18.2.20

Хувьцаа

Жил гарны өмнө хувьцаа авдаг баатар брокерын пүүс дээр данс нээлгэсэн байдаг юм. /би энэ "ингэсэн байдаг" гэх хэллэгт аймаар дургүй. Тэхдээ энэ удаа бүр аманд тэгж орж ирээд байхын биччихээс. / Тухайн үедээ амбиц дүүрэн, Warren Buffet-ийн асар зузаан хүнд номыг уншина, тээд ул суурьтай хөрөнгө оруулалт хийнэ нтр гээд авсан, тэр чигтээ нээж ч харсангүй өнөөдрийг хүрвээ. Мэдлэггүй хүн чинь яахав дээ хамгийн сайн мэддэг, найдвартай гэж бодсон хоёр компанийхаа хувьцааг хэр чадлынхаа хэрээр чимх чимхийг худалдаж авсан байдгийм /үүпс, дахиал хэрэглэчлээ/
 Тэгсгээд мартааск. Сая 1072 ногдол ашиг тараах сургаар хувьцаатай гэдгээ санаж онлайн эрхээ сунгаж хэдэн дансаа эргэлээ. Дараа бас орохдоо мартсан байх магадлалтай тул өнөөдөр олж авсан мэдлэгээ өөртөө эргэн сануулах зорилгоор бичиж үлдээлээ.





 Одоог хүртэл яагаад ийм олон төрлийн данс байгаад байдаг учрыг ойлгоогүй.

КТТ-ын данс: Ийшээ мөнгөө хийж байгаад хувьцаагаа худалдаж аваад байх шиг бгаан. Өөрийнхөө банкнаас ийшээгээ мөнгөө шилжүүлж хийж болдог.

АТТ-ын данс: Энэ одоо ямар учиртай дансав бүүмэд.

ҮЦТХТ-ны данс: Энэ болохоор цаанаа Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжны Төв гэдэгт байрладаг гээд байгаа. Улсын нэгдсэн систем шиг бгаан. Энэ дотор хувьцаанаас ирдэг ногдол ашгийг хийдэг бололтой. Хаанаас нь бүүмэд хэдэн төгрөг ороод ирсэн байсан, миний авсан хувьцааны бичкэн ногдол ашиг нь орсон гэж таалаа. Хаанаас хэзээ орж ирснийг нь олж харахын тулд https://www.mcsd.mn/ буюу ҮЦТХТ-д интернет дансны эрх тусад нь нээлгэдэг юм шиг бн. Тэр нь бас жоохон төвөгтэй санагдаад, дээрээс нь дансны хуулгаа харах гэж 4000₮ шимтгэлтэй гэнэ. Бөөсөнд хутга гэдэг шиг болчкээд одоохондоо түр орхихоос.

Үнэт Цаасны данс: Яг хувьцаа нь байршдаг данс.

АТТ-ын дансны учрыг олчуул бусдыг нь ерөнхийдөө гадарлачлаа ккк.
Монголын хөрөнгийн биржийн арилжаа өдөрт 3-хан цаг л явагддын байна. 10:00 - 13:00
Өдийд хувьцаат компаниуд жилийн тайлангаа гаргаж ногдол ашиг өгөх эсэхээ зарладаг юм байна. Ногдол ашиг өгөх сургаар хувьцааны үнэ өсдийн бн. Жишээ нь өчигдөр АПУ нэгж хувьцаанд 71 төгрөг өгнө гэж зарлаад хувьцаа нь зөндөө өсчлөө. Жил бүр тогтмол ногдол ашиг өгдөг ХХК цөөхөн юм байнөө. УИД гэх мэт ашгаа байнга нуудаг гэсэн муу нэртэй газрууд ч бдг л юм байна.



Говь болохоор зөндөө алдагдалтай явжийнөө. За яахуу яахуу, Говийн пальто авснаас хувьцааг нь ав гээд фэйсбүүкээр мэргэн хүмүүс айлдаад байсан хэдэн жилийн дараа өсөх л байлгүй :р
Мэдээллийн эх сурвалж нь фб юм болохоор миний ашиг олох ч ганжэнжоо байхдөө хаха.

No comments:

Post a Comment

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...