Pages

14.1.10

Гурамсан Цадиг (Г.Аюурзана)


Модильяни

Уншиж дуусгав...
Таалагдсаан...
Ном хэрнээ тэнд амьд хүмүүс амьдраад байх шиг... Өөрсдийнхөө дотоод ертөнц рүү шагайн хүүрнэх бүрт...би бас өөрийнхөө дотор хүнийг мэдэрч, "мэдрэмтгий" болчих шиг санагддаг...Өмнөх "Хүүрнэл зохиолын товчоон"-ыг бодоход түүх, гэгээрэл ба бясалгал, зүүд, бөө гээд арай хүндэрчихсэн болоод тэрүү...ойлгоход хэцүү санагдав...
"Ном хүнд үнэнийг заадаг ч, хүн тэрхүү онолын уг хөрсөн дээр нүцгэн хөлөөрөө гишгээгүй цагтаа олон зүйлийг ухаардаггүй, дээгүүр нь алхаад л гарчихдаг..."
Магадгүй дараа дахин уншихад миний суурь арай батжаад илүү ойлгох ч юм билүү... Юутай ч сайхан болчихлоо. Сэтгэлийн "тэжээл" авах шиг болов...



Дурлал, гэрлэлт


...Бид хайрлан дурлахгүйгээр байж чадахааргүй бүтээгдсэн юм. Гэхдээ бид бүхний байсхийгээд л тун таагүй байдалд орчихдог тэр зовлон, хувь тавилангийн хорон санаа ердөө л мөнөөх дурлал хайраас үүдсэн байдаг. Үүнийг бид бүх юм өнгөрсөн хойно л ухаардаг. Ухаарсны ач тус гэж үгүй болсон хойно л!

Дурлалгүй амьдралыг сонголтой ч юм уу???

Энэ амьдралд минь учирсан ч юм шиг, үгүй ч юм шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг дурсая гэтэл, зүүд дууссан байна.

...Ерөөсөө гэрлэлт, гэр бүл гэж юу юм бэ? Хууль ёсны гэр бүл... Хууль ёс... Тэдний гэрлэлтийг хуулиар баталгаажуулсан гэрчилгээн дээр ур муутай, халтуурдаж сийлсэн нь хараажаар илт тамганы дардас бий. Нөгөө иргэний хууль гэдэг нь явж явж тэр болхи модон тамганы л дардас юм.

...Эхнэр нөхөр гэдэг бол нийгмийн хууль ёсны л нэр томъёо!

Энэ хэсэгтэй санал маш нийлж байгаа. Ялангуяа гэрлэлтийн тухайд...Заримдаа...нийгмийн таашаалд нийцэхийн тулд гэрлэлтийг тогтоон барьж байх хэрэгцээ хүнд тулгардаг ч юм шиг...

Зүүд

...Гадаад нөхцөл байдал, тухайн хүний төрөлх чанарыг ЗҮҮД л хамгийн үнэнээр тусгадаг. Зүүдэнд хачир чимэг, хэтрүүлэл бараг л байдаггүй. Зүүдэлж байгаа хүн аливааг, хамгийн гол нь өөрийгөө бодитой үнэн цэгнэдэг.

Мөрөөдөл бол эсрэгээр. Мөрөөдөж - сэрүүн зүүдэлж байгаа хүн бодитой нөхцлийг хэзээ ч тоццдоггүй, ямагт өөрийнхөө чадвараас илүүг хүсдэг. Унтаж буй хүн сэрүүн байгаа хүнийг бодвол төрөлх чанар, дүр төрхөө илүүтэй хадгалдаг.

...Зүүд ч магадгүй цаг хугацааны оньсого байж мэднэ. Цаг хугацааны зэрэгцээ олон хонгилуудын нэг рүү нь л бид алхаж ордог. Амьдралд тохиолдож болох учралуудын нэг л хувилбараар нь бид амьдардаг. Зүүд харин нөгөө хувилбаруудыг бүртгэж үздэг байж болох юм.

Энэ хэсэг нь их сонирхолтой. Гэхдээ яг итгэх эсэхээ шийдээгүй л...Зүүд гэдэг үнэхээр... зүгээр нэг тархины наадаан бус, хаа нэгтээгээс илгээсэн дохио, ертөнцийн үл танигдах нууцыг тайлах түлхүүр ч юм билүү бүүмэд. Ганц мэдэж байгаа нь тэр дохиог хүлээж авах антеннтай хүн нь би лав биш юм шигээ...

Үнэр

...Хүний таван мэдрэхүйгээс үнэр л сэтгэл санаанд хамгаас хүчтэй нөлөөлдөгийг тэр өмнө нь мэдэрдэггүй байж.

Би ч бас мэддэггүй байсан, саяхан л ухаарсан...

...Ер нь агаараас чухам юу үнэртэх нь Тэнгисийн сэтгэл санаанд гойд нөлөөлдөг.
Гэнэтхэн, үл мэдэг салхилж, үгүйлэгдээд байсан нөгөө үнэр, багынх нь тэр л Улаанбаатар зэрвэсхэн анхилжээ. Агшин зуур л. Энд. Энэ зүрх сэтгэлийнх нь гүнд, тэр л өвдөж, тэр л гуниж, тэр л цөхрөн шаналж байгаа газарт, тэр... Дурлал л багтмаар тэр догдлол дүүрэн, тэр хачин тэнд!



Хотын агаарт холилдох үнэрийн тухай хэсэг нь маш их таалагдсан...Би бас тэгдэг юм...дурсамж хадгалсан үнэр... үл таних гудамжны үнэр... аль алинд нь дуртай...Аялах хүсэл маань ч энүүнтэй холбоотой байхаа...Тэр л улсын, тэр л хот, гудамж, тэр орчны өвөрмөц үнэрийг мэдрэх...шинэхэн, гойд мэдрэмж сайхан санагддаг...



Амьдрал

...Амьдралд санамсаргүй, тохиолдлын юм гэж нэг ч байдаггүй. Бүх зүйл маш тодорхой Зүй тогтлын эргүүлгэн дотор л болж өнгөрдөг. Харин тэрхүү Зүй тогтол маань өөрийн гэсэн оюун ухаантай. Тиймдээ ч аль болохуйц эмх замбараагүй байдал үүсгэн харагдуулахыг хичээгээд байх мэт... Зөвхөн ийм л шалтгаанаар бид Зүй тогтлыг олж хардаггүй.

Детерминистик үзэл гээд байдаг энэ мөнүү...Г.А. өөрөө ингэж боддог юм байх даа...

...Амьдрал бол яг л Микеланжело Антонионнийн кинонууд шиг, хүсэн хүлээснээр болдоггүй, бүр урам хугармаар ч юм шиг, гэхдээ л үзүүштэй, дундуур нь эгээ л нэг их зөөлөн сайхан бороон дундуур алхах шиг яваад л баймаар тийм зүйл билээ.

Яааг үнэн... Энэ киног нь гэхдээ үзээгүй... үзэх юмсан...

...Угаасаа амьдрал тийм л юм чинь. Хүмүүс голдуу л эрх чөлөөгөө маш хямдхан зарчихаад, үнийг нь гуйж царайчлан байж сар бүр увуулж цувуулан авдаг. Түүнийгээ цалин гэж нэрлэнэ.


Амьдралын тухай өгүүлсэнд нь би их дуртай. Ихэвчлэн миний бодож л явсан гэхдээ нийлүүлж багцлаад хэлчихэж чадаагүйг бичсэн байдаг болохоор... Энгийн хэрнээ ой тойд буутал гайхалтай дүрсэлсэн байгаан шүү... Гэхдээ тэр дүрслэлүүдийг бүрэн тусгаж авахын тулд ишлэж бичсэн зохиол, кино, уран зургийг нь мэддэг байх хэрэгтэй. Г.А. миний хувьд ертөнцтэй холбох гүүр болж өгч байгаа ч юм шиг. Түүний номыг унших болсондоо баярлаад баршгүй :)

...Амьдралд сэтгэлээ тэжээхээс өөр юу хэрэгтэй юм бэ?

Уул нь тийм. Гэхдээ над шиг эгэл хүмүүст ахуйн асуудлаа бүрмөсөн хаячих зориг, боломж...байхгүй...Бас нэг бодлын тэр ядаргаатай өчүүхэн хэрнээ үй түмээрээ босож ирдэг амьжиргааны асуудлууд байхгүй болчихвол уйтгартай болчих ч юм шиг...


Заримдаа...



...Хүн жаргах албагүй ч байж магадгүй шүү дээ. Жаргана зовно гэдэг хэтэрхий хялбархан ойлголт. Дур зоргоороо байх бололцоогүй, зугаацах цаг завгүй, үрж цацах мөнгөгүй хүн цэнгэлийг амсдаггүй. Үүнээс зовлон үүддэг. Гэвч цэнгэлийг амслаа гээд аз жаргалд хүрэхгүй. Хамгаас гол зүйл бол амар амгалан юм. Жаргал зовлон хоёрыг тодорхойлж болно. Чиний хувьд хайртай хүнээ алдсан нь зовлон. Хэрэв тэр эргээд амилж босдог бол жаргал болно оо доо? Харин амар амгаланг ингээд тодорхойлчих аргагүй.

...Бүх зүйл тийм байдаг: заримдаа зөв, заримдаа буруу. Зарим үед амьдрах сайхан, зарим үед огт тийм биш. Амьдралыг бүтнээр нь таньж ойлгож амжихын тулд, дэмий явдлуудыг нь ч алгасалгүй үзэж амсах ёстой биш үү? Заримдаа тийм, заримдаа үгүй.

Заримдаа гэдэг үг өөрийн эрхгүй аманд унаж ирээд байдаг болчихсон... Заримдаа тийм... Заримдаа үгүй... Иймэрхүү утгатай мөртүүд Өлзийтөгсийн номонд ч бий. Заримдаа жаргаж, заримдаа зовсоор хорвоог би туулж дуусна... Харин үнэхээр тэр тодорхойлж боломгүй амар амгаланд хүрч чадвал... жаргал ч, зовлон ч дэндүү хийсвэр, хоосон зүйлс байж дээ гэж мэдрэгдэх байх даа... ОДООХОНДОО... амьдралынхаа жаргалд ч, зовлонд ч дурласан хэвээрээ л байх юм...

24 comments:

  1. бадарчинJan 14, 2010, 5:28:00 PM

    Энэ аймаар гүн сэтгэдэг зохиолчоо. Уншигчид нь ч гүн уншдаг байх.. Би нэрнээс утгаас нь айгаад нэгийг нь ч барьж авч үзээгүйм байна..
    Нээрээ л Үнэн үү -гийн Мба бид 2 л гэж 10 жилийн хэдэн сурах бичгээсээ өөр юм уншаагүй улс юм дөө:-)

    ReplyDelete
  2. zuud gedeg erdoo bieleegui husliin duudlaga yum esvel ter burhan bagsh hold n hureed setgeld n ariun lynhua delgersen ter emegtein tuhai heseg n za tegeed er n bol ene nom ter chigeeree bodrol bysalgal daa bi lav unshaad aimaar taivshirdag yum

    ReplyDelete
  3. Аюурзана, Өлзийтөгс шиг хүмүүс энэ ертөнцийн хүмүүс мөртөө арай л өөр гаригаар сэтгэдэг юм. амьдралын тухай, гэрлэлт, хайр дурлалын тухай тэр үзэл бодол нь миний шуналыг асар ихээр хөдөлгөөд байдаг юм.

    ReplyDelete
  4. Гоё бичлэг уншлаа.Номноосоо бага багаар оруулж байгаарай гэж хүсэх байна.Сүүлийн үед би Аюур, Өлзий нарын бүтээлийг ихэд сонирхох болсон.Би нилээд өлсөж байгаа юм шиг байна.

    ReplyDelete
  5. http://bluefirespace.blogspot.com/2009/12/blog-post_04.html

    bluefire

    ReplyDelete
  6. zuvshuurulguigeer ishlej bolohgui geed nomon deeree bichsen baisan tul eruusuu ishleegui. Aimaar unench..
    blue

    ReplyDelete
  7. харин тийм ээ...
    чинийхийг уншаад тэнд нь сээгий үлдээв :)

    ReplyDelete
  8. нээрээ мэйл бичиж үздэг ч юм билүү??? зөвшөөрөл авах гэж...

    ReplyDelete
  9. Хутгасан юм яалаа гэж сайн байхав дээ. Ёстой хутгаад хаячихсан л даа. Энэ ном өөрөө бас жоохон хутган үймүүлэгч.. хэ хэ. Энд сайн муудаа биш хамгийн сонирхолтой нь иймэрхүү номыг уншсан хүмүүс 1 бол дуртай 1 бол дургуй. Бас уншигчаасаа хамаараад уанз бүрийн бодол сэтгэгдэл үлдээдэг (миний дээр бичсэн шиг модэрн зургийг хүн бүр өөрөөр харж, өөр өөр зүөл боддог шиг) болохоор саналыг тань сонсох таатай байсан төдийгүй, өөрийн бичлэгээ бас хуваалцлаа. Тэрнээс биш миний рэвью сайн муудаа биш л дээ.
    email bicheed uzdee..
    zochilsond bayarlalsan shuu

    blue fire

    ReplyDelete
  10. энэ номыг уншаад Байгал далайг үзэхсэн гэж бодож байтал...өчигдөр ТВээр гарч байхийн...очиж үзэх хүсэл бүүр их оволзов...

    ReplyDelete
  11. ih us harahaar yg mongoliin tal shig uujim amisgaa avmaar boldogiin 8 sariin dorniin tal shig shiveen tolgoi boholzood l yg davalgaa shig bi baigal dalaig uzeegui gehdee dotroo bol hovsgol huurtai ih adil bolovuu gej tosooldogiin uzsen yvsan gazar ornii olon huur dalai gol mornoos torson nutgiin jijeghen gol ymagt iluu baidagiimdaa bi chini hangain ih hovchiin zahad zelter gol ereg deer torson hun shuudee baigal dalaig tsag n irheer uzeh bailgui dee yum buhen ooriin tsag hugtsaatai shdee chi neg odor hagdai bootei taarah cn yum biluu esvel nogoo canad udgantai ch gesen ......... za togsgol n nargia shuu

    ReplyDelete
  12. хөвсгөл рүү бас явах сан... 7д байхдаа билүү ээжтэйгээ явж байсан, гүн цэнхэр, ёроол нь харагдахаар тунгалаг устай байсан нь л санагдажийна...бас нүүрний тосоо мартаж явчаад арьс таталдаад байснаа:Р
    хүн нээрээ шал хэрэггүй юмнуудыг санаж үлдэх юм даа...

    ReplyDelete
  13. hovsgol ih goe yum bilee bi 6 sariin dunduur ochson, ochson odor bituu mostei bi oo ene chin geseegui bna geed jaahan uramgui baisan chin ogloo bosood irtel harin neg ch mosgui az taarch nuur unah gedeg sonin uzegdel boloh tsagaar n taarch ochson baisan gaihamshigtai baisan ug n medsen bol shono ereg deer n tuudeg asaagaad huleesen bol ter mos jivehiig n yg harah baisan yum bilee medeegui bolhoor untaad ogson gehdee l uneheer saihan baisan tend hed honohod

    ReplyDelete
  14. 6 сард хайлаагүй байдаг гэнээ...гайхалтай юмаа...

    түүдэг гал...бас нэг гоё юм сануулчлаа ккк...шатаж буй модны үнэр, галын илч, тойрч суугаад ярьдаг хөгжилтэй яриа...хурдан зун болоосой :)

    ReplyDelete
  15. galiin elch gej oloon jiliin omno bi taigiin ondor uuland bituu hovchid gantsaaraa barag arav garan honoson yum ogloo jaahan oir orchmooroo yvaad odorjin untaad shono bolhoor tuudeg asaagaad l suugaad honodog baisan ondor uuliin jijighen nar eesen tashlan deer mochiroor urts barij tohijood ih saihan baisan ih hus modtoi gazar baisan byum namar hus modnii navch sharalj ehelhed orchlongiin buh ongo haragddag yumdaa bas hatsan navchnii shuugian ymar goe geech

    ReplyDelete
  16. төсөөлөгдөж байнаа...ямар гоё байсан нь...олон мартагдсан мэдрэмжийг сануулж байна шүү :) бүүр багад 9тийн аршаан гэдэг газарлуу гэр бүлээрээ явдаг байсан. Яг л чиний бичсэн шиг уулан дотор байрлана, гэхдээ урц биш майхан л даа...
    Тиймэрхүү л байсан болуу гэж төсөөлөгдөж байна...
    Хийх юм нэгээр нэмчихлээ бас ккк

    ReplyDelete
  17. zugeeree zorilgo olon baih tusam amidral erchtei sonirholtoi shdee yagaadch yum buu med minii amidrald bol taaj tosoolh bolomjgui ogtsom ergelt mash olon taarsan zarimdaa ergeed durshad hurtel yaj davsan yum boldoo gemeer tiim zuiluud ch zondoo bii odoo dahiad nadad oor ymar uchral tohiol taarhiig medeh yum alga daa hodoonii bogluu suuringaas neg l odor genehen london niseed l tegej yvsnaa butsaad bas l ogt bodoogui oor zugt dahuad l yvah bolood l ingeed l yvaad bna shdee hezee haana zogsohiig ch medeh yum alga oo

    ReplyDelete
  18. хүлээх юм ихтэй байх тусмаа амьдрал амттай тээ...
    гэнэтийн өөрчлөлт...гэнэтийн бэлэг...би нээрээ хүнийг гэнэт баярлуулах дуртай...амьдрал харин намайг гэнэт баярлуулахад дуртай ккк

    ингэхэд чи хэдтэйм бэ?

    ReplyDelete
  19. ug n zaluuhan zugeer l ert amidrald bie daaj orson bolhoor ter hereer uzsen tuulsan maani jaahan elbeg baij magad bi 14 nastaigaasaa gantsaaraa bie daaj amidarch ehelsen shdee yahav tegeh shaardlaga baisan yumaa

    ReplyDelete
  20. харин би гэнэт чи гэж дуудаж болж байнуу ер нь гэж бодогдоод л...үзсэн туулсаныхаа хэрээр ухаан тэлдэг бизээ...

    ReplyDelete
  21. hehe uhaan geed suid boloh yumaar bol maruuhan sursan bolovsorson surguuli soeloorch gesen hovor taldaa harin chi mori esvel mogoi jiltei baihaa zugeer taasan shuu zov hariug n ogooroi

    ReplyDelete
  22. yun deer undeslej tegj bodsiin bol doo
    bi honi mori 2iin zavsar tursun budilaantai, yamar neg jiliin shinj temdeg nadad baidag yum boluu daa...harin ordnii zurhaid itgeed bdag, ordnii shinjuudees ch taaraad bh shig sanagddiin

    ReplyDelete
  23. zurhai bol ih zalitai shdee er n neg tiim booronhii tiim ch yum shig uguich yum shig bicheed baih shig baidagiin sain ajiglahiin bol buh l hund baidag shinjiig jaahan helleg ooroor bicheed taviad baigaa sanagddagiin minii hardlaga l ene shuu jiliig taasanii huvid bol bidnii ueiinhend bugded n baidag tiim shinjuud jaahan jaahan tsuhalzaad baih shig sanagdaad l

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)