Pages

29.2.16

Харамсах...

Буцаж ирснээс хойш 3.5 жил. Манай 2 Канадыг санагалзаал, гоё байсан гээд ярихаар нь энд ч гоё байна даг гээд омог бардам явсан юмсан.
Гэв гэнэт л...

ирдэггүй ч байж үү, өдийд тэндээ амьдарч байсан бол гэх харуусал зүрх базаад явчихым...

Шүүгээний булангаас Канад үнэмлэх гарч ирээд, хугацаа нь яг одоо дуусаж байгаа нь харагдаад...

Монголдоо, эх орондоо эзэн хүний ёсоор амьдаръя, үр хүүхдээ ч эх хэл дээр нь сургаж хүмүүжүүлье, ээж аавтайгаа ойр байя... энэ л бодлууд буцаж ирэхэд минь хөтөлсөн. Гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан, өчүүхэн эргэлзээ гарах бүрт үгүй дээ миний зөв гэж өөрийгөө зоригжуулдаг байсан, гэнэт өнөөдөр л энэ бүхэн худлаа, яах гэж буцаж ирснээ ойлгохгүй, буруу шийдвэр гаргачихсан мэт бөөн бөөн харамсал төрөөд унахын.

Өнгөрсөн түүх өнгөрсөндөө, эргүүлж болохгүй...Ирээдүйгээ яах билээ гэдгээ л бодох хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байвч, өнөөдөртөө энэ гашуун харуусал намайг базаж, хамаг шим шүүсийг минь гартал мушгих шинжтэй...

9 comments:

  1. Хэдэн жилийн дараахь өөрийгөө олж харах шиг болов. Шийдвэрээ гаргаагүй ч гэлээ буцах нь үнэн, дараа нь бас ингэж харамсал гэхэд хаашаа юм мэдрэмж бол өдөр тутам төрнө гэж мэдээд байгаа. Сэтгэл санаагаа бэлтгэх л хэрэгтэй байна.

    ReplyDelete
    Replies
    1. Буцаж ирэхээс өөр сонголтгүй болсон байсан бол хамаа алга, өөрөө зүтгээд хаяад ирсэн болохоор хайран санагдаж байгаа байхөө. Ийм мэдрэмж урд нь огт төрж байгаагүй, гэнэт ирэхдээ асар огцом хүчтэй мэдрэгддэг гэжийшд :(

      Delete
  2. хммм.. хааяа ч зарим юманд харамсаад гол горойгоод байдаг шүү, гэлээ гээд яахав дээ буцааж болохгүйгээс хойш :(

    ReplyDelete
  3. Иймэрхүү мэдрэмж ёстой нэг зүрх зүсээл явчдийн шүү. Гэхдээ ийм зүйлийг мэдэрч байна гэдэг нь чухам эрүүл, чийрэг, цоглог байна гэсэн үг гэнээ.

    ReplyDelete
  4. Ungursnii medremj how i became the bomb Ulay oh geed youtube s uzeerei
    Magadgui zuv buruugiin tuhai bish ingeed l tuulah urt amidraliin umnu zarimdaa gemshil turuh neg l udur

    ReplyDelete
  5. Ireegui ni ch deer baisiimyy gej bodoj bn chiniihee huvid
    Bi tuhain uyd ir gej baisanyy hehe sanadaggui ee

    Lolli

    ReplyDelete
  6. ирэх учиртай байсан, монголд хүү нь төрөх ёстой байж, энэ л хамгийн том учиг, бусад нь цаг зуурын үзэгдэл, хүчтэй байгаарай :-)

    ReplyDelete
    Replies
    1. ай харин тийм шүү, юм бүхэн учиртай гэж...

      Delete
  7. Unuuduriin problem-tai untsguus harahad Canada ni ch saihan l standart, buh yum bolomjiin baih, gehdee l hun tursun nutagtaa id hiij buteeh tsagaa unguruunu gedeg bas l zorigtoi, yostoi jinhene eh oronch yavdal mun. Chadaltai, chansaatai bur ni gadaadad baigaad baival yanam be. Gadaadad ochood bas nutgaa sanagalzan uitgarlan, lost feeling-tei yavj baih ch bas l ontsgui baih shuu hahaha, ene olon mongolchuud hugshruud mongol ruugaa shogshino dooo, ter ued nastand zoriulsan goyo camp, center needeg yum bil uu? za hazaigaad yavchihlaa. sorry. gehdee end irsen het dee zuv shuu, tegj l bodoj shiidveree ugaasaa gargasan baina shuu ma nz.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)