Pages

24.1.10

Hedwig and the Angry inch



Эртээ урьдын цагт, дэлхий ертөнц хавтгай байхад...хүн 2 хос гар, хөлтэй...хоёр нүүртэй байж гэнээ...Зарим нь хоёр эрэгтэй хүнийг нийлүүлсэн юм шиг, зарим нь хоёр эмэгтэйг нийлүүлээд наасан юм шиг, үлдсэн нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нуруугаар нь наасан юм шиг төрхтэй байсан гэдэг... Хэнээс ч хамааралгүй биеэ даасан хүмүүн төрөлхтөнөөс бурхад эмээж, тэднийг голоор нь хувааж шийтгэжээ...Тэр цагаас хойш хүмүүс өөрийн биеийн нөгөө хэсгийг хайж хайр дурлалыг эрэлхийлэн амьдардаг болсон домогтой гэнэ...


"Хэдвиг ба ууртай нэг ИНЧ" гэдэг нэртэй мюзикл үзэв...Хэдвиг гэдэг нь Зүүн Германд амьдардаг байж байгаад тэндээс зугатахын тулд хүйсээ "солиулсан" рок хамтлагийн дуучин бүсгүйн нэр...Angry inch гэдэг нь хамтлагийнх нь нэр, яагаад ууртай инч вэ гэдгийг таах гээд үзээрэй..."солиулсан" гэдгийг хаалтанд бичсэнтэй холбоотойм..



1997 онд Жон Камерон Мичэл гэдэг хүн зохиож өөрөө гол дүрд нь тоглосноос хойш дэлхий даяар асар их хит болсон гэсэн. 2000 онд киногоор гарсан юм билээ... Энд тавьсан дуу ч гэсэн уг киноны хэсэг бөгөөд дахин давтагдашгүй, гайхалтай хөгжим, түүх, жүжиглэлт болсон гэж үнэлэгддэг. Дууны утга нь их сонирхолтой санагдсан... Уг санаа нь эртний Грекийн домгоос үүдэлтэй байх, ижил хүйстнээ хайрлах нь бусдын нэгэн адил жам ёсных шүү гэж өгүүлээд байгаам...

Мюзикл их таалагдсан...Жижигхэн зааланд, тайзтайгаа ойрхон засалтай, жүжигчид нь үзэгчидтэйгээ амьдаараа харилцаж байсан гэхүү дээ...Хөгжим нь амьд, тасархай рок дуунууд... Сандал ер нь хэрэг байнуу даа зүгээр зогсоогоороо үзээл... дагаж дуулаал үсрээл баймаар санагдсан...Киног нь нэг үзэхэд харамсахгүй болуу гэж боджийно...

11 comments:

  1. rok bol minii durtai soliorol shdee ylanguya hogshin rokuud ene duuchnii tuhai medehgui yum bnaa tegeed ch minii medehgui yum orchlongoor duuren bna daa gej

    ReplyDelete
  2. Ёстой үзээгүй бас сонссогүй музыкл байх чинь. Дууг нь сонсож үзлээ дажгүй юм.

    ReplyDelete
  3. Hedwig бол зохиомол дүр л дээ тэхдээ Mitchell өөрийнхөө амьдралд таарч байсан хүнээс сэдэвлэж зохиосон гэсэн... сэтгэл санаа онц биш байхад үзвэл тун дажгүйм билээ...

    нөгөө танайд хоноё-ийн Тэнгис билүү тэр залууд үзүүлмээр...

    ReplyDelete
  4. setgel sanaa onst bish ued nadad bol nomnoos oor yum hereggui l baidag chi suuliin ueiin ganst neg nom sonirhvol sonirhooroi JORGE LUIS BORGES oguuleggiin tuuver JEAN-PAUL SARTRE ug/WORDS/ geed dursamj namtariin nom bna bas OLZIITOGOSIIN tosoolliin oroond hamgiim suuld garsan nom n bna unshmaar baival tur zeeluulj bolno shuu

    ReplyDelete
  5. wow bayarlalaa...
    zeelj unshii durtaiya...yalanguya Ulziitugsiin shine nomiig garsan l gej duulsan olj unshmaar sanagdaal bsiin...

    ReplyDelete
  6. tegvel tegee koread baigaa bol yvuulhad amarhan ilgeemjind hiigeed l margaash ochino harin yaj holboo barimaar yum dee ug n BORGES bol guramsan tsadigiig dahij unshih husel toruulheer nom eniig unshaad ayurzaniin nomnuudiig unshval iluu oilgomjtoi baih bolov uu

    ReplyDelete
  7. mailiig avsan tegej baigaad oiriin ued zav garmagts yvuulnaa

    ReplyDelete
  8. ¸ñòîé òààõã¿éì áàéíàà, áèåäýý áàéäàã ãàíö èí÷ ç¿éëýý ñîëèóëñàí áîëîõîîð íü òýãñèéì áîëâóó êêê

    ReplyDelete
  9. baidag l negen: aahan tnx, take your time :D

    secretwish : hehe chi barag taachlaa doo

    6 inch yumnaas ni mes zasliin aldaagaar 1 inch uldtsiin... Tegeed angry inch... Harin Hedwig uuruu eregtei ch bish emegtei ch bish...huurhiileltei negen bolj hotsorson...

    ReplyDelete
  10. ee yamar haramsaltai yum be, daanch tiim bhaa ene duulj bgaa tsarainii turhud yamarch bayar bayasal bhgui buun gunig medregdeed baisiin...
    bi Gambuushiig "tanaid honoyo"-r orohod l huvi huniih ni talaas oilgoson, suuld Unenuu-r ch bas NBa-tai yariltsahad ni iluu ih medersen, Ta amidraldaa haramsdaguu gehed "Bi amidraldaa haramsdagguiee, ingej tursunduu harin haramsdag..." geed aimaar gunigtai bolj bsan, zarim zuil denduu haramsaltai baihiin

    ReplyDelete
  11. харин тэхх...Hedwig ер нь бол гэй залуу байсан, Зүүн германаас явахын тулд хүйсээ солиулсан, гэтэл америкт очингуутаа нөхөртөө хаягддийн, дараа жил нь Германы хана нураад уначдын...нэг залуутай дотносох гэсэн чинь эрэмдэг болсноос нь болоод нөгөөх нь зугатаачдын... гэх мэт ер нь аягүй өрөвдөлтэййй

    тэхдээ эгч гандан буурахгүй, цоглог! Гамбуушыг их санагдуулж байсан шүү нээрээ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)