Pages

25.4.14

Цас & Überraschung

Өглөө босоод гайхсандаа зог туссан. Хэн нэгний надад зориулж бэлдсэн сюрприз мэт. Хөвөн цагаан цас нэвсийтлээ орчихсон, дээрээс нь бас нэмж будраад л... Үнэн чика гоё байсан. Сэтгэл гэдэг чинь сэвсийгээд гэгэлзээд... Сюрпризэнд дуртай, цасанд дуртай, сэтгэл хөдлөхдөө амархан хүн шүү дээ би :)

ЦАС
Хэд хоногийн өмнө бас өдөржин цас орлоо доо. Маргааш нь энэ шүлгийг олж уншсан. Болоод өнгөрсөн хойно нь уншчихлаа гээд харамсаад байсын ккк. Ашгүй дахиад л цас орж, надад армаанчиглах боломж олдлоо. Цасан ширхэг нүүрэн дээр зөөлөн буух гудамжаар алхангаа, зөрөн өнгөрөх танихгүй залууд энэ шүлгийг харцаараа уншиж өгнөө :р


ТАНИХГҮЙ БҮСГҮЙД ...

Хаврын сүүлийн цаснаар
Анхны болзоонд зогсохуу?
Хамгийн сайхан уруулыг
Хаврын цастай амтлах уу?
Хайлан хайлан хаялах
Цасны ширхэгт норон
Хайрлан хайрлан үнсэх
Уруулын баланд согтох уу?
Хүйтэн ч биш дулаан ч биш энэ л өдөр
Хүслээ дагаад чам дээр би очих уу?
Хүний ч биш минийх ч биш чиний л өмнө
Хүслээ хэлбэл намайг үнсэх үү?
Хайрлах ч биш харамлах ч биш энэ л өдөр
Халуун илчээ хоёул солилцох уу?
Хайрласан ч биш хагацсан ч биш энэ учралаа
Хаврын дурсамж болгоод хуваагаад цүнхлэх үү?

Б.МӨНХ-ОРГИЛ
2014.04.17 -нд

Überraschung
Überraschung гэж германаар сюрприз гэжуган. Бага балчир насандаа энэ хэлийг сурахыг оролдож байгаад хаясан ч, дуудлаганд нь утганд нь дуртай болохоороо санаж үлдсэн цөөн үгний нэг.

Facebook-ээс ийм бичлэг олж үзлээ. Sir Anthony Hopkins-ийг мундаг жүжигчин гэж мэддэг байснаас Английн хатан хаанаас хэргэм зэрэг авсныг нь, бас ийм мундаг хөгжмийн мэдлэгтэйг нь огт мэддэггүй байжээ.
( Мэддэг, мэдлэгтэй, мэддэггүй нэг өгүүлбэрт 3 удаа МЭД давтагджээ :D )

Юутай ч бас нэг гоё сюрприз байлаа. Амьдрал юутай сайхан юм дээ гэж дуу алдмаар, тийм л гоё мэдрэмж төрж байна :)

Post by Люблю КИНО.

https://www.facebook.com/photo.php?v=656937684343747


1 comment:

  1. Yumiig yaj harah untsuguus bolj az jargaltai bh esehee songodog bololtoi. Bi ter udur neg muu mashind suuchihaad musun deer dugui sharvaad bolgoomjlohoosoo iluu uurtai, stresstei unguruulsen sanagdana. Garaad alhchihdag bj.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)