4.12.08

Сонжооны хариу

Сонжоо нь өмнөх бичлэг дээр...

60аас дээш
Хүмүүс тантай болгоомжтой харьцахгүй бол болохгүй гэж боддог. Та нилээд онгироо, өөрийгөө юмны түрүүнд тавидаг, бусдыг дарангуйлах хандлагатай. Зарим хүмүүс таныг хүндэлж тантай адилхан болохыг хүсдэг байж болох. Гэхдээ хэн ч танд итгэлээ өгдөггүй, тантай гүнзгий холбоотой байхаас зайлсхийдэг.
51-60
Хүмүүс таныг баяр хөөртэй, амархан хувирдаг, огцом ааштай гэж боддог байна. Дандаа зөв шийдвэр гаргадаггүй ч гэсэн оновчтой шийдэмгий удирдагч гэж таныг үнэлдэг. Зоригтой, туршихаас айдаггүй юунд ч болсон үзээд алдахыг эрмэлздэг гэж харагддаг. Танаас цацарч буй эрч хүч бусад хүмүүсийг татдаг юм байна.
41-50
Хүмүүс таныг шинэлэг, сэтгэл булаам, гайхалтай хүн гэж үздэг. Та үргэлж сонирхолтой байж чаддаг, бодит амьдралд ойр хүн гэж харагддаг юм байна. Ямагт анхаарлын төвд байдаг хэрнээ үүндээ онгирч сагсуурдаггүй нь таны сайн тал. Элэгсэг, бусдад санаа тавиж ойлгож чаддаг, сэтгэлийг нь сэргээж урам оруулах авьяастай хүн гэж таныг үнэлдэг.
31-40
Болгоомжтой, мэдрэмтгий, хийсвэр биш бодит амьдралд ойр хүн гэж таныг боддог. Ухаалаг, авьяас чадвартай боловч даруухан хүн гэж харагддаг. Хүнтэй дотносохдоо удаан боловч нэгэнт нөхөрлөсөн бол гүнзгий харьцааг хүсэж өөрөө ч итгэл даадаг. Найзаа гэсэн итгэл нь бат бэх бөгөөд харин энэ итгэлийг нь хугалбал дахин сэргээхэд хэцүү.
21-30
Хүмүүс таныг маш няхуур, санаанд нь нийцүүлэх хэцүү хүн гэж үздэг. Юм бүхэнд болгоомжилдог бөгөөд удаан боловч тууштай зүтгэдэг гэдэг юм байна. Ямар нэгэн зүйлийг огцом сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх нь ховор, 7 хэмжиж дуусаад бас дахин 7 хэмжсэний эцэст "огтлохгүй" орхих үе олонтой хүн. Энэ нь таны дэндүү болгоомжтой хашир зангаас үүдэлтэй гэж харагддаг юм байна.
21ээс доош
Хүмүүс таныг ичимхий, амархан сандардаг, шийдэмгий бус, хэн нэгнээр байнга туслуулж байхгүй бол болохгүй хүн гэж боддог. Хэн нэгэн хүн өөрийх нь өмнөөс шийдээд өгөөсэй гээд байгаа юм шиг харагддаг гэнэ. Ер нь ямар нэгэн асуудалд орооцолдох дургүй. Ирээгүй болоогүй асуудлын талаар байнга зовж явдаг. Зарим хүн таныг дэндүү уйтгартай хүн гэж үзэх бөгөөд таныг сайн мэддэг дотны хүмүүс чинь л үнэндээ тийм бишээ гэдгийг мэддэг юм байна.

4 comments:

  1. минийх бол ёстой алтан дундаж л гарч ирж байна... 38 гэнээ

    ReplyDelete
  2. miniih 47 genee. aimaar setgel duureed l yavchihlaa. bayarlalaa huu. Ya tvoi zaichik. kkkk

    ReplyDelete
  3. hehe zaika moya

    zaika gesnees oirdoo amand

    deer deer usren usren
    delden tuulai denj deeguur
    davaad yavchihlaa

    gesen duu l orj ireed baidag bolsondoo huu
    :)

    ReplyDelete
  4. кк оо хариу нь хаана байна гэж хэрүүл өдөх гэж байсанаа дараагийн бичлэг рүү орсон чэн энд байна кк

    за тээд юу хэлэхүү дэй ккк :)
    шууд ажилд авахым бишүү кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...