Pages

31.5.15

Нуль реализм

Хэдэн жилийн өмнө анх энэ блогоо нээж байхдаа... ажил гэр, нөхөр хүүхдээс өөр бодох сэтгэх зүйлгүй, жинхэнэ БИ-гээ хаа нэгтээ гээчихсэн гэж ирээд л маш их харамсдаг байж билээ. Алдагдсан БИ-гээ олж авах гэж, амьдралын үй түмэн ид шидээс амжиж хүртэх гэж адган яарах сэтгэл төрж байсан сан.

Гэтэл сонин юм шүү, би одоо буцаад л тэр цэг дээрээ ирчихсэн байна. Тэр цэг гэдэг нь орон гэр, үр хүүхэд, гэр бүлээс өөр зүйлд үнэндээ сонирхол төрөхөө больсон 100% ЭЭЖ төлөв. Саяхан л үргэлж бичдэг байсан гуниг ганихрал, гэгэлзэл догдлол, мэдрэмж мэдрэхүй одоо үнэндээ сонин биш болчиж.

Том хүүхдийн хичээл сургууль /хувийн сургуулиас шилжүүлж улсын сургуульд оруулсан нь зөвдвүү буруудвуу/, хүмүүжил төлөвшил /ичимхий занг нь яаж болиулах вэ гэх мэт/, эрүүл мэнд /архаг бронхитод юу сайн бэ?/ бага хүүхдийн өсөлт хөгжилт, вакцин тариа /монголд 5т вакцин гэж хийдэг, тэр нь 5 янзын өвчний вакциныг нэг дор тарьдаг болохоор хүүхдэд дархлаа тогтохдоо нилээд хүнд тусдаг юм шиг санагдсан/, угж соосог /ажилдаа удахгүй орохлээр шийдэх ёстой асуудал/ гэх мэт л хамгийн их сэтгэл зовоож байна. Хөрсөн дээрээ бат газардсан байгааз ккк.

Найз нөхдөөсөө их холдож байна. Ярих сэдэв хумигдаад ирэхээр утсаар чалчих, уулзаж хууч хөөрөх давтамж улам цөөрөх...Сонин юу байна гэхээр хүүхдээс өөр сонингүй. Тэглээ гээд гадаа нарлаж суугаа ээж нартай танилцаад ярилцаад сууж чадахгүйн. Сэдэв нь таарлаа ч яриа нийлж өгөхгүйн байлээ. Хэдэн онлайн найзаасаа өөрөө зугатаацан. Угаасаа нүүрном, инстаграмаа шинэчлэхээ болиод удаж байгаа. Цаанаасаа л өөрийн мэдэлгүй нэг хачин зожиг болчихсон.Уншина гээд авсан хэдэн ном шүүгээндээ мөнхөрлөө.

Орон гэрийн асуудал бас анхаарлын төвд байгаа. Байраа томруулкээд, бас нэг зуслангийн байшинтай болчкээл зүтгээд байна. Өмнө нь дэгэж дэрвэж гэгэлзэж гунхаж явахдаа ийм асуудлаа жоохон ч гэсэн бодож санаа тавиж байхгүй яав даа гэж харамсахын. Надаас бусад хүмүүс тэнцүүхэн, баланс бариад болдог л байх. Аль нэг тал руугаа бүрэн туйлширдаг нь хувь хүний онцлог юм болуу.

Сониноос юнивижн кино санд нэг со кино орчуулж үзлээ. Анх их амархан санагдаад юүхэн байхав гэж бодтол ёстой их цаг авдаг орчуулга юм байлээ. Хадмал орчуулга бол арай амархан, дуу оруулна гэхээр амны хайрцаг энээ тэрээ гээд ярвигтай эд юм. Тэгж их цаг авдаг хэрнээ ажлын хөлс нь үнэн бага. 2 дох киногоо гүрийгээд орчуулсан, цаашдаа хийх эсэхээ бодож байж шийднээ.


8 comments:

  1. Яг л ижил төлөв байдалтай байгаа юм байна хэхэ. ЭЭЖ гэдэг эрхэм чухал албыг барьц алдахгүйхэн шиг хийхийн тулд энэ төлөвтөө газардахаас өөр арга алга. Нийгмийн идэвх 0.
    5-т вакцин нэг бодлын их амар, яагаад гэвэл нэг л хатгана, энд 3-т вакцин, нөгөө 2 нь бас тус тусдаа болохоор хөөрхий нэг удаадаа 3 хатгуулаад 3 газар бондойж хавдаад өрөвдөлтэй юм байна лээ. Угж соосог чухал чухал, би охиндоо таардгийг олох гэж өчнөөн янзыг авсан, тэгж байж нэг юм аманд нь таарсаныг олсон доо.
    Урьд нь энд ингэж байж байхаар буцаж байр суурь бла бла-гаа олж авах минь гэж боддог байсан бол одоо утаагүй газар бас эмнэлгийн үйлчилгээ сайтай газар жоохон ч гэсэн хугацаанд байчих гээд гүрийх санаатай, за чи одоо яваа чиний хэрэг алга гэж хэлтэл нь байна хэхэ. ЭЭЖ хэмээх эрхэм ажилд нь амжилт хүсье! Нээрээ эх үрсийн баярын мэнд!

    ReplyDelete
  2. хүүхэд энэ дэлхийд ирэхдээ бурханаас асуудаг гэдэгдээ "Би ийм жаахан, тэнд очоод яаж учраа олох юм бэ?" гээд, тэхэд нь бурхан "Тэнд чамайг ЭЭЖ асарч хайрлах болноо, санаа зоволтгүй" гэдэг билүү жаахан болхи ч гэсэн нэг иймэрхүү утгатай байдаг байхаа ккк, тэрэнд нь ээж бас бэлтгэгдэж хорвоод ирж байгаа тэр л бяцхан амьтанд л зориулагдаж шинээр төрдөг юм шиг санагддаг, хүүхдээс өөр юу ч сонирхолгүй, нөхөр сээгэс догдлол гээд бүх зүйл арчигдаад хорвоод ирсэн тэр бяцханд бүх бие сэтгэл зориулагдана, тэглээ гээд санаа зоволтгүй, миний хувьд энэ бүхэнд 1.5 жилийг зориулдаг, ер нь бүрэн өөрийгөө олж автал 3 жилийг зарцуулдаг юм шигээ, хүүхэд 3 нас хүрэх үед л арайхийж өөр зүйл бодож эхлэдэг
    цаг нь болохоор амжуулж чадаж л байвал өмнө нь хийгээгүйдээ харамсах юун, харин ч дөнгөж төрчөөд байраа солино, зуслантай болно дээр нь орчуулга хийж байгаадаа өөрөөрөө бахархах хэрэгтэй :-)
    аа нээрээ ямар киноны орчуулга вэ? одоо тавигдчихсан байгаа юу, чиний сонголт гоё л кино байгаадаа

    ReplyDelete
    Replies
    1. киног нь цаанаас нь хэлдгийн би сонгодгүй. Сонгодог сон бол ч нөгөө нэг киногоо тавина л даа ккк.
      Одоо тэхдээ болихоор шийдсээн ажил гэрийн асуудлаа амжихгүй байна.

      Delete
  3. yees, yag adilxan tuvshind neg ch gesen xun bgaa ni yamar ix az ve. Yalgaatai ni eej bish aaw l yumdaa. xuu bas sayaxan vaccinaa xiilgesen, xul ni uvduud bgaa bololtoi buten udur bolson. Бид бас адилхан бодолтой байраа томруулах, зуслан гарах, хна гарах, яаах ийх?

    ReplyDelete
  4. Naiz mini chamaar mash ih baharhaj baina. Huniig neg zovoodog asuudal bol mash urt list gargachihaad teriigee ch hiinee, eniigee ch hiine gej uuriiguu chamlan, busdiig undur deer baigaa yum shig boddog bodol baih.
    Getel har daa, 2 huurhun huuhed eruul saruul, 2-3 hel ustai, 2-3 surguuli tugssun geed bugdiig hiij amjuulj yavsnaa hezee ch bitgii martaa...

    ReplyDelete
  5. zuslangiin aytaihan gazar olood 4 ulirlaar suuh baishin barih geel bodood bna gazar oloh ajilaa ehelsen nileed ih ajil boloh yum shig bna ug n uuruu saihan zurag gargaad sanaandaa taarsan saihan baishin barival tee

    ReplyDelete
  6. huuhed yahavdee bagadaa ih amar tomroh tusmaa asuudal nch bas tomrool bna tegej baigaad boloh bailgui dee

    ReplyDelete
  7. Gehdee ih az jargaltai tuluv bna shuu

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)