Pages

8.4.14

Inspiration needed...

УРАМ...
Нээх гоё урам зориг бадраам, уушиг зүрх сүгсэлзүүлэм, уншсан хүн нь шууд гарч гүйгээд урьдаа тависан зорилт бүхнээ угсраагаар нь биелүүлчмээр санагдам...тийм гоё юм бичих юм сан :)



Яг үнэндээ өөрөө өөрийгөө ч тэгж цэнэглэж чадахгүй л болчиж. Юундаа байна гээл учиргүй анализ дүгнэлт хийгээд байх ч утгагүйен.

Санаандгүй, uranchimeg.com гэдэг сайт руу ороод, унтарсан байсан урмын цучил өдөөгдсөн бололтой утаа хаялж, хэзээ нэгэн цагт нээж магадгүй МинийНэр.COM гээд хайж үзтэл аль хэдийн амьдай маань өөрийн болгочжээ. За энэ ч яахав жижиг асуудал, гэхдээ би нодлингоос хойш хувьдаа нэрийн төдий компани байгуулчий, юу хийдэг яадаг болох нь дараагийн хэрэг гээд бүртгүүлэх гэтэл, одоо хүртэл нэрэн дээрээ гацсийшд. Агуулгаа олоогүй байж хоосон нэр бодож олох гэхээр тэр байх л даа.

Өвчингүй бол жаргал гэж үгийг ойрдоо давтах боллоо. 4 сар ер нь надад их таагүй хандахымаа. Ноднин бас эмнэлэгээр яваал, шагайгаа гэмтээгээл тиймхэн байсан, энэ жил мөн л бөөн өвчин хэлээл, эмээр угжуулаад л таарах нь. Нэр минь хүнддээд байна уу даа. Бас нэг англи нэр бодож олдымуу гэснээ за төвөг гэж бодов. Ер нь нэр бодож олох шиг хэцүүм алга.

Сайн юманд садаа мундахгүй гэж. Одооны ажил минь үнэхээр таалагдаж байгаа гэхдээ, ГЭХДЭЭгүй байна ч гэж лөөлөө хорвоо бизээ. Жижиг сажиг тааламжгүй явдлууд тохиолдсоор л. Юүбк чинь хэт богино харагдаад байгаа шүү, дресс код аваа биздээ? гэх донгодолт, үүдээр орохдоо ажлын үнэмлэхээ заавал зүүж ор гэсэн шаардлага. Юүбк бусад эмэгтэй ажилтнуудынхаас оготор байгаагүй, үнэмлэхийг үзүүлэхийн тулд гартаа барисан байхад болоон бишүү заавал сэтэртэй үхэр шиг зүүх зачем шаардлага байдаг??? гэх мэт өөнтөгч, биеэ өмөөрөгч өөдгүй бодол дотор оволзохын сацуу, нүүрэн дээр тэр чигээрээ илрэн гараад, өөдөөс харах этгээдэд өчүүхнийг минь мэдрүүлээд байгаа нь бүр яршигтай.

Таалагдсан зургуудаа тавилаа. Зураг дарахаар явахымсан...






4 comments:

  1. yer ni hunii amidrald gerel gegeetei, uushig zurh sugselzuulem zuil ih tohioldoh, baih yostoi yum shigee, yalanguya romaanchik ulsuud tegj ih tseneglegddeg bh, negen heviin ajil, negen heviin hobby, ar geriin amidral bugd tuvshin saihan baigaad ch tiim uitgartai markiin bolood yavchihdag. tegeed hen yer ni yagaan hatsartai, jargaltai bainaa geheer ali boloh amidraldaa uur salhi savir oruulj bgaa, alivaa zuiliin ersdelees iluu bolomjiig harj hiij chaddag, olon tiishee huvirch chaddag hungun bairiin ulsuud oroh bh. uund bi erdemten doctor mundag sain tuvlurch ajilladag, hiij bgaa neghen zuileesee l gehed buhii l nasaaraa kaif avdag humuusiig heleegui, bid chin bol egel jiriin l bor ulsuud shuu dee. amidrald chin davs heregtei yum bn hongoroo. hundlungiin l hunii onosh shuu dee, buruu bj boloh

    ReplyDelete
    Replies
    1. давс багатай хоол идэж суркээд байгаан тэрийг минь яаж мэдчвээ :р
      баярлалаа хонгороо, ойрд ийм гоё коммент аваагүйн байна, гэхээр коммент үлдээсэн хүмүүс гомдох байхдаа ккк, зүгээр л миний хувьд иймэрхүү комментонд дуртай байдаг. Романчиг болохоороо тэр байх :)

      Delete
  2. Надад бол ухаан жолоогүй урагш зүтгэхээс өөр сонголт ч, боломж ч алга.

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр дээ, ийм ч үе байх, тийм ч үе байх...

      Ухаан жолоогүй урагшаа зүтгэсээр зорисноо гүйцэлдүүлэх сайхан,
      Баруун солгойгүй хавь ойрноо харсан шиг санжиганаад амьдралыг аажуухан амтлах бас сайхан

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)