Pages

17.2.15

Бурхан

- Бурхан гэж байдгиймуу?
- Байдгийн бол яагаад харагдадгүйн?
- Хүмүүс өөрсдөө зохиоцын бишүү?
- Бурхан яагаад ийм олон янз байгаан???

гэх мэт ноцтой асуултуудад олигтой хариулт өгч чадахгүй болоод байнаа. Манайх угаасаа аль нэг шашныг онцгойлон шүтдэг айл биш болохоор ийм тийм гээд барин тавин заагаад өгчих итгэл үнэмшил үгүй юм. Ертөнцийн хүмүүсийн итгэл, шашин шүтлэгийн талаар бүрэн лекц уншиж чадах биш, тэглээ гээд ч 8 настай охинд ойлгогдохоор байж чадахгүй биз... Миний охин ээжийн бурхан шүү дээ гэж л баттай хэлэх юм даа.




2 сарын 9-ний цэлмэг сайхан өдөр, өөрийнхөө төрсөн өдрөөр, бас нэгэн өөдөсхөн бурханаа өлгийдөн авлаа. Ингээд манайх нэг том, нэг жижиг хоёр хөөрхөн бурхантай боллоо. Сайн эмч сувилагч, сайн хүмүүсийн ачаар элдвийн хүндрэл зовлонгүй сайхан амаржсан. Бичкэн бурхан шөнөдөө адуугаа манаастай, өдөр хоног дэн дун гялс малс өнгөрч байнөө.

Охиноо гэсэн хайр минь огт дундарч хорогдоогүй хэрнээ нялзрай жаал үрээ харах бүрд өмнөхөөс дутахааргүй их хайр хором мөч бүрт урган төлжих нь гайхалтай юм. Хайр хуваагдах биш үрждэг гэдэг энэ бололтой.

20 comments:

  1. Бүл нэмсэнд баяр хүргэе. Биеэ бодож хурдан тэнхрээрэй.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа ер нь нилээд хэдэн блогчин ээж нар ойрхон төрөх шиг боллоо шүү би бас далдхан бүртгээстэй :)

      Delete
  2. баяр хүргэеээ, би хааяа бурхан минь гээл уулга алдахаар хүү маань бурхан гэж юу юм гээл асуудын, аамммм гээл хэлэх үг олдохгүй гацдын би, ээ новш гээл хараадын, новш гэж юуен гээл асуухын бас л гацааск ккк, хайр хуваагдах гээд байдаг золиг юм шиг, тэхдээ чи минь хуваахгүй байж чадах байхаа мундаг юм чинь, биеэ сайн бодоорой би ч гэсэн удахгүй хайраа хуваахгүйгээр бурханаа угтан авнадаа :P

    ReplyDelete
    Replies
    1. Wow тиймүү үнэн үү би булган минжин сүүлтэй юмаа баяр хүргэеээ гоё санагдаж байна шүү.
      Заримдаа уцаарлаад гомдоочдымөө томыгоо гэхдээ л хайраа үржүүлээд ургуулаад сэтгэл гэдэг баян сайхөөн.

      Уулзах юм сан :)

      Delete
  3. Дахиад нэг бурхантай болсонд баяр хүргэе

    ReplyDelete
  4. Bayr hurgie yamar huurhiin

    ReplyDelete
  5. Маш том ажил амжуулсан байна шүү дээ. Томоос том баяр хүргэе!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа танай зулзага том болж бн уу.

      Delete
  6. bayar hurgii

    ReplyDelete
  7. bayar hurgiye, zarimdaa bodoh yum, amidral gej humhiin toos horomhon zuurt ursaad, urnuud duusah atlaa ene hugatsaand bolj bui hamgiin aguu zuil ni ur udmaa uldeeh, ur huuhdiinhee daahiig unerleed amjih ter l medremj bolov uu daa. yagaad tegtel udur bur shal demii ch yum shig chuhal ch yum shig olon arvan zuild sanaa setgelee zovooj, chileen nuguu muu byatshan burhadiin usch tornij, boijij baihad ni hamt baij chaddaggui yum bol, ene bol eej aavuudiin ue ue mederdeg guilt baihaa daa te

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ амьдралын утга учир шинээр томъёологдох юм даа

      Delete
  8. bayar hurgeye zunduu ihiig amjuuljee.. bi bol hev heveeree kkk
    blue

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)