Pages

30.11.10

Жингүйдлийн байдалд...

Одоо миний байгаа байдлыг ингэж тодорхойлж болох юм шиг гоц мэргэн санаа яг хормын өмнө төрлөө. Байрнаасаа хөдлөхөөр шийдсэн. Тэгээд дээшээ хөөрцөн (санаагаараа бол) Буух газар тодорхойгүй. Нэг тиймэрхүү.



Метронд л үй олон зүйлс бодогдох юм. Хийх амжуулах шийдэх асуудлууд, хайж судлах хариуг нь олох ёстой асуултууд. Хүний бодол бодитоор харагддаг сан бол метрон дотор нээээх том үүлтэй (бодож байгаа бодол нь тархинаас нь халиад үүл шиг хөвсийцөн) хүн л явж байгаам даа.

Гэртээ оронгуут бүх бодлууд арчигдаад бас нэг шал өөр орчин. Аймаар завгүй. Ер нь юу ч бодох, эргэцүүлэх амжуулах завгүй. Байнга л нойр дутуу санагдахыг бодоход унтах ч завгүй л хүн шиг...

Ажил дээрээ болохоор аймаар завтай хүн. Нөгөө метронд бодогдоод байсан олон цэцэн мэргэн санаанууд, хариу нэхсэн асуултууд бүгд хаачсийн бөөөөмэд. Хийх юмаа олж ядаал. Барьж тавиал. Тэгсэн хэрнээ нэг тийм сэрүүлэг байнга дуугараастай. Цаг урсаад байна, чамд хийх юм их байгаа гэж үглэдэг сэрүүлэг.

Ингэс тэгэс хийж байтал 11 сар ч дууслаа даа...
Ай хөө зээ хөө...Амьдрал тэхдээ л сонирхолтой юмаа :р

11 comments:

  1. Ай хөө зээ хөө heleed yahav eee

    ReplyDelete
  2. хэхэх надаавол аяга угаагаад зогсжаахад айррр олон мэргэн санаанууд орж ирдийн, яаад гэвэл би аягаа овоолжаад айррр олон болсон хойно нь угаадаг болохоор ккк
    мангар залхуу байгааз, цай уух аяга олдохгүй болсон үед л угаадышд, яана вээ ццц
    бас замын түгжээнд зогсжаахад
    нэг л их хийх бүтээх санаа, тэгчихвэл л бүх зүйлийг гялс манас хийтэл хийчих юм шиг, тэгсэн чинь урам минь хугарах гээл байна
    "амьдрал тэхдээ л сонирхолтоймаа" :) үнэн үг

    ReplyDelete
  3. Нэг тогонд цохиулаад авбал байрандаа орох болов уу Жишээ нь ажил дээрээ бодол санааны үүл, гэртээ сайхан амраад л...

    ReplyDelete
  4. амьдрал үнэхээр сонирхолтой....

    ReplyDelete
  5. ккк secretwish бичас овоолжаагаад угаах дуртай, гэрээ нэг мөсөн балиартуулж байгаад цэвэрлэдэг нтр ккк залхуу зангаа рекламдчих юм байна дөө

    Жамба: аяндаа газар дээр буух цаг дөхөөд байна дөө. Тэр болтол жоохон ингээд жингүйдчий. Өөрийгөө эрхлүүлчий :р

    ReplyDelete
  6. сонин юмаа, чиний блог дээр яахаараа ингэж надтай адилхан хуримтлуулж байгаад цэвэрлэдэг хүмс нэг доороо бөөгнөрдөг байнаа.

    ReplyDelete
  7. Хэхэ, хөөрхөн дүрслээд гаргаад ирчихэж. Надад бол усанд орж байх үед шинэ сэргэг санаанууд орж ирдэг.
    Одоо тэгээд шинэ он гарахад нэгхэн сар үлдсэн байнашд.Энэ сард л төлөвлөж байсан жилийн ажлуудаа амжуулахыг бодоол. Эхний 3 сар, сүүлийн 3 сар аймаар идэвхтэй болдог юм байна, миний хувьд.
    Би гэнэт ухаан орсон хүн шиг шүдээ янзлуулаад, гүйлтийн зам дээр гүйгээд, нөгөө шпагат суух мөрөөдлөө хэрэгжүүлэх гээд сунгалтын дасгалуудаа хийгээл, дараа жилийн ажлаа бас төлөвлөөл, нэг л ажил хэрэгч хүн сууж байна, яг одоо.

    ReplyDelete
  8. хэхэ Heaven, гоё блогтой болсон байна шдээ. Миний хувьд энэ жилийн төлөвлөсөн юмнуудаас ихэнх нь бүтэлгүй болсоон одоо ганц сард биелэх ч зорилго биш болохоор. Ирэх жилрүү л шилжүүлэхээс. Тэхдээ оронд нь төлөвлөөгүй байсан ганц хоёр юмаа амжуулсан гэж өөрийгөө тайвшруулж байна даа. Ер нь бол ... за энэ тухай сүүлд нь дэлгэрэнгүй бичнээ... Амжилт хүсий найз минээ... Удахгүй уулзалднаа...

    ReplyDelete
  9. chi jinguideed l bi bol yaj baigaagaa ch sain medehgui bna ydaj ingeed jinguidej bna gej medreh yumsan kkkk

    ReplyDelete
  10. ... юм бодох цаг, хүсэл ч алга :) Үр үндэстэй болсноос хойш бодол бөөгнөрөхөө больчихсон юм шиг санагдахын. Бодол орж ирээд боловсрулах зав бололгүй сүүп сүүп гээд гарч алга болоод. Толгой маань шүүрэн шанага болчихсон байхаа кккккк

    ReplyDelete
  11. ene jil yor ni bi uym tolovloson biluu? kkk

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)