17.1.10

Би...

Өөрийнхөө тухай нээлтүүдээс...






исгэлэн амтанд дуртай...аарц, тараг, эрзээнэн чихэр, чангаанз гэх мэтэд нугасгүй


мэдрэмтгий...заримдаа хэт emotional...тэхдээ гаднаас нь тэр нь мэдрэгдэдгүй ч байж магадгүй...хүмүүс миний догдолсон, баярласан, эсвэл гунигласан байгааг хараад мэдрэхгүй байгаам шиг сэтгэгдэл төрдөг...ер нь гаднаасаа харахад нэг л бодгаль төрхтэй ч байж болзошгүй...Тэгтэл дотор нь гал дүрэлзээл, уянгын халил урсаал...



ярихаасаа илүү бичихдээ сайн...удаан ярихаар хоолой өвддөг...заримдаа юу ярихаа мэдэхээ байчдаг...бичихдээ бол сайн, дуртай чиг...заримдаа өөрийгөө хэтэрхий их бичээд байна уу даа гэж сэжиглэх боллоо...Дотор байгаагаа яриад гаргачиж амжихгүй, барахгүй, нөхцөл нь бүрдэхгүй болохлээр...бичиж ч болсон санаа амардагийм шиг... Сүүлдээ ярия ч гэсэн ам хэл эвлэхээ байчих вий...


дэвэргэн, төсөөлөмтгий... юм болгоноос утга хайх гэж өөртөө зовлон нэмдэг... зүгээр л нэг хэлсэн үг, хийсэн үйлдлээс ургуулан бодож бүхэл бүтэн роман зохиочихоод энэ бүхэн зэрэглээ байсан гэдгийг мэдэхдээ их шаналдаг...Мэдсээр байж л ... үл ялиг мазохист чиг хандлага байгаад байнуу ай?...


хүйтэнд дургүй...гэхдээ өвөлд дуртай л даа...Хөлсөө гартал цасан дээр тоглох ч юмуу, дулаан гэртээ цонхоороо цас харж суух ч юмуу...Ер нь даарах дургүйм байна, бээрэг ч гэж жигтэйхэн...


Хүлээж чаддаггүй...уул нь гүргэр талдаа, баргийн юмыг дуустал нь хийх гээд зүтгэчдэг...Тэгсэн мөртлөө хүлээх л дургүй...Тэр талын тэвчээр асар дутмаг... Хүлээхийн оронд өөрөө давхиад очно, ам хамраас нь чангаана, эсвэл бүүр хүлээхээ байчихна...Миний хамгийн том, бас ноцтой дутагдал...гэвч үүнийг засах хэцүү...бүр боломжгүй ч юм шиг санагддийн заримдаа...Жоохон тэвчие дээ хүлээе дээ гэхээр л дотор маажаад байдаг гайхалыг би яалтай...




Үргэлжлэл бий...:)

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар

Яруу найрагч Х.Тэргэл

20 comments:

  1. ooriigoo olj yvaa bol oor yu heregtei baihavdee ter zan chanar sain muu ene ter bol daraagiin asuudal ugaasaa hunii mon chanar gedeg huruunii hee shig l oor oor yg adilhan hun gej haach baihgui dee dotood setgeliin huvid shuu chi bol zugeer end bichsenees chin harahad bol erchtei gal tsogtoi amarhan gomddog gomdol n amarhan tailagddag yum shig l sanagdlaa

    ReplyDelete
  2. aa tiim neg zuiliig helhee martaj bi ih aldaatai bichdeg hun shuu comment uldeeh gej nildee aldaa l baigaa baih sorry

    ReplyDelete
  3. сайхан амарч байнуу байдаг л нэгэн ээ?

    ажил дээрээ дуудагдаж ирчээд завсраар нь ганц хоёр юм бичсий :Р

    алдаа зүгээрээ надад лав юм ажиглагдадгүйн...урвайх, сэргэх нь амархан гэдэг үнэн байх шүү би ч гэсэн тэгж ажаад байгаа

    чи бол ямар вэ?

    ReplyDelete
  4. bi bol ih urt bodoltoi hundee yum bodood l suugaad baih goe shuu harin humuust bol baidag l neg hogjiltei niitech zaluu shdee nadad lav ilt durgui hun baihgui yum shig l baidag shdee gehdee medehgui ee ih ger bulseg hirnee yg tulaad irheer bol ymarch yumiig gantsaaraa l dairaad garmaar sanagdaad baidagiin dotorhoo neg ih busadtai huvaagaad baidaggui gemeer yumuu

    ReplyDelete
  5. Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
    Хүлээж цөхөрсөн бол хая
    өө хэнийг хаях гээдийнаа :-) ккк

    ReplyDelete
  6. Deerh todorhoiloltoos chin chamaig ih daruuhan ohin yum baina gej bodloo.

    Ohiduud l hun huleelgeed baih shig sanagddag chi mash sain ohin baina kkk

    ReplyDelete
  7. хорвоо дээр боддог сэтгэдэг нь надтай ийм ижилхэн хүн байна гэж бодоход гайхалтай, өөрийнхөө тухай унших шиг санагдлаа, тэхдээ нэг өөр зүйл нь чи их сайн бичдэг шүү, санаа бодлоо илэрхийлж гаргаж байгаа нь, заримдаа яг миний бичих гэж байсан зүйлийг бүр заримдаа чи бид 2 яг адилхан зүйлийг хүртэл бичсэн байсныг харж байлаа, чиний мартамхайн тухай бичсэн бичлэг миний бичсэн бичлэгтэй их адилхан байсан шүү, яг ийм адилхан сэтгэдэг хүмүүс амьдрал дээр найзлавал хэр таарч нийлэх бол???
    аа тийн бас надаас өөр юм нь чи надаас илүү боловсролтой санагддын :D

    ReplyDelete
  8. baidag l negen : аан...юм бодох ч гоё шүү...

    бадарчин: бадарчинг хүлээгээд байсан ирдгүй, хаяхаас биш :Р j/k
    ерөнхийдөө тиймэрхүү зантай л гэж бичсиймөө ккк

    Buya: kkk хүлээцтэй хандаж чадсан нь л хождогийм бишүү?

    secretwish : адилхан сэтгэдэг хүмүүс сайн найзууд болно доо...хэзээ нэгэн цагт уулзана гэж итгэдэг шүү :)

    ReplyDelete
  9. secretwish-ээ нээрээ магтсанд баярлалаа... чи бид хоёр хоёулаа л мундаг, хөөрхөн, тасархай шдээ тийм шүү дээ тийм :)

    ReplyDelete
  10. хэхэхэ хэсэг уншиж байснаа ер нь хэний тухай уншаад байгаа билээ гэж бодлоошд. өөрийнхөө тухай билүү Сөүлмэйтийн тухай билүү гээд хэхэхэх. адилхан талууд байна шүү.
    Гаднаа нээх тайван, юу ч болоогүйм шиг мөртөө сэтгэл дотроо бол жилийн 4 улирал шиг л юм болчихсон байдаг. хэхэхэ
    Хүлээхийн тухайд ч гэсэн. Тэвчээртэй хүлээгээд байдаг ч юм шиг. эсвэл бүүр хүлээхийг мэддэггүй хүн шиг л...

    ReplyDelete
  11. bi bas geed nechuul busad shig bolchih yumuu, gevch ene bas minii tuhai l baina tiimees tegj helehdee aisangui. Ingehed 4 shirheg soulmate uud bolchihov uu, medeej bas uur zunduu zuiluud l baina shdee.

    ReplyDelete
  12. төрсөн өдрүүд маань их ойролцоо юм, нас ч бас адилхан... үүнд учир байнуу? :)

    цааш нь үргэлжлүүлж бичнээ өөр чанарууд бас зөндөө л байгаа нь мэдээж...

    ReplyDelete
  13. hey hon,
    chi bid 2 oor mortloo yagaad naizuud yum bol?
    deer adil humuus naiz gesen biahaar chini l...

    Lolli

    ReplyDelete
  14. хүмүүс яагаад найзууд болдгийн болдоо бүүмэд...заавал адилхан сэтгэх албагүй биздээ... ойртож дотносоход илүү дөхөм байдаг байж магадгүй

    би лав чамгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон шүү...намайг бүх насаар минь хариуцаарай ♥

    ReplyDelete
  15. Ene garch bgaa kinog chini buur bagadaa uzej bilee. Ix durtai bsandaa. Goyo kino...

    ReplyDelete
  16. hehe bi uzeeguild...duu ni l goyo sanagdaad...
    ene tehdee goyo agaa tiimee :D

    ReplyDelete
  17. за энд адил төстэй хүмүүс их цугларчихжээ ;), би бас харьцуулаад уншлаа,энэ дээрх бичигдсэнээс 50 %-д нь адилхан юм байна кккк

    Хүнээс чухал зүйлгүй энэ хорвоо дээр хүний сайныг олж нөхөрлөж чадсан бол энэ хувь заяандаа баярлаж, сайн нөхрөө хүндэлж, хайрлаж явахаас эрхэм зүйл үгүй
    Найз нөхөд болох шалгуур нь цаг хугацаа л юм да.

    ReplyDelete
  18. bi oird chamtai suuya neg mor hariutsya l geed biagaahstee kkk
    Chi namaig toohgui oor zaluutai untaad l baigaadag Mon uu?

    Lolli

    ReplyDelete
  19. Ene chin Bi... gedeg garchigtai hirnee nuhurluliin tuhai bichver bolchihov uu? bur tolgoi ergechlee :-P

    Bi bas 2 dotnii naizaa bodohoor nadtai tostei ch, tosgui ch zantai humuus yum. neeree yagaad naizuud boldgiin buu med.

    huleehiin huvid bol bi tantai yag ijil yumaa. ug n ooriigoo ih huleetstei gej boddog baisan chin suuliin uyed hun huleehdee baij yaddag bolson bailee. hun yer n amidraliihaa yavtsad oorchlogdood baidgiim shig bainaa. esvel bi ooriigoo buren taniagui baisan ch baij magad. za za bodoh tusam olon asuultuud garch ireed baihiin. onoodortoo "bodoh tsag"-aa ingeed duusgaya. margaash orj irnee ;-)

    ReplyDelete
  20. yagaad naizuud boldog yum bol yagaad tiim humuus hundlel itgeliin mini neg tal bolchihdog yum bol yagaad tiim humuus nadad tegej noloolson, nolooldog yum bol yagaad ted oorsdoo ene tuhai yrihgui dursahchgui chimeegui baidag yum bol yagaad baihgui bolson andiin tuhai bodol tiim ih tsagaan gunigtai baidag yum bol yagaad bie bienee surag chimeegeer l medej yvaa hirnee ymagt sain saihnaar sanadag tegeed hezeech uulzaj zurheldeggui yum bol yagaad ene minii l tuulsan amidraliin neg heseg hirnee bi hondlongoos haraad baidag yum bol ugaasaa amidral jinhene and naiziig iim l bailagdag yum bolov uu
    bi chamd neg mail bichine gesen dee tegeed bichih gesen neg l bolsongui ee het huviin zuils boloh geed yahav daraa arai hongnoor bicheed yvuulhiig bodnoo

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...