5.8.15

Officially...эдгэрэв

Гялс гуравхан үг биччээд гарах юмсан. Салхинд туугдсан мэт улам л завгүй өдрүүд. Нойрыг сэрж бардаг гэдэг шиг өмнөх ажлуудаа хийж байж л барна гэдгээ мэдрэвч бас хамаагүй ядарвал чадардаг гэдгээ ойлгосон болохоор хэт их ачаалал авахгүйхэн шиг санаатай яваад байхаар хувийн болоод хувьсгалын ажлууд Зайсан толгой хэрийн овоороод ирлээ.

Хүмүүс амраад л энд тэндгүй зугаалаал. Миний хувьд ч энэ зун ийш тийш шурдхийх боломжгүй өнгөрөх нь бололтой. Гэхдээ яахвээ том ажил амжуулж яваа хүн. Дараа нь зугаалж, тэнэж амжнөө амжина.

Охиндоо дүүг нь эртхэн гаргаж өгдөг байж гэж хааяа харамсах юм. Ганц хүүхэд хаваажид гэж ирээл том үсгээр бичсэн байснаа харлаа. Гаргаж өсгөхөөс халшраал яваад байсан, хүмүүс хоёрдохоо гаргаач гэхээр илүү үглэлээ гээд дургүй байдаг сан, тэгсэн чинь өөрөө одоо тааралдсан хүн болгонд маамуулаач гэж хэлмээр санагдаад байхын ккк. Өнөө амнаас унадаггүй "хайраа" гэдэг нялуун үг чинь хүүгээ харахаар аяндаа бөмбөрч гараад л. Хүүхэд гаргахаар хамаг залуу нас өнгөрчнө гэж бас шалтагладаг байлаа, гэтэл үр зулзага гэдэг чинь харин залуу насаа хадгалах ганц боломж юм байна шдээ, балчир төрх минь тэдний нүүрэнд бичээстэй, удахгүй миний залуу халуун насны залгамж халаа тэд минь болно.

Ажил, хүүхэд гэсэн хоёр туйлын хооронд резин шиг сунаж явтал багын найз маань нутагтаа ирээд, төрснөөс хойш анх удаа хүүгээ орхиод гарч гуравдагч ертөнцийн сураг ажгийг сонслоо. Сайхан байлаа. Сардаа нэг удаа ч болсон өөртөө зориулж бяцхан цаг гаргаж эхлэх санаа байна. Бүгдээрээ эрүүл энх, өвчингүй бол бусад нь аяндаа болно доо.

3 comments:

  1. Үр хүүхэд залуу насаа хадгалах боломж гэдэг яасан гоё санагдаж байна вэ. Ээж минь бас намайг хараад тэгж боддог байх даа хэхэ.

    ReplyDelete
  2. Хүүхдийн хувьд цагийн юм цагтаа гэдэг чинь л энэ байх даа. Би ч бас халгаж шантарч хойшлуулаад л байсан, гаргасан бол болох л байж гэж бодож байгаа ч тухайн үеийн өөрийгөө бас ойлгож байгаа хэхэ. Эрүүл байх л чухал даа чиний хэлдэгээр, бусад нь яахав дээ.

    ReplyDelete
  3. Шинэ хүнтэй болоод шив шинэхэн амьдралаар амьдраад завгүй байсан бүсгүй байжээ. Хүүхэд гэдэг гараад ирэхээрээ л сэтгэл гижигдэж, хайр мэдэрүүлээд, эртхэн гаргаж байхгүй яаав даа гэдэг харамсал эсвэл дахиад нэгийг удахгүй гаргана аа гэдэг зорилгыг тодорхойлуулдаг юм шиг байна аа даа, маамуулсан ээжүүдийг харж байхад.

    Би дараа жилээс нэг маамуутай болно оо гэж бодоод байгаа, өөрөөсөө бас нөхрөөсөө яг бэлэн үү гээд л асуугаад байгаа ш д, хэ хэ амьхандаа сэтгэлээ бэлтгэж байгаа нь тэр кккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...