Pages

12.11.12

Миний дургүй...

Яагаад 11р сарыг нь оруулаагүйгээ санадгүйэ. Тухайн үедээ биш л санагдсын болуу? Өнөөдөр бол МӨН байхшгээ.

Байдаг л нэгэн, аль хэсэг нь яагаад чиний тухай өгүүлсэн юм шиг санагддийн? Бас намайг яагаад цагаан шохой шиг гэсийн?



Арван нэг…
Арван нэгдүгээр сар миний дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Намар биш, хэтэрхий орой –
Өвөл биш, арай л эрт –
Ямар ч цаг улирал гэх вэ дээ,
Арван нэгдүгээр сард дургүй ээ.

Хоосорч хохийсон модод нэг л этгээд
Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.
Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш,
Хатсан хуурай өвс шиг шагайгаад
Тэвчээрийг минь хэмжих мэт
Хачин солгой аялгуу хуурдана.
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд
Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.
Хөөрхий, ийм л цагаар хорвоод ирсэн минь
Анхнаасаа утгагүй явдал байсан шиг санагдана.
Хэрэв ийм сар байгаагүй бол, энд төрөөгүй бол,
Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,
Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,
Шувуудын хаан болчихоод элих сэн,
Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.
Амиа хорлох тухай бодтолоо
Азгүй дурлахгүй сэн,
Амьдралд хайртай болтолоо
Аз жаргал амсахгүй сэн.
Од ширтээд баясч гунихгүй,
Охинтой, хүүтэй болохгүй сэн.
Орчлон дээр шүлэг бичихгүй,
Хүмүүсээс залхахгүй сэн.


Үгүй дээ, миний дургүй сар
Арван нэг биш байна.
Г.А.



Зарим нэг онцгүй байсан, таалагдаагүй үзвэрээ бичий даа.
"Тнгри" гэдэг кино.

Тэнгэр гэдэг үгийг монгол бичгээр ингэж бичдэг. Гоц гойд санагдсан зүйл нь энэ санаа л байлаа. Зураглал... бишээ, ганцхан сарын дотор хам хум авсан нь илт. Үйл явдлын дараалал үл ойлгогдом, хэдэн дүрүүд нь хоорондоо ялгагдахгүй, гэзгээ сүлжсэн хүдэр бор эрс л яваад байна, хэн нь хэн ч юм бүүмэд. Хөгжим... бүррр бишээ, нэг л хэмийн, давтагдсан, түгшүүртэй аяыг эхнээсээ дуустал нь зүгээр л наачихсан. Ерөнхий хэлэх гэсэн санаа нь бас юу ч юм. Бүтнээр нь үзэж амжаагүй байгаа ч, АРАВТ дэргэд нь харьцуулашгүй мундаг кино болсон шиг байлээ. Хүн дандаа сайхан юм үзэх гэж юу байхав дээ, заримдаа бас муу уран бүтээл гэж иймэрхүү байхын гэж харж байх ёстойн болуу.

"Амьдрал өөрөө бэлэг"

Би энэ тоглолтыг жүжиг гэж бодож очсон, өмнөхөн нь "2 ертөнцийн буудал" үзээд асар өндөр сэтгэгдэлтэй байсан тул, тэр хэмжээний биш юмаа гэхэд хүлээлттэй байсан. Тэгсэн чинь зүгээр нэг гошин шогийн үзүүлбэр байлаа, тэр дундаа хөөрхөн часхийсэн инээд бэлэглэх шинэ санаа юууууууу ч байхгүй. Нөгөө л бүдүүн, марзан харчууд, хөнгөхөн дальчиганас гээд хямдхан писхийлт. Надад бүр писхийх газар ч олдоогүйэ. Банш Б. гэдэг жүжигчнээс бол залхаад, аллергитэй болоод гарсан.

Дашрамд, би хошин шогийн тоглолт өмнө нь үзэж байгаагүй, гэхдээ бичлэгээр Бооёо, Лхагваа, Хүрлээ нтрийг үзээл татаж унаал явжийдаг хүн, учиргүй өндөр вкустэй, хэр баргийн юм санаанд нь таарахаа байцан хямсгар хүн биш л юм сан...

"Хунгийн сүүлчийн дуу"


Санаандгүй очсоон, реклам энээ тэрээг нь хараачгүй, тэхээр ямарваа нэгэн хүлээлт үүсэх ч боломжгүй шууд л үзсэн. Хүмүүс их магтсан байна лээ, би хувьдаа хайран зохиолыг энүүнээс арай дөнгүүр амилуулчихгүй яав даа гэж харамссан. Дүрийн хуваарилалт шог, жүжигчид нь ерөөсөө ч дүрэндээ тохироогүй санагдсан. Хэдий авьяастай, сайхан жүжиглэлээ гээд hardware нь хоцрогдсон бол software 1000 мундаг байлаа гээд нэмэргүйтэй л адил... Ядаж байхад нүүр хувиргаач нь драмын театрынх бололтой, зүгээр л баахан будаг нялаад хаяцан нь дэлгэцээр дүүрэн харагдаад юун кинондоо орох, итгэх, үнэмших... Урлагийн хүний ажил, хувийн амьдралын зөрчлийг харуулсан хэсэг нь ч гэсэн, үнэн явцгүй. Зохиол дээрээ яг тэгж дүрсэлсэн байлаа гэхэд, найруулагч нь өөрөө баяжуулаад, амьдруулах ёстой байлтайн. Мэдкүүм даа. Хаа очиж ойрд хараагүй мундаг мундаг жүжигчид зурвасхан үзэгдэж нүд баясгасан.




12 comments:

  1. Suuliin 2 deer bol yaag sanal neg bna, ehniihiig ni uzeegui ni az bolj

    ReplyDelete
  2. Үргэлжлэх юм байх гэсэн чинь Хунгийн дуу гээд дуусчих юмаа. Над шиг гэнэт лазан нь хөдлөсөн байх гэж тааав.

    ReplyDelete
    Replies
    1. одоогоор санагдаж байгаа нь энэ хэд ээ.
      Эд нараас хавьгүй олон, хамаагүй гоё юм зөндөө үзсэн л дээ, дараа нь бичнээ.

      Delete
  3. Шүлэг таалагдлаа

    ReplyDelete
  4. shuleg bol ter chigtee l nadad yg tohirdogiin harin shohoi bol yum bicheheer sambariin dood tavtsan deer uureed togtson heseg deer yum bicheheer ih goe baidagiin yg l uran zurag shig chinii bichleguud ch bas yg l tiim

    ReplyDelete
  5. яасан ууртай байхын ккк
    аймаар ирклаамдаад байсан шд яг үзээд шатахжийсан байнашд :p /үздэг ч юм шиг уу ъъъ/
    Дээнкү л гэе даа үзэхгүй үзээгүй байгаадаа баярлах ч шиг :D

    ReplyDelete
    Replies
    1. уурлаагүйэ. Юүглээ гэж уурлахав, зүгээр л жоохон шүүмж :р

      Delete
  6. ali aliniig ni uzeegui az bolj. Xoshin shogiin xuvid neg tiimerxu boltson bx shig bn lee. arai shine shatand garax xeregteim shig bna lee

    ReplyDelete
    Replies
    1. ганцхан эднийхээр нийтэд нь төлөөлүүлж бодож болкуу байх л даа. Наран дээр шөнө буух гэж байгаа гаруудыг үзмээр л санагдаад байгаа ккк

      Delete
    2. нарийн төлөвлөдөг инженер нь энэ удаа маш муу төлөвлөсөн байна лээ... үзээд хэрэггүй...
      Өмнөх нь тоглолтоороо өндөр оноо аваад халуурахдаа муухан зохиол тавиад мөнгө хийхээ бодсон нь илт харагдсан...

      ...АМНОН...

      Delete
    3. харин хоорондоо арай л ойрхон болжоогоо харагдсиймаа

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)