Pages

4.1.10

Нэгдүгээр сар...♪










Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
Хамгийн их ХҮЙТЭН болдог.
ӨВЧИЛСӨН ДУРСАМЖийг үгдрээх мэт,
Хамгийн их цас унадаг.
Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.
Нэг л тайвшрал -
Нэгдүгээр сард одод хамгаас тод байдаг...
Үзэсгэлэнт хүйтэн цасны одод...
Одот цасны, цаст оддын хүйт...

Үгүй дээ миний дургүй сар
Нэг сар биш юм байна.
(Г.А.)

Яаж ингэж онож бичдэг байнаа...Энд яг ийм л нэгдүгээр сар эхэлж байна...Өглөө орцны үүдэнд эгээтэй л муужирсангүй...Нөгөө хүсээд байсан цас маань малгайлан ороод, зам харгуйг хунгарлачиж...Хаалгаа нээн гадагшлахуй... салхи хөлөглөсөн цасан ширхэг нүүр өөд минь хайр найргүй шавхуурдах нь ... хэн нэгний хатуу үг зүрх ёгхийлгэх мэт...

Хөндүүр, хүйтэн...ийм л нэгэн сар эхэлж байна даа...Хахир өвөл дуусахад, хунгарласан цас хайлахад, сэтгэл дэх жавар ч үргэсэн байгаасай...Хэтэрхий өчүүхэн дурсамжинд ч хэврэг зүрх эмзэглэж хөндүүрлэхээ больсон байгаасай...

7 comments:

  1. 1-р сарын мэнд хүүхдээ

    ReplyDelete
  2. Shine onii shine saryn mend!
    Shine jil shine jil gej dogdolj dogdolj on garanguut er n neeh evgui baidiin shuu, end bol tsas bhgui teed hatsar hairam meeeeir huiten bnaa, gerees tsuhuihiin bish,
    Bi shine onii shine saraa amarj ehelj bgaan bna kkkk amraltaa avchihsan saihan baina

    ReplyDelete
  3. Цасгүй бол өвөл онцгүй
    Дурсамжгүй бол амьдрал утгагүй тээ:р

    СанШайнаа найзушка сайхан амраарай

    ReplyDelete
  4. Tsas ingej oroosoi, manai end oroo l xailaa l...

    ReplyDelete
  5. өчигдөр бүүр гоё байсан...

    өглөө үүрээр чив чимээгүй...цас будраад л... машаан тэрэгнүүд ч үзэгдэхгүй... яг л үлгэрт гардаг шиг... би атууснаасаа хоцрох гээд байсан хэрнээ өөрийн эрхгүй алхаа удаашраад...тэр гоёмсог төрхийг тогтоож хармаар санагдаад байсан...Ойрдоо ч өвөл шиг өвөл болж байна шүү...


    Даанч метро унаа эвдэрч жоохон зутруулаад байгаа болохоос биш...

    ReplyDelete
  6. нэг сар нэг л дэмий эхлээд байх шиг... гэсэн мөртөө бас муухай биш...
    юутай ч болсон болоогүй бүх зүйлийг би даваад гарч чадна гэж бодоод л зүтгээд л байна.
    Ойрд ямар хүйтэн байнаа... гэрээс цухуйнгуут л нүүрний арьс өмрөөд л, хуулраад л унах шиг....

    ReplyDelete
  7. идэр 9 билүү? цагаан сар өнгөрөөд гайгүй болно байгаа...

    удахгүй 2 сар...ТӨ дөхөөл байна :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)