bsiin. Shalgaltan deer ni gaigui onoo avsan chini, daraachiin udaa onoo chini buurah magadlaltai, regression bolno gej. Tegsen daraagiin shalgaltan deer ni neeree l onoo buursan bsan. Statistic-iin onol amidrald unen bdag l yum bna lee hehe.

    ReplyDelete
  3. urd jiliinhees erch huch buurah gej yu baihavdee zugeer l chi jaahan nazgairaad almairaad baigaa biz tuunees erch huch n buurdag nas haa baisiin biologiin shatlalaar bol odoo id erchtei baih hugtsaa jaahan setgel zuin asuudal baij magadgui teriig bol ooroo yaj oorchlohoo medeh bailgui dee noirmog nogoonoo kkkkk saihan ud hurtel untahiimsaaa

    ReplyDelete
  4. Саншайн уснаас айдгаа боличуул дороо сурах байх.... Би хаа очиж уснаас айхгүйм, даанч амьсгал дээрээ проблемтой. Заримдаа гайгүй амьсгалаад заримдаа бүтэж үхчих гээд байдгийн...

    рүбикс ккк тэр үнэн шүү. уулын оргил дээр гарах амархан, тэр байр сууриа хадгалах хэцүү тэ

    байдаг л нэгэн
    өө би ч вийкэндээр сайхан унтаж байгаа. санаа сэтгэлийн юм байгаа байхдаа нээрээ. Энэ назгайрлыг яаж таслан зогсооё доо...

    ReplyDelete
  5. kkk
    ogloo bosohoo hurtel ingej hoorhon durselj bichdeg kkk

    Lolli

    ReplyDelete
  6. хэ хэ хөөрхөн шдээ өглөө яаж тэгж өөртэйгөө тэмцэлдэж байнаа

    ReplyDelete
  7. хавар болохоор нэг л назгайраад... хамаг лазан хүрээд байдаг даа... хаа очиж зун гайгүй л байдаг байсан... гэтэл нэг л биш... өглөө босох чинь бүхэл бүтэн төсөл хэрэгжүүлэх шиг юм болж байгөө....

    ReplyDelete
  8. хэхэ Хилдэ ийм л болчоод байна. Бүүр толгойн дотор хоёр хүн яриад байгаам шиг л болдгийн


    Навчаа яааг үнэн. Энхтайвны гэрээнд гарын үсэг зурахын дайтай л хурал хэлэлцээр болжийна даа

    ReplyDelete
  9. Ялан дийлэгч минь өдөр бүр л ийм байгаасай...

    ReplyDelete
  10. маргааш яадаг бол өнөөдөр ч яахав бассейнгүй өдөр байлаа

    ReplyDelete
  11. Франкийн хэлсэн бодогдоод өнөө өглөө босохоос аргагүй байлаа ккк шартай хүн гэж

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...