Pages

15.7.10

Зүрх бүхэн чамайг хайрлаг ♥



Үртэй хүний л мэдэрч чадах сэтгэлийн тухай...
Өлзийтөгс л бичиж чадах мөртүүд...


Ерөөл
/Л.Өлзийтөгс/


Сайхан бүхний нялххан төрх
Саваагүй бяцхан хүү минь

Өөдөөс хараад инээхээр чинь
Өөрийгөө би хайрладаг
Өнгөрүүлсэн зовлон минь ч жаргал
Уйлж үзээгүй шиг л санагддаг

Дүрсгүй нүдний чинь гэрэлд
Дүүрэн явдаг зүрхэндээ
Шимширтэл чамайгаа хайрладгаа
Мэдрэх бүрдээ гунигладаг

Аашлан, аашлан уйлуулчихаад
Аргадан, аргадан гуйдаг
Тэвчээргүй ээж нь чинийхээ итгэлд
Тэнгэр мэт уужуу явдаг

Аялсан бүүвэйгээ үрд чинь аялах сан
Аймхай, хонгор, жаахан үр минь
Зүүдэн дунд чинь залбирлаа хэлье
Зүрх бүхэн чамайг хайрлаг

10 comments:

  1. Dotor bgaag mini bichchihjee. Aashlan aashlan uiluulchihaad argadan argadan guidag gej unen shuu. Aashilj uzlee, suuld ni haramsana, argadaj uzlee, suuld ni haramsana. Ohin maani rebellious-iig ch helehuu. Tevcheergui eejiig ch helehuu.

    ReplyDelete
  2. харин тиймээ яг л дотор байгааг биччихсэн,
    бид хоёр ч өдөрт хэд муудаж хэд сайддын

    ReplyDelete
  3. sainuu saihan naadsanuu

    ReplyDelete
  4. эх хүний сэтгэл тэр чигтээ байгаа мөртөө гагцхүү Өлзийтөгс л ингэж бичииж чадна... үрсээ саначихлаа...

    ReplyDelete
  5. аасан муухай жулаг вээ кккк
    гоё бичжээ
    бяцхан биендээ баймгүй том хүн шиг аашилж хамаг эгдүүг минь хүлгэдэг муухай амьтад шүү, шөнөжин хүн унтуулахгүй тонгочихоор нь эхлээд аргадаж нэг үзнэ сүүлдээ нойрооо харамлаад УНТ гээд жоохон ширүүхэн хэлчихэд хошуугаа өмөлзүүлээл буруу хараад хэвтчихээр нь эргээд л хайр хүрчихнэ

    ReplyDelete
  6. гоё шүлэг байна... бид 2 бас орой унтах гэж аргадаж, аашилж янзан бүр болдог. Ээж л тэвчээргүй байна даа гэж :)

    ReplyDelete
  7. Зүрх бүхэн чамайг хайрлаг...

    ReplyDelete
  8. жулзаахайгаа санажийнаа...

    шимширтэл чамайг хайрладгаа
    мэдрэхийн дээдээр мэдэрч сууна :)

    ReplyDelete
  9. hehe, hoorhon yum be, emee bolohdoo yaartsan, onoo oodoshon ni oilgohguildee daanch...

    ReplyDelete
  10. Ene aygyyy goe shyleg comment oor l tavijii blog d ni nemerleed :D

    Зун шиг

    Чи яг зун шиг
    Үс чинь ой шиг
    Нүд чинь шөнө шиг
    Чи яг зун шиг...
    Чиний хаашаа ч юм нэг л алхвал
    Төөрч мэдэх учраас
    Би чамайг одоо болтол
    Тэвэрсэн хэвээр ...
    Чи яг ус шиг
    Урагш нэг л алхвал
    Хөл алдах учраас
    Анх чамайг харсан тэр газраасаа би
    Холдож зүрхэлдэггүй.
    Чи яг бороо шиг
    Чи үүл шиг
    Чи нар шиг
    Миний үүл, миний бороо
    Миний нар учраас би чамд хайртай
    Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
    Эгцэлж харж болдоггүй
    Чи яг зун шиг
    Хөл чинь өвс шиг
    Хөх чинь үүл шиг
    Нүдээ аниад, хөлөө өргөөд
    Өндөрт хөвөх
    Үүлэнд хүрэхэд
    Хурууны үзүүрт
    Хүүхдийнх шиг зөөлөн арьс
    Жигд бус цохилох
    Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
    Чи яг зун шиг
    Чи яг шөнө шиг
    Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
    Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
    Би мэдэж чадахгүй байна Надад туслаач зун аа, шөнө өө
    Чи яг зун шиг
    Чи ном шиг
    Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
    Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой...
    Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
    Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
    Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
    Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
    Түүний дараа төрөх мэдрэмжээ
    "Чи яг зун шиг" гэж нэрлээд
    Цаасан дээр буулгана.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)