Pages

1.1.09

Happy New 2009

Шинэ он гарчихлаа.
Оны эхээр сүртэй нь аргагүй төлөвлөдөг болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа хэдий ч оны эцсээр тэрийгээ дүгнэж цэгнэж байгаагүйм байна. Юу төлөвлөж байснаа ихэвчлэн мартчихдаг тул. Энэ жил өөр байх бизээ блог дээрээ бичээд танидаг танидаггүй хүмүүсийн өмнө зарлан тунхагласан тул... мартагдана гэж лав байхгүй байх.




Хэр биелүүлж вэ гэдгээ 360аад хоногийн дараа ( энд би эсэн мэнд байвал гэдгийг оруулмаар байна манай эмээ дандаа тэгж хэлдийн нээрээ л маргааш юу болохыг яаж мэдэхэв дээ )дүгнээд сууж байнаа гэж найдан...My New Year Resolutions :
1) Эрүүл мэндийн салбарт
Авдран доторх аржгар хурганы арьсаа янзлуулж өнгөлүүлж авах
Жингээ барих, иогоо үргэлжлүүлэх, хавраас бассейн
Арьсандаа жоохон анхаарал тавий...за энэ ч гоо сайхан руу ороод явчлаа за яахав
2) Санхүү
Охиндоо зориулж хуримтлал нээх
Илүү дутуу зардалаа тооцож...save some money :-)
3) Зугаа цэнгэл
Online/Offline найзуудтайгаа холбоо тасрахгүй байх
Ойрхон нэг тийшээ аялах
Jekyll and Hyde
4) Бусад
Жолооны үнэмлэх
ТВ бага үзэж ном их унших (чадвал ганц нэгийг орос дээр)
Муу зуршилуудаас салах (зөндөө олон байгаагаасаа ядахдаа цөөлөх)


Love myself more
Love others even more

5 comments:

  1. хурганы арьсийг бүрэн эмчлүүлхийнсаан... бүтэн юм ширхэг ч байхгүй боллоо...
    хүүхдэд зориулж хуримтлал үүсгэх их зүгээр.... дөнгөж эхлэж байхад ч өдий байна даа гэж боддийн... одоо харахаар ч бас л бахархмаар байлээ шүү.
    зугаа цэнгэлийг энэ жил хашраана эж бодоолайгаа кккк
    бусад гэдэг дотроос бол жолооны үнэмлэхээс бусад нь толгойд төлөвлөгндсөн юмнууд байнаа...

    ReplyDelete
  2. kk tnx navch
    on duusahad irj shalgaarai pls
    bi bas chiniihiig hehe :-)

    ReplyDelete
  3. naiziinhaa blog deer bi ooriinhoo bielegddeggui tuluvluguug bicheed bieluulehiin tuld jinheneesee zutgie. amaaraa bol ali ert l bieluulsen baih tuluvluguu. Ingej olon hunii omno ug helj uureg amlalt avbal arai iluu sharguu hicheellej magad.
    za ene bol 다이어트 yumaa.

    ReplyDelete
  4. hehe neree nuuchijee bas
    DIET hiinee naiz ni chamaig araas ni sain tashuurdaad hiilgene kk

    ReplyDelete
  5. Нэрээ нуугаад зогсоогүй бүр
    Солонгосоор бичичжээ ккк
    "Diet" ингэвэл арай шударга болох байх кк тэгээд яасын болоо амласандаа хүрсийн болуу?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)