Pages

8.12.08

Adieu 2008

Шинэ жил болох гээд л хүмүүс гоё гоё дурсамжаа бичээл...
Миний хувьд онцгойлон бичээд байх дурсамж алга шиг. Бага байхад баярлаал хөөрөөл сүйд болдог л байсан. Мандрин, алим, бас янз бүрийн чихэрнүүд. Орой нь орбит баахан үзнэ тэгээ л унтдаг байж дээ. Том болсноос хойш ч гэсэн онцгой ач холбогдолтой он гаргаж байснаа санахгүй байгаан. Одоо үлдсэн он жилүүдийг л гоё дурсамжтай угтаж үдэх талаар бодохоос :-)





Сонин хэвлэлүүд нэгэн жил дуусаж дахин нэг нь эхлэхэд өнгөрснөө цэгцэлж ирээдүйгээ төлөвлөцгөөдөг. Оны тэмдэглэх үйл явдал, оносон нь энэ алдсан нь энэ гээл. Би ч гэсэн өөрийн хувьд болж өнгөрсөн юмнуудаа бодож байгаад бичье гэж бодоотхов. Санаанд буусан дараалалаар нь...Уул нь нэгэнт бичсэнийх шилдэг 10 үйл явдал эд нар гээд шигших гэсэн чинь шавхаад шахаад ч 10 хүрдгүй ээ

1. Охины маань нэг ойн баяр
Хэрхэндээ том хүлээн авалт болоод амжсан. Ажилынхан,сургуулийнхан, найзууд, хол байдаг хамаатнууд гээд удаан уулзаагүй хүмүүс бүгд цугласан. Өмнө нь охиндоо өмсгөх даашинзнаас авахуулаад зургийг нь авахуулах, урилга бэлдэх, зочиддоо үзүүлэх бичлэг монтажлах гээд ажил ундарч өгсөндөө. Яг тэр өдрөө охин маань нойрмоглоод ааш муутай байсан, бас гаргаж өлгөнө гэж бэлдсэн том зургийг нь мартаад очсоныг эс тооцвол ерөнхийдөө их сэтгэл хангалуун үлдсэн дээ. Хүүхэд ч яахав өөрийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж мэдэх биш, ээж нь л нэг нас хүртэл нь өсгөсөндөө баярлаж байгаа өдөр гэсэн үнэн юм байлээ.
2. HSMP UK visa хаяв
Уул нь UK явахаар төлөвлөж визээ хүртэл авчихсан байснаа санаандгүй шинэ ажилд ярилцлага өгөөд орохоор болж тэгээд бүх төлөвлөгөө өөрчлөгдөв. Явахаа болисон гол шалтгаан нь охин маань бага байна, танихгүй газар очоод харах хүнгүй хэцүү, бас бэлэн ажил байгаа биш ажилд ортол зутарна, нөхөр сургуулиа төгсөөгүй. Тэгээд ч шинэ ажилдаа сэтгэл хангалуун байсан тул. Ингэж шийдсэн юм. Алдсан ч байж магадгүй гэхдээ нөхцөл байдал үүнээс өөр сонголт хийх боломжгүй байсан юм гэж биеэ зөвтгөж байгаа.
HSMP visa авах гэж бэлдсэн цаг, хөдөлмөр, бас бүртгэлийн мөнгө мэт нь хайран л юм.
3. Шинэ ажил
30аадхан хүнтэй жижиг газраас гарч 80,000 ажилтантай том компанид оров. Ингэснээр миний хувьд нэр төртэй газар ажиллаж байгаа гэсэн нэг давуу тал, хэзээ дампуурах бол гэж санаа зовох юмгүй амар болсон, шинэ орчинд шинэ хүмүүстэй ажиллах болсон, цалин чуть чуть нэмэгдсэн гэсэн сайн талуудтай. Аан тийм байрлал нь ч гэртэй арай л ойрхон. Санасныг бодоход хангамж тийм сайн биш, бас дассан чөлөөтэй орчин биш хүмүүсийн аяыг дагаж бөнжигнөх хэрэгтэй гэсэн саар тал ч байгаа л даа. Гэхдээ л хийж байгаа ажил маань таалагдаж байгаа, хүмүүс нь ч гэсэн дажгүй, хэдэн жил ажиллаад үзнэ гэсэн бодолтой л байна.
4. Охиноо цэцэрлэгт...
Арай л балчир байхад нь өгчихөв үү дээ гэж санаа зовж л байлаа. Гэхдээ гэртээ эмээтэйгээ байхаар өөрөө ч уйдаад эмээ нь ч уйдаад, эргээд надад ч тэр нь хэцүү байсан юм. Цэцэрлэгт явсанаар олон шинэ юм сурсан, хүүхдүүдтэй тоглоод уйдахгүй, нийтээрээ байх дэглэмд дасаж байгаа. Эмээ нь өглөөдөө гаргаж өгөөд орой нь авчихдаг тул би гэрлүүгээ яарах уяа арай суларч сэтгэл амар болсон. Хааяа хааяа ханиад аваад ирдэгийг л эс тооцвол цэцэрлэгтээ сайн дасаад хэн хэн нь амар байнаа.
5. Хонгконг аялал
Анх удаа нөхөртэйгээ хол аялаж үзэв. Бид хоёрын бал сар юмуу бараг. Гэрлээд тийм аялалаар явж чадаагүй тул. Гэхдээ Хонгконгд буунгуут л муудалцаад тэнд байхдаа санаа таарахгүй юм их гарч шувтан л тар түр гэсээр ирсэн. Хонгконг явахаар бол, өөр газар мэдэхгүйм, нэг бол цэвэр юм үзэх, эсвэл цэвэр shopping гэж зорилго тавих хэрэгтэйм байлээ. Би дэлгүүр хэсэх гээд, нөхөр болохоор юм үзэж, бусад үед нь буудалдаа амрая гээд. Дараа тийшээ явбал найз хүүхэнтэйгээ явна гэж хатуу шийдсэн. Зүгээр далайн эрэг дээр хэвтэж байх тийм газар луу л эрэгтэй хүнтэй явсан нь дээрийн байлээ шүү. Мэдмээрийн байлээ. Хүрээд ирсэн охин маань гэрэвшээд тэрүү гомдоод тэрүү өөдөөс эгцэлж харж чадахгүй байсан үнэхээр өрөвдөлтэй.
6. Эртний найзууд
Энэ жил багын, эртний, баларсан мартагдсан олон найзтайгаа эргэж холбогдов. Анхны хайрууд, багадаа америк яваад холбоо тасарсан найз, муудалцаад тангараг тасарсан өрөөмаа (roommate), төгсөөд барааг нь хараагүй удсан ангижавууд гээд. Олон хүнтэй эргэж холбогдсон. Hi5, Facebook-ээр занималдсаны үр дүн л дээ. Ихэнх нь л маш сайнаар хүлээж аваал уулзий учрий бага залуу насаа дурсий гээл гоё байсан. Зарим нэг нь жоохон хүйтэн хүлээж авсан. Зарим нэг нь эргээд би өөрөө дургүй хүрсэн ч бас байгаа. Гэхдээ л сайхан байсан. Миний амьдралын нэгээхэн хэсгийг дурсан санаж байгаа найзуудтайгаа эргээд холбогдоно гэдэг сэтгэл хөдөлгөсөн гоё үйл явдал юм билээ шүү.
7. Иога Намастэ
9 сараас иогдож эхлэв. Сүртэй хичээллээд эхэлсэн ч юм биш, долоо хоногт 2 удаа ганцхан цаг хийдэг юм. Гэхдээ нэг цаг хийгээд гарахад чилсэн, хөшсөн бие тэнийгээд сэтгэл санаа сэргээд үнэхээр гайхалтай сайхан. Одоогоор амьсгалаа сайн тохируулж мэдэхгүй, онол дээрээ паг ч гэсэн өөрөө бол маш сэтгэл хангалуун байгаа. Биеэ ямар уян биш болсоныг мэдэрсэн. Нэг жил хийхэд тэнийхгүй байгаа газраараа тэнийж хүрэхгүй байгаа газраа хүрдэг болно биз гээл аймаар өөдрөг болоод байгаа.
8. Миний найз миний soulmate Блог
Блогтой нөхөрлөж эхэлсэн нь яах аргагүй энэ жилийн онцгой үйл явдалын нэг дээ. Блог бичихдээ хоёр дүрмийг өөртөө сахия гэж бодоод байгаа. Нэгд, хүнд уншуулах гэж биш өөрийнхөө бодлыг илэрхийлэх гэж бичих, хоёрд нэгдэхээс өөр дүрэм журамд баригдахгүй байх. Бичээд эхэлсэн чинь өөрийгөө ямар хүн билээ гэж танихад дөхөмтэй, ганцаардаад байхгүй, найзуудтайгаа ч ойртоход сайн нөлөөтэй, хамгийн гол нь миний амьдралын тухай баримт ингээд үлдэж байгаа, эргээд урсахад сайхан дурсамжтай. Өөр хүмүүсийг блог унших ч бас зугаатай сайхан ажил юмаа.
9. Хорин хэдэн насны сүүлийн жил
Хэдийгээр нас гэдэг цаасан дээр бичдэг тоо, өөр юу ч биш гэлцдэг ч... Холоос холд санагддаг байсан гучин нас ингээд надад хүрээд ирэхээр. Хорвоогийн жам ч гэсэн, нэг л гомдолтой санагдах шиг. Хэдэн сарын өмнөөс ийм бодол төрсөөр...ийм бодолд автаад олон юмыг эргэцүүлэх болсон. Өмнө бичсэн олон үйл явдалууд ч ихэнх нь энэ бодлын маань үр дүн нь юм. Өөртөө шийдсэн зүйлс : бусдын аяыг дагаж биш өөрийнхөө хүссэнээр шийдэж байх, өнөөдрийн жаргалаа ирээдүйд ирнэ гэж найдаж байгаа ямар нэгэн хийсвэр мөрөөдлөөр солихгүй байх, Carpe Diem!, өөдрөг амьдрах...

За одоогоор энэ хэд байна. Он гартал дахиад онцгой үйл явдал болвол нэмж бичнээ. Ёолкноор гоё юм болохын болуу :-)

15 comments:

  1. Hi dear, ih goyo zuil sedej bichsen bna shuu... bi uuriiguu yu hiib gej bodoj bna yag odoo... xexexe gesnees neeh olon yum alga daa haramsaltai ni... :) heleh sonin harin bgaa tegj bgaad messengert taaraldahaaraa helie, kiss

    ReplyDelete
  2. bi bas nileed hed honog bodsonii ur dun shuu
    martchihdag yum bailee
    soning sonsoh gee l chih sortoigood irsiishuu hehe za taartalaa tur bye
    kiss

    ReplyDelete
  3. хөөрхөн санаа сэдсэн байна шд. нээрээ л ингэж дүгнэж бодож байгаагүйм байна... яг суугаад санавал бас л сонин сонин дурсамж байх байх даа...
    Ойрд блогоор чинь орж ирээгүйд сорри.

    ReplyDelete
  4. хэхэ ороод ирсэнд сээнкс навчаа
    наашаа суу цай уу чихэр амс хэхэ
    би ч танайхыг хаширтал оржаагооо

    ReplyDelete
  5. хэхэхэ баярладаг шүү. байхгүйд минь өөрийн юм шиг эргэж тойрч байсанд үнэхээр их баярлажаагаа... Чамд нээх гоё амттай алим хадгалчихсан байгаа... өгөх учраа олдоггүй..

    ReplyDelete
  6. ямар гоёиймбээ алим миний хамгийн дуртай жимс шдээ...
    гэртээ байлгаж л бай нз нь танайхаар орохоороо өөрөө олоод идчий үнэрээр нь л олчийшдээ хэхэ

    ReplyDelete
  7. Энэ хүн бүүр бүтэн жилийн өмнөөс ингэж бичиж байжээ.

    ReplyDelete
  8. төхх...
    ноднин тэхдээ их тодорхой бичсэн энэ жил залхуураасаг

    ReplyDelete
  9. Bi bas bicheed exeltsen draft yavjiigaa.

    ReplyDelete
  10. ирэх жилийн төлөвлөгөөгөө харин их нарийн бичнээ :р

    чинийхийг орж шалганаа тэгүүл ккк

    за орж ирснийх Happy New Year-ээ ганц сонсчий...

    ReplyDelete
  11. Zaa tegeerei. daraa jil bieleltiig ni bas nariin shalgana shuu.

    Ene goyo duug sonsox bolomj olgoj bgaadaa bayartai bnaa xaxa.

    ReplyDelete
  12. хахах баярлалаа
    харин өнөөдөр чинь хэд дахин сонсчихвоо

    ReplyDelete
  13. ene chinii bichleguudiig unshaad baihaar bi ooriigoo ymar ih zojig busdaas tasarhai niitsgui hun be gedgee medehiin er n bol nadad humuusiig olonlogiig jigshih neg tiim gaj uzel baigaad baih shigee esvel hartai itgej chaddagui ch yumuu

    ReplyDelete
  14. сайн ойлгодгүйэ. Би бол олонлогийн нэг хэсэг нь болохоороо онцгой хүмүүсийг сайн ойлгодгүймаа. Гадаа ямар тэнэг хүйтэн байнаа. Чи шидтэн гэсийшдээ. Энд ороод байгаа бороог зогсоогоод өгч чадахуу? :р

    ReplyDelete
  15. za dulaaruul geed shivnechihlee
    za ene yahavee minii budiluu bodol kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)