3.3.20

2-р сарын тойм

Ээжийн төрсөн өдрөөр эхэлдэг сар. Милая-с олон янзын тортны цуглуулга аваад очсон чинь  баярлаад л, бараг  Haribo реклам дээр гардаг шиг хүүхдийн хоолойгоор "би энийг идэхээ больж чадку байхын" гэж хэлсэн ккк. Гэснээс тэр Thunder-Z гээд дуучин залуу нээх хөөрхөн харагдаад бдг болсон. Мэдээж Vandebo-н хоёр хөөрхөнийг бас дурдахгүй өнгөрч болку л дээ. Тэд нар надаас бүхэл бүтэн 20 насаар дүү гээд бодохоор... Би ч их л залуугаараа 40 хүрч яваа хүн дээ хөөрхий.

Нээрээ миний төрсөн өдөр бас болсын байна. Тэхээр бүр 41 хүрсэн юм байна. Хүү маань 5 настай болж бид хоёр дундаа нэг тоорт тавиад 5 лаа хатгаад дуугаа дуулаад хүслээ бодоод лааг нь харин бага охин түрүүлээд үлээцээн.

Өглөө босоол коронавирусын мэдээг харж, буураасай гэж залбирч, цагаан сар өнгөрчүүл цэцэрлэг сургууль буцаад орчих байх гэж найдаж байсан гэнэн өдрүүд минь гэж. Гэртээ үлдсэн гурван бяцхан эндсэн мэдээнд хямарч, өөрийнхөө гурвыг харах хүнгүй үлдээсэндээ бас биеэ буруутгаж, сэтгэл өвдөөд, утсаар ярьж шалгах гэтэл авахгүй болохоор нь сандарч, ойрхон яваа хүнээр шалгуулж нэг санаа амарч... түгшүүртэй л өнгөрлөө дөө.

Цагаан сараар "Шүхрээр буусан хайр" /гэж би өөрөө орчуулчлаа/-ыг үзлээ. Уг нь тэр гол дүрийн залууд чинь би аль 15 жилийн өмнө дурлаад алингаа алдаж явлаа. Фэн уулзалтанд нь очиж, шөнөжин зүүдэлж, зургийг нь тэвэрч унтах нь холгүй л бсн. Яг энэ кинон дээр бол нэг их догдолсонгүй. Үйл явдал нь хэтэрхий уран паналтай, амьдралаас тасархай. Эсвэл би аягүй реалист үзэлтэй болцын болуу. Гол дүрийн эмэгтэй хэтэрхий хөөрхөн, удаан харахаар уйдмаар хөөрхөн. Хайрын үйл явц нь хэтэрхий нялуун, чихэрлэг. Сүүлийн анги бүр пологтуулаад хаясан. Бүх юм тийм төгс гоё байхаар шал сонирхолгүй санагддаг болцон нь бас л өнөө реалист үзэлтэй холбоотой бхдаа.

Үл ялиг гашуун, цаанаа нэг исгэлэн, хайрын мэдрэмж болоод илэрхийлэл нь жаахан цухуйсгээд аазгай хөдөлгөөд цаашаа нуугдчдаг, миний өдөр тутмын амьдрал дунд биш хэрнээ энэ хорвоогийн хаа нэгтээ жинхэнээрээ бодитоороо оршин байгаа мэт, тийм л хүмүүсийн тийм л хайр дурлалыг үзмээр байдаг болчжээ.

"Call me by your name" үзээд бас догдлоогүй, харин герман, англи, итали, францаар хоорондоо чөлөөтэй ярьж, төгөлдөр хуураар хүссэн сонгодог аязаа дарж чаддаг тэр элит байдал нь гоё санагдсан. Залуу байхдаа хэл сурч, хөгжим дарж сурахгүй юугаа хийж явсан юм болдоо харамсдаг юм. Тухайн үедээ боломжийн л амьдраад байх шиг байсан, цагийг илүү идэвхтэй өнгөрүүлэх хэрэгтэй байж дээ гэж бодогдох болж. Саяын цагаан сараар хүмүүс нээрээгээсээ уйдсан болуу эсвэл зүгээр маазарсан болуу. Юун уйдах вэ, хийж үзэх юм зөндөө байхад чинь, тийм биздээ? үгүй юмуу? Уйдах нь зөв үү ккк.

Тэхдээ нээрээ сүүлийн үед цөөнх гэдгээ бүр мэдрээд байдаг болчлоо. За мэдээж нас болоод зүс царайгаараа бүүмер бол арай биш ч хүн болгон эгч гэж дууддаг давхаргад очцон. Тэгсэн мөртлөө тэр насныхны үйл хөдлөл, бодол санаа, хандлагаас тэс өөр залуу сэтгэлгээтэй /ааая, за тэхдээ үнэн л юм чинь/ Энэ хамаг юмаа хааж хориод байгааг хүн бүр зөв л гээд сайшаахын, би бол санал нийлкү л бн. Гэхдээ сайн тал зөндөө байгөө. Халуун ам бүлээрээ байх хугацаа илүү уртассан, байгаль дэлхийд ч бас энэ зогсолт сайнаар нөлөөлж байгаа гэсэн. Заавал урагш давхих биш хааяа нэг амсхийлт хэрэгтэй байдаг нь ч байдаг шүү.

3 comments:

  1. 😀😀 unshaad erch huch mederdeg bolson baidgiim.😁😁

    ReplyDelete
  2. Баярлалаа өнөөдөр л таны блогийг үзлээ. Гоё энергитэй хүн юмаа та.😍😍

    ReplyDelete
  3. Шүхрээр буусан хайр дээр хэлсэн зүйлс чин үнээн. Гэхдээ хүмүүс амьдралдаа тэр болгон авч чадахгүй хэрнээ мэдэрмээр байгаа төгс зүйлсээ киногоор дамжуулж авахыг хүсдэг. Энэ нь тэдэнд таалагддаг боловуу гэж. Бас амьдралыг бүр мөсөн мэдрээгүй залуусд бүр л гоё санагдах нь мэдээж. Ингэх гэж л энэ киног хийж бас хандалт сайтай байгаа боловуу. Яг л Goblin шиг жинхэнэ амьдралаас хийсвэр. Зза баярлалаа ххэ.😜😜

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...