Заримдаа нээх гоё мөчүүд байдаг тэ. Бүх юм гэрэлтэй, өнгөтэй, хүн болгонд, үгүй бүр эд зүйлс, амьтан ургамалд ч баярламаар, тэднийг хайрламаар, энэ хорвоод амьдарч байгаадаа баясан хөөрмөөр тийм жаргалтай хором...
Өнөөдөр талархлаа илэрхийлдэг баяр гэсэн. Амьдрал надад бэлэглэсэн өчнөөн жаргалтай мөчүүдийн төлөө. Дулаахан дурсамж, биеэр нэг тархах сайхан мэдрэмж үлдээсэн бүхий л учралуудын төлөө хэнд ч юм баярлалаа гэж хэлмээр байнаа...
Энэ л цаг хугацаа, орон зайд надтай цуг оршин байгаа, намайг сонсож байгаа, миний блогоор зочилж байгаа ЧАМД ч бас баярлалаа. Блог маань надад баяр хөөр, догдлол, тайвшрал, ухаарал гээд олон зүйлийг бэлэглэдэг. Үүгээр дамжин холбогдсон бүх найзууд, хараахан холбогдож амжаагүй, ул мөрөө үлдээдэггүй ч уншаад гардаг бүх хүмүүст баярлалаа...
Хэрвээ миний энэ талархалыг хүлээн авахыг хүсвэл шуудангийн хаягаа үлдээнэ үү (soulmate247mn@yahoo.com) Зул сарын баяраас урьдаж ил захидал илгээх гэсэн юмаа.
Имэйл биш жинхэнэ шуудангийн хаягаа гэсиймаа уул нь...
soulmate247mn@yahoo.com руу бичээд явуулаарай...
soulmate247mn@yahoo.com руу бичээд явуулаарай...
Чиний блог байдагт баярладаг шүү :)
ReplyDeleteHappy Thanksgiving!
пөөх шуудангаар юм авах ямар дуртай гээч
ReplyDeleteЧиний блогийг байнга уншдаг шүү.Good Luck!
ReplyDeleteНээрээ минийх unuruu7899@yahoo.com :)
ухаарал мэдрэмжийг чинь унших дуртай шүү.
ReplyDeleteшуудангийн хаягаа soulmate247mn@yahoo.com руу бичээд явуулаарай...
ReplyDeleteчи гоё шүү
ReplyDeleteHappy Thanksgiving!
Хэзээд ханьсан хамт байдагт чинь,
ReplyDeleteХязгааргүй дөлгөөн инээмсэглэл бэлэглэдэгт чинь, халуу дүүгсэн итгэл хайрладагт чинь...
Хосгүй хөөрхөн найз минь байгаад чинь
Хонгор минь чамдаа баярлаж явдаг шүү
Happy Thanksgiving!
үзсэн кану, сар болгоны тайлан чэнэ таалагддаг
ReplyDeletezorigt_8@yahoo.com
ЖИНХЭНЭ, шуудангийн хаягаа бичээрэй хүнүүсээ... Би цаасан дээр үзгээр бичээд ил захидал илгээх гэсэн юмаа...имэйл биш
ReplyDeleteThanksgiving гэдэг нь болжийгаам уу, мэдээгүй явжийна би :)
ReplyDeleteУхаалаг хөөрхөн найзаараа бахархдаг шүү. Өөрийнхөө ертөнцөөр аялаж ухаарал, гуниг, баяр баяслыг хамтдаа мэдрэх боломж олгодог чамдаа болон блогт чинь талархая!
Unshaad gardag xunuust bayarlaad yadgiin kkk
ReplyDeleteTnx
Чамаар би дутдаг
ReplyDeleteхарин надаар чи дутдаг болов уу...
жигүүр :)
жигүүртэй байж үзээгүй газрын хүн шүү дээ би...
ReplyDeleteтэнгэртээ нис дээ шувуухай минь ккк
за зөө... ккккк
ReplyDeleteжигүүр
bi zarimdaa boddogiin heterhii aldaa bagatai amidral huniig mohoodog yum bolovuu gej
ReplyDeletehiisen helsen buhen maani zov baidagguid bayrlah estoich yum shig
chamd neg l zuil jaahan mash jaahan dutaad bna daa ul ylig tersluu bai zov tersluu chinii bichsen olon zuiliig unshaad ingej helmeer sanagdaad baisiin deerees hoish
bichsen ymnuud chin eronhiidoo chiherleg baidag neg tiim amtlag gegeeleg gehdee haa negtee n jaahan gashuun amt dutaad baih shig esvel irleed gashuuruulaad ogoh sain shuumjlegch dutaad bna tiim hamtragch olj chadval chi nom bichhed barag l belen bolj deee kkkk ( minii l bodol shuu surtei huleej avaad yahavdee )
ккк
ReplyDeleteби бас тэгж бодоод байгөө.
Хүнд олон янзын мэдрэмж, мэдрэхүй төрдөг. Инээж байгаа хүний өөдөөс ихэвчлэн инээж, уурлаж байгаа хүний өөдөөс уурладаг. Би ууртай, уцаартай, чиний хэлснээр гашуун байх үедээ ямар нэг юм бичвэл миний урдаас бас гашуун уур амьсгал тосох юм шиг санагддаг. Ядахдаа энэ блог дээрээ тиймэрхүү зүйлээс ангид байхсан гэж дотроо хүсээд байдаг бололтой.
Юм болгонд өөрийн гэсэн хугацаа, эхлэл төгсгөл байдаг. Чихэрлэг нялуун блогонд маань ч бас байгаа л байх даа.
Ном ч яамай ккк. Чи л ном бич, би авч уншнаа...
nadaa shuudangiin xayg baixku lde gexde zaaval tsaasan dr uzgeer bichmeer bvl tegj bichcheed com luuga scanner daad orrulanguta mail xaygaar ni yavuulj boliishde ;) nadiix ulaana_1109@yahoo.com tanias zaxidal irne gj naidjiine
ReplyDelete