29.12.08

Амьдралаа би чамд хайртай


Амьдралын тухай олон тодорхойлолт дундаас

Life is... B to D
энэ их үнэн хэлсэн юм шиг...
B - Birth, D - Death
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн.
Амьдрал гэдэг энэ хооронд л орших цаг хугацаа билээ.
Ирээд буцах амьдралын жамаар төрөх үхэхийн хооронд, B -D хоёрын завсар,

C - Choice
байдаг.
Тийм болохоор, амьдрал гэдэг цаанаасаа зурсан зураг төөрөг биш миний сонголтууд нийлсэн үр дүн билээ. Өөр хэний ч биш миний амьдрал, надад заяасан өдөр хоногууд минь. Өөрөө сонгосон өөрийн амьдралдаа би хайртай.

Энэ амьдралыг минь баян болгож буй миний хайртай хүмүүс. Сэтгэлд минь гүн оршиж зүрхийг минь дулаацуулах амьдралын минь утга учир болсон та нартаа хайртай.


Нэг сонжоо оллоо.
Зарим хүмүүс амьдралаас 100% таашаал авч, амьдралын агшин бүрт хайртай байдаг. Харин зарим нь мөч бүрт ямар нэг юмнаас болгоомжилж байдаг. Бидний хийх хамгийн ухаалаг алхам бол амьдралыг харж байгаагаа дахин нэг тунгааж үзэх, амьдралыг бид сэтгэл хангалуун байна уу, эсвэл амьдрал үнэхээр залхмаар байна уу гэдгийг харах юм. Доорх сонжоо таны амьдралд хэр хайртайн талаар цухас өгүүлэх болно.

Доорх асуултуудад ҮГҮЙ эсвэл ТИЙМ гэсэн байдлаар хариулаарай!

1. Заавал дуртай, дургүй хоол гэлтгүй, миний хувьд “эрүүл мэндэд тустай” гэж бодсон хоолоо иддэг.
2. 24 цагийн 10-ыг нь унтаж өнгөрөөх нь миний хувьд маш чухал.
3. Аливаа өвчин, эмгэгийн талаарх мэдээлэл унших дуртай.
4. Өдрийн ихэнхи цагийг ямар нэг байдлаар түгшиж өнгөрөөдөг.
5. Өөрт эвтэйхэн чөлөөт хувцас гэхээсээ илүү, мода дагах дуртай.
6. Гэр бүлийнхээ аз жаргалд, хувийн амжилтаасаа илүү санаа тавьдаг.
7. Өөрийгөө үлгэлж азтайд тооцдог.
8. Өглөөд гимнастикийн нэвтрүүлэг үзэх дургүй ч гэсэн өдөрт биеийн тамирын дасгал хийдэг.
9. “Хайрлаад дараа нь түүнийгээ алдах нь огт хайрлаагүй байснаас дээр” гэсэн үгтэй санал нийлж байна.
10. Ямар нэг шинэ зүйл сурахаас таашаал авдаг.
11. Ихэнхидээ ямар нэг юмны зөв сайхныг нь биш, алдаа дутагдлыг нь олж хардаг.

Оноо:
1. Тийм – 0 Үгүй - 10
2. Тийм – 0 Үгүй - 10
3. Тийм – 0 Үгүй - 10
4. Тийм – 0 Үгүй - 10
5. Тийм – 0 Үгүй - 10
6. Тийм – 10 Үгүй - 0
7. Тийм – 10 Үгүй - 0
8. Тийм – 0 Үгүй - 10
9. Тийм – 10 Үгүй - 0
10. Тийм – 10 Үгүй - 0
11. Тийм – 0 Үгүй - 10

Дүгнэлт:

85-110 оноо: Ийм оноо авч чадсан хүмүүс үргэлж баяр баясгалантай байдаг. Тэднийг ямар нэг ажилд уриалахын тулд нэг их цаг зарцуулахын хэрэггүй. Ямар ч ажил байсан хамаагүй ийм хүмүүс эрч хүчтэйгээр ажлаа хийдэг. Та амьдралд үнэхээр хайртай.

50-80 оноо: Өдөр бүр та шинийг санаачилж, үр бүтээлтэй ажил хийж таашаал авна гэсэн байдлаар биш, төлөвлөж тогтсон ажлаа гүйцэтгэх өдөр гэж ойлгох хандлагатай. Өөртөө болон хамгийн ойр дотныхоо хүмүүст эхэлж санаа тавьдаг. Амьдралаа цэгнэж, хайрлах цаг иржээ.

0-45 оноо: Энэ бол маш доогуур оноо. Энэ оноог ихэнхидээ амьдралд хайргүй, гутранги хүмүүс авдаг. Тэгэхээр өөртөө дүгнэлтийг хийж өөдрөгөөр урагш тэмүүлэхийг зөвлөе. Таныг сайхан ирээдүй угтах болно. Амьдрал таныг хайрлах болно.


Өрөөлийг муулахаасаа өмнө өөрийнхөө алдааг харж суръя.
Тэр ингээд тэгээд гээд бусдаас бурууг хайж суухынхаа оронд оногдсон цагаа зөв ашиглаж олигтойхон ажиллаад сурчийя. Дахиад хүн муулаад хов жив яриж суувал би хүн биш алмас болог! Өнөөдрийн сургамж байлаа...

8 comments:

  1. төрөхөөс үхэхийн хоорондох сонголт бүр минь аз жаргалтай байгаасай...

    ReplyDelete
  2. аз жаргал дандаа чинийх байг
    эндээс үнсэлт илгээв
    шинэ оноо сайхан угтаарай

    ReplyDelete
  3. дандаа минийх байхаар утгагүй ээ... хэхэх бүгдээрээ л аз жаргалтай байя...

    ReplyDelete
  4. hehe navchaa uguumur shuu
    az jargal setgel dotor l orshih tul...
    zuvhun chiniih, bas zuvhun miniiih...
    umchilj boldoggui ch bas uuruu l mederdeg... :-)

    ReplyDelete
  5. goy bn anh uda unshlaa

    ReplyDelete
  6. 100 onoo avchee kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...