Хаана гардаг билээ нэг үлгэрт жоохон юмтай залуу явахдаа 3 алхам урагш 1 алхам хойш ингэж явсаар байгаад хааны гүнжийг аваад суучихдаг тухай гардаг даа. Ажил үйлс бүтэхгүй ч юмуу, наастр муутай үедээ энэ үгийг санаж сэтгэлээ дэмждэг юм. Дандаа урагшаа давшиж, үргэлж зөв амьдарна гэж байхгүй хааяа хааяа ухарсан ч гэсэн урагшилсаар байгаа гэсэн утгаар орчуулаад л бодож явдаг ухаантай.
Энэ долоо хоногт мэргэжлийн хичээлд сууж байгаа. Сургуулиа төгсөөд бараг шагайж хараагүй онолын хичээлүүд. Сонсож суухад оюутан үеийн дурсамжууд сэргээд иржийлээ. Тэр үед зөв мэргэжил сонгосон эсэхдээ эргэлзээд л энэ толгой өвтгөсөн юмнуудыг яаж сурнаа гээл санаа алддаг сан. Олон жил өнгөрсний хойно одоо ч гэсэн адилхан бодол өвөрлөж суусан гэхээр инээдтэй байгаан. Дахиад хэдэн жил энэ мэргэжлээрээ хоолоо олж идэх бол. Байнга шинэ технологитой хөл зэрэгцэн алхаж толгойгоо ажиллуулж байх ёстой гэж бодохоор халшраад байгаа нь миний залхуугийх байх даа. Анх ямар бодолтой сонголоо, ажиллаж байхдаа ямар байлаа, ирээдүйд яах билээ...Хамгийн гол нь ажилдаа хэр сэтгэл хангалуун байгаа билээ. Өөр сонголт хийхдээ хэр бэлэн билээ. Түмэн бодолд баахан дарагдав. Яг одоо би хойшоогоо яваад байгаагаа л ухаарч байна. Үгүйдээ л яг байрандаа таг суучаад байх шиг. Шинэ ажилд ороод бөөн урам зориг эхэлсэн ч гэсэн одоо бол өдөр хоногоо аргацаагаад л яваад байгаам шиг. Гэхдээ засаршгүй өөдрөг юм болохоороо өөрийгөө нээх буруутгасангүй ээ. Дараагийн алхамаа урагшаа хийхийн төлөө одоо хүчээ сайн хураах нь зүйтэй гэж бодно. Бас чиглэлээ... Хаашаа явахыг зорино вэ?
Анх энд ирж байхдаа. Олонхи хүний явдаг замаар биш, цөөн хүн явсан замыг сонгоно гэж шийдэж байсан сан. Хэн нэгний араас давтахыг хүсээгүй. Замнахад хэцүү, алхахад бэрх байсан ч өөрийн гэсэн замаар явна даа гэж бодож байсан. Харин одоо тэр бодол маань хэвээрээ юу? Биеийн амрыг хаймаар санагдах боллоо. Надад арай сайн тохирох өөр зам байгаа ч юм билүү. Тэр замыг хайж үзмээр. Эсвэл нэгэнт сонгосон энэ л замаараа тууштай алхмаар. Толгой доторхоо онгойлгож харвал үй түмэн эргэлзээ аалзны шүлс шиг хэрсэн байгаа байх даа. Байрандаа сууж баахан бодвол...нэг шийд гарах бизээ.
Утсаа солих гээд бөөн юм болж байнаа. Гадаад хүн гээд янз янзын лимит байхын. 5дахаас хойш telecomийн үүдийг онголзуулжийн. Тэнд нээрээ хөөрхөн залуу ажилжийнаа. Янзтай цэвэрхэн. Бас хөөрхөн инээнэ. Аймаар хэрүүл хийх гэж ороол үг дуугүй заа тэгьеээ хүлээеээ болоол гараад иржаагаан бишүү хэхэ. Өнөө орой дахиад ороод гарнаа.
Тархин доторхоо харна гэснээс нэг иймэрхүү зураг байхын. Эрчүүдийн толгой доторхыг хардаа. Туршлагаас авч үзэхэд лав аймаар үнээн энэ хэхэ...
neeree eregtei xunii tarxi iim l bdag baix daa gej .... xe xe xe .... tebrii naiziigaa :)
ReplyDeleteHilde oirdo yagaad suraggui :)
ReplyDeletedaraa sonin sonsii doo
нээрээ л өнөөдрийн энэ байгаа байр сууриараа хэдэн жил хоолоо олж идэх бол гэдэг нэлээн эргэлзээтэй асуудал юм шиг...жинхэнэ эргэлзээ...найдвартай ч юм шиг.. үгүй ч юм шиг.Эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг тэр бүр хангалттай хүртэж чадахгүй л явна даа...
ReplyDeleteЭрчүүдийн тархинд байгаа зүйлсийг мэдсэнээс хойш үүн дээр нь дөрөөлөөд эвтэйхэн аргалаад байж болно гэсэн үг биз дээ хө айн? хэхэхэ
хэхэ навч яг онож сэтгэдийн шүү
ReplyDeleteтэхх тактикаа тэгж л боловсруулцгаая хүүхнүүдээ
minii tarhi lav enenees arai uurshuu : ) ingeed helchiheer bas gajig sogogtoi bolchihiin boluu hehe
ReplyDeletegehdee tm ih uur bish yum bnaa hehe
ReplyDeleteyag yu ni uuriin? hehe
ReplyDeleteongoilgoj harahaas naash itgehgui ee gsn :)
тийм шүү... онгойлгож байгаад 2 нүдээрээ харахаас нааш итгэнэ ч гэж байхгүйм байхаа...
ReplyDeletewahahah, yoh uuriihuu tarhinii zurgiig harsan yum shig boldog baina shd.ter attention span ntr n ch yuv dee,yag l neg iimerhuu baigaa :p
ReplyDeletegesnees bi ugaasaa jaahan yumtain baina l doo,urgelj l uragshaagaa 2 hoishoo 1 alhdiin shd.jaahnaar ch barkun bna :p
hehe shontook
ReplyDeletewanna test ur "avoid personal questions at all costs" skills hehe
shine jiliin payang chin unshsan ineedtei
ene jil yamariig beldej bna daa
Хөөрхий тэр залууг юмтай байхдаа яахуудээ кк юмгүй бол залуу биш болох биз ккк (юмтай залуу :P)
ReplyDelete