Pages

30.12.08

Тэр оройн дурсамж


Удтал хүсэн хүлээж байсан ёолконд орсон тухай сэтгэгдэлээ ууршиж алга болохоос нь өмнө яаравчлан бичье. Ажил оройтож тараад жоохон сандруухан бэлдэж чадсан ч юмгүй хоцроод очсон. Үүдэнд зогсож байсан эелдэг бус doorman, ороод олигтой суудал нь дүүрч булангийн ширээ рүү явахаас өөр аргагүй болсныг үл өгүүлэн өгүүлвэл...

Хоосон шахуу ходоодонд хэдэн балга шар айраг ороод үүргээ давуулан биелүүлж гэрлийн хурдаар дотроосоо халсан :-) Анх удаа өмссөн энгэр задгай даашинзнаасаа ичингүйрэх сэтгэл ч аажимаар алга болж тэрүүгээр танидаг хүн амьтантай тааралдаж мэнд усаа мэдэлцэн таатай сайхан хэсүүчилсэн. Үлдэх юм зурагнаас өөр байхгүй гээд боломж л гарвал зургаа авахуулсан. Даанч техникийн шаардлагад нийцсэн нь цөөхөн гарсан байлээ. Ганц хоёр хүнээс хөөрхөн харагдаж байна гэж магтаал сонссон(сүрдүүлж байгаад хэлүүлсэн хэхэ), хажуугаар нь зөрөхөд харц унагах залуучууд олон байсан (хажуудах охиныг ч харсиймуу мэдкүэ би тэхэд л намайг хараад байна гэж бодоод хөөрчихсөн за яадийн тээ) санаандгүй эртний танилтайгаа таарсан(эртний ч гэждээ ямар ч байсан дахиж уулзана гэж бодоогүй байсан хүнтэйгээ тааралдсан) гээд сэтгэгдэл тун өндөр байлаа.
Бас зөндөө их бүжиглэсэн. Hey Mr.DJ! Дууны сонголтууд гоё байсан шүү. Дагаж дуулаад байснаа санаж байна, маниусын үеийн дуунууд тавиад байсан байх нь. Бүжгийн талбайг өндөрлөсөн шатан дээр гарч зогсоод л бүжиглээд байсан. Хэн харах бол юу гэж бодох бол гэх юмгүй үнэхээр чөлөөтэй бут авсан даа :)

Aa нээрээ Flash-ийн хөөрхөн рэпчин хүү (нэрийг нь мартчиж) ирчихсэн зогсож байхаар нь гүйж очоод бариж авах гэснээ тэвчлээ. Тэвчих ч гэждээ барьж авсан хойноо яг яахаа мэдэхгүй байсийн. Гарын үсэг мүсэг бол сонин биш. Уруулын signature бол болжийноо даанч нас намбаа бодоод зүгээр өнгөрсөн. (хэхэ худлаа мөрөөдсиймаа тэгэх зүрх арай л байхгүй)

7 comments:

  1. өөрийгөө эхлээд сайтар баярлуулах зарчим чинь зүгээр юм билээ. Би бас эхнээс нь ходоопоо сайтар халаачихсан чинь тэр энгэр задгай даашинз энэ эр бол санаа зовоох асуудал биш болчихсон. ккккккк
    яаж нэг өөртөө таалагдсан залуугаа араас нь ч болов тэврээд авах зүрхтэй болъё доо байз....

    ReplyDelete
  2. навчаа найзаа гоё баярласан уу тээ
    хойтон магадгүй хамтдаа баярлаад сууж байх ч юм билүү тэхээрээ хоёулаа бие биенээ зоригжуулж байгаад тэврэх залуу хайя :-)

    ReplyDelete
  3. дажгүй сайхан баярласаан. хэхэх тэгүүл ханиндаа явий шүү... тэврэх залуу хайя...

    ReplyDelete
  4. Za shine jiliin mend bugded n'. Shine on garahiin umnu daraa jil hiih ajliin tuluvluguuguu gargaad suuj baina. Tailand ruu yalalaar yavah sanaachlagiig nuhur maan' bayartaigaar huleen avlaa. Netees haisan chin yasan ch olon ayalal baidag yum. Iim ayalal anh udaa tuluvluj baigaa bolohoor yu n' yu gedgiig daan ch medeh yum alga. Naizuudaa zuvluurei. Bangkong Papaya gesen ayalal ih baih yum. Za yutai ch gesen setgel aimaar undur bainaa. Soul-oo naiz n' chamdaa hairtai shuu. Zaichik-aas

    ReplyDelete
  5. Yostoi goyo bayarlajee... daashinz, ineemseglel, zogsolt, ene ter geed bugd yanztai haragdaj bailee shdee zurgan deer :)
    Dahiad l odoo neg shine on irchihlee. Bayarlah gunihiin aliniig ni ch medreed baigaagaa medehgui yum daa gej xe xe xe

    ReplyDelete
  6. zaichik...bi ch gesen hairtai...goyo tuluvluguu...shine onoo erch huchtei ehelj bgaan bna daa

    Hilde...tnx...udaan husemjilj baisniih goyo bayarlasaan. on garsaar yamar neg yum medrehgui saihan amarch bainaa...negdhees dahiadl ajil ajil..ter boltol saihan amraadl bna daa

    ReplyDelete
  7. zaluu haigaal ain zozo : ) ter haviar l ergeldej bhaas

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)