Pages

13.5.10

Нүүдэл суудал - 1

Түүхийн ном унших чинь ийм сонирхолтой сон билүү? Сургуульд байхдаа асуугдах сэдвээ тас цээжилж очоод, ангиас гараад л мартдаг байв. Сүүлд дэлхийн түүхийг унших гэж "World history for Dummies"-ийг эхлүүлээд хаясан. Нууц товчоог мөн л уншиж бараагүй. Тэгээд л ер нь би түүх мэдэдгүй, унших сонирхолгүй гэсэн бат ойлголт тогтсон бололтой.

Түүхийн ном уншаад яаж тогтоодог, юу нь сонирхолтой байдгийн гэж хүнээс асуусан чинь толгойдоо зурагладаг гэж байсан. "Нүүдэл суудал"ыг уншаад монгол үндэстний түүхэн замналын ерөнхий тойм зураг толгойд минь харагдаж эхлэв. Чингис хаан тархай бутархай Монгол улсаа нэгтгэв гэдэг шиг миний тархинд байсан тасархай, цоорхой мэдлэгүүд өөр хоорондоо холбогдож цэгцрээд нэгэн цул зураглал үүссэн. Үнэхээр баярлууштай.

Эхний боть нь монгол угсаатны анхны улс байгуулагдсанаас эхлээд 18 дугаар зуунд манжийн дарлалд орох хүртэл түүхийг товч хэрнээ ойлгомжтой, авцалдаатай бичсэн байна лээ. Уншаад л, ойлгоод л аан тийн тийн гээл толгой дохиж суулаа. Даанч багтаамж муутай муу бөндгөр маань эхнээс нь мартаад будилаад эхлэх юм. Уншсанаа өөрийн болгохын тулд уулзсан таарсан болгондоо ярьж өгөөд л яваа. Тэгвэл овоо удаан санаж магадгүй. Ер нь нэгдүгээр ботийн хувьд ганц уншаад өнгөрөх биш, ширээн дээрээ тавиад байн байн сөхөж харах хэрэгтэй номны нэг гэж бодлоо. Дараагийн 2,3,4р ботийг нь уншаад сэтгэгдлээ бичнээ. 5 нь бас гарч байгаам шиг байна лээ.

Ямар ч ном, тэр дундаа түүхийн ном, зохиогчийнхоо үзэл баримтлалыг агуулж байдаг байх. "Нүүдэл суудал"-ын хамгийн эхний хуудсан дээр байх
Цагаан хэрмийг барьсан ард түмэн агуу бол, түүнийг барихад хүргэсэн ард түмэн ч бас агуу билээ.
гэсэн санаа уг номын туршид ханхалж, үг, өгүүлбэр бүрт нь шингэсэн байгаа санагдсан. Дэлхийн соёл иргэншил, нийгмийн баялаг дотор монгол үндэстнийх гээд өмчлөх зүйл нь багахан ч, тэдгээрийг үүсэн бий болоход монголчуудын, нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр үгүйсгэж боломгүй том гэж Баабар үздэг бололтой. Нэг үгээр, монголчууд өөрсдөө бүтээн босгогчид биш, харин хөшүүрэг нь болж ирсэн байх нь... Харамсалтай нь өнөөгийн хүн төрөлхтөн нүднээ харагдаж буй үр дүнг л анхаарахаас биш бүтэж бүрэлдсэн үйл явцад нь , түүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд нь тэгтлээ ач холбогдол өгөхгүй юм даа.

Өгдөг байлаа ч гэсэн өнөөгийн монголчууд эртний тэр хүчирхэг үндэстэн хэдийнээ биш, тэр үеэ дурсаж цээжээ дэлдэх нь утгагүй хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхаа... Аа харин ямархуу үүх түүхтэй үндэстэн билээ гэдгээ мэддэг байх нь зайлшгүй хэрэгтэй. Над шиг харанхуй нөхдүүд хэрвээ байдаг бол, энэ номыг заавал уншаарай... Тэгсэн чинь сүүлчийн могикан гэдэг шиг "нүүдэл суудал"-ыг уншаагүй байсан сүүлчийн хүн нь би байж таарнаа... шараа ен :)

19 comments:

  1. Би бас энэ номыг уншиж байсан. Сонирхолтой бичигдсэн ном шүү. "Жижиг, шаламгай морь унасан" гэдэг хэсэг онцгой их таалагдаж байлаа. Бичлэгэн дээр чинь "Түүнийг бариулсан ард түмэн" гэж бичсэн байна. "Түүнийг барихад хүргэсэн ард түмэн" гэвэл илүү ойлгомжтой, зөв утгатай болохоор санагдаж байна. Тэгэхгүй бол орчин цагийн монгол хэлний ойлголтоор монголчууд барь гээд захиалга өгөөд, хятадуудаар бариулсан юм шиг уншигдаж байна. Уг нь бол морьтон монголчуудын довтолгоо тэсэхийн аргагүй болсон учраас хамгаалах гэж олон мянган хүний хөлс хүчээр хэдэн арван жилийн турш барьж байгуулсан бүтээн босголт юм. Барихгүй байх аргагүй болсон учраас л барьсан хэрэг. Тэрнээс биш өнөөдрийн энэ цагт шагшин магтуулах гэж тэр дээр үед бариагүй болов уу. Манай өвөг дээдэс агуу хүмүүс байж ээ. За за ганц уншсан номны талаар тааралдаад, баахан юм бурчихлаа. :)

    ReplyDelete
  2. баярлалаа... засаад тавьчлаа. нээрэн буруу ойлгогдохоор болчихжээ.

    дандаа орж ирж миний алдааг засаж өгч, бас бурж байгаарай :р

    ReplyDelete
  3. БААБАР-г үнэлдэг хэрнээ нийтлэлүүдийг нь тун бага уншдаг, бас ганц ч номыг нь шагайж харж байгаагүй юм байна. Түүхээ мэдэхгүй хүн гээд л ишлэл санаанд ороод Дэлхийн түүхийг уншиж суугаа. Харин чиний нийтлэлийг уншиж дуусмагцаа монголын түүхрүү орохоор зориг шулуудлаа.

    ReplyDelete
  4. би харин эсрэгээрээ монголын түүхээ гадарладаг болчуул дараа нь одоо байгаа улсынхаа, тээд цаашлаад дэлхийн түүхийг бас толгойдоо зурдаг болчихиймсан гээд том санаархал өвөрлөсөн :)

    ReplyDelete
  5. Одоо тэгвэл би л нүүдэл суудал"-ыг уншаагүй байсан сүүлчийн хүн болж таарахнуу хөөрхий шараа ен :D

    ReplyDelete
  6. Gants unshsan nom yarijiisht hehe. Bi Baabariig ih sonirhdog baisan, suuliin uyed harin unshih ni bagasch. Hyatad, oros 2 hoorondoo yariad l mongoliig zohitsuulchihaj baigaa heseg ni uur hurmeer shuu.

    ReplyDelete
  7. Унших битий хэл сүүдэрийг нь олж хараагүй ээ гэхдээ хүүхэд ахуйдаа Баабар ингэж хэмээх Өдрийн сонин дээрхи нийтлэл бүрийг нь уншиж тастаж авч хавсардаг байсан одоо тэр маань ч хаана байгаан бүү мэддээ

    ReplyDelete
  8. Bi ch gesen unshaagui l yavaa sharaaen
    Zaaval unshnaa, chinii unshsan nomniiho tuhai bichsen temdeglelees olon nom unshih husel turdug shuu
    Bayarlalaa :)

    ReplyDelete
  9. Nuudel suudal egch maani nomnoos saldaggui hun anh So-d ochihdoo avch ochij baisan. Ter ued jaahan unshij baisnaa suuldee zavgui bolood duusgaj chadaagui. Odoo neeree dahij ehnees n unshie baiz..

    ReplyDelete
  10. Уйгаржин: ккк овоо доо ханьтай болов

    Рүби: би ч гэсэн нийтлэлийг нь уншихсан гэж боддийн уул нь... Юм л бол дотроо хагарал үүсээд тэрнээсээ болж гадны улсуудад ашиглагдаад байдаг, тэр нь бүүр байнга давтагдаастай... :(

    Бараавоо : одоо ч нийтлэлийг нь олж уншихад чөлөөтэй, амар болж дээ тэ

    СанШайн: үргэлж урам оруулсан сээгий үлдээдэгт чинь харин баярладаг шүү...

    Нинжээ : Тэгээрэй...

    ReplyDelete
  11. чи сүүлчийнх нь бишээ, ард чинь бас би байна ккк,
    түүхийн ном сонирхолгүй хэвээрээ л байгаа :p

    ReplyDelete
  12. hi yamar aimaar zavgui odruud baivaa barag amid yvaagaa martah shahlaa shdee amidral ajil sain uu za sain baigaan bnaa aylaal amraal bolgtool kkkk ih saihan tenejee minii teneh odoruud tun oirhon irsen dee erdoo sariin daraanaas geel gaihuuluul yaj bna kkk
    ene nomiig unsaad bna uu dajgui bolomjiin saihan nom nadaa taalagddagiin harin nogoo masteriig unshij baigaa ih oroitoj olj unshaj baigaadaa baga zereg haramssan shuu masteriig sanal bologsond talarhaad barshgui ee soul ta myanga tum naslag kkk bas kapka shuuh ajilgaa,bas neg orniin setgelgeenii tuuh geed heden nom zereg unshij baigaa negiig n unshaad jaahan uidhaaraa nogoohiig n geed l nom unshihad ih dajgui arga shuu
    mongoliin tuuh gesenees halhiin zaya ihee gej ugiig heleh durtai shdee engiin hirnee olon yum aguulsan saihan ug shig sanagddagiin yg l nogoo martin luther kingiin i have a dream gesen shig ene bas gaihaltai goe ug shuu za haduuraad baahan yum burlaa ug n mend medeh gesen yum shdee ug n

    ReplyDelete
  13. байдаг л нэгэн сайнуу мэндээ мэнд ккк цаг дулаараад сайхан байна шүү хэт их халахаас өмнө жоохон тэнэж авах гээл...

    ReplyDelete
  14. Oyutan biahdaa unshaad tovchlol hiij baij bilee. Nomnii tovchlol hiih talaar orson hicheeliin daalgavriig biyeluulehdee tovchlohiin argagui Baabariin nomiig barij avdag nad shig teneg hun hovor baihaa geed l uilan aldan baij arai gej tovchilmor aydsan :-)

    ReplyDelete
  15. Lolli chini shoooooooooooo

    ReplyDelete
  16. aan tiin neg tuuhiin nom unshval ih zugeer ner n The Story of Art /GOMBRICH/ chamd ih sonin baih bolovuu mongol hel deer sayhan garsan baigaa shuu nadad yg odoo end gar dor tuuhiin zarim nom bii ediin zasgiin tuuh shinjleh uhaanii bolon setgelgeenii tuuh geh met sonirhvol heleerei bolomjooroo zovlomz odort 10 tsag ajilaad baihaar er n unshih shine yum medeh zav barag garahgui yumaa hucheer l oroid 3 tsag gargaj jaahan suumar bolohiin ingej yvaad hogshirloo hooo kkkk

    ReplyDelete
  17. dan urlagiin tuuh shuu nogoo olon ursgal chiglel izm artuudiin chin jinhene tuuh

    ReplyDelete
  18. аан баярлалаа
    сонирхолтой санагдаж байна, мартахгүйн тулд нэг газар бичиж авахаас :)

    өдөртөө 3 цаг сууж байвал сайн л байна шдээ, би бол харихдаа метронд ганц цаг л уншдгийн. Тэхдээ эргээд номын амтанд орсондоо их баяртай байгаа.

    ReplyDelete
  19. Dund ahlah surguuliin tuuhiin nomnuud uneheer heterhii uitgartai, ugiin songolt nairuulga muutai sanagddag. 10 jiliin jijighen hvvhdvvd unshij baigaa gedeg utgaaraa engiin buguud sonirholtoigoor hurgevel arai ilvv hurteeltei bolovuu.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)