Pages

28.12.09

Adieu 2009! ♪

30 дугаар анги төгсөв...

Магад үзэж туулсан, үдэж өнгөрүүлсэн 70 жилийнх нь амьдрал нь эдүгээ 70 ангит сүүдэр ший мэт.... нүднийх нь өмнө жирэлзэн урсч.... өөрийнхөө тэр л орон зайд баярлаж, хөөрсөн, гуниж гутарсан, хайрлаж дурласан, хагацаж салсан, уйлсан бас дуулсан.... зовсон бас жаргасан..... цаг хором бүрт амьдралаас мэдэрсэн тэр л нандин бүхнээ дурсан ахуйд өнөөдрийг өнгөрүүлж, маргаашийг угтах эрч хүч нь болдог л...
Навч найзын маань бичсэн шиг л..."Миний амьдрал" гэдэг онц сонирхолтой, адалт явдалт, цуврал киноны нэг анги нь ингээд дууслаа хө...

Ерөнхийдөө гоё жил байлаа...Зөндөө удаа баярласан... Гэхдээ бас онцгүй өдрүүд олон байсөөн. Хичнээн ч удаа уйлав...Ер нь хаа нэгтээ сайн мууг тэнцүүлэгч, жаргал зовлонг хослуулагч оршин тогтнодог байхаа... Хөөрхий энэ ингэж шаналсан юм чинь одоо жоохон баярлаг гээд л тооцоолоод сууж байдаг байхдаа...Ойрын хэд хоногт л гэхэд орсон ёолк болгонд азтанаар тодорч од нь шовойсноо...онцгүй мэдээ дуулж зүрх базалсан... Өөрийн хийсэн сонголтын үр дүн болохоор хэндээ ч тунирхах билээ дээ...Хэзээ нэгэн цагт ийм юм болно гэж бэлдэж байсан, гэхдээ ийм хурдан ирнэ гэж төсөөлсөнгүй...Нэг хэсэгтээ зүрхээ цоожилноо...Бүрмөсөн ч байж магадгүй...

"Жүжиг бол хүний амьдралын нэгээхэн хэсэг. Гэхдээ тайзанд тавьж олонд үзүүлэхэд сонирхолтой, сургамжтай байж чадах чухам тэр хэсэг нь" (Г.А)

Энэхүү блог маань ч амьдралын нэгээхэн хэсэг. Гэхдээ хүмүүстэй хуваалцахад сонирхолтой байж чадах чухам тэр хэсэг нь...Би өөрөө ч ихэвчлэн гэгээлэг талаас нь харахыг оролдож, сүүдэртэй бараан хэсгийг нь далдын далд нууж орхидог юм. Цаашдаа ч...энэ л киногоо армаанчиг, адал явдалт, мелодрам хэлбэрээр үргэлжлүүлнээ...Бяцхан гуниг, хөнгөхөн уйтгар хааяа нэг үзэгдэх л биз...

Ирэх жилд төлөвлөж байгаа юм их байнаа...Бас дахиж давтахгүй гэж шийдсэн юм ч мэр сэр бий...Энэ улсад өнгөрөөх сүүлийн жил болохоор амжуулах юм бүүр ч их... Он гараад тухтай бичнээ...



PS: Вэб хуудас ачаалахад дуу, хөгжим дуугарах нь бүдүүлэг гэх юм... Тухайн үеийн мэдрэмжээ илэрхийлэх гээд дуу хавчуулах дуртайн...Дуу хийхгүй байсан нь дээрүү? Саналаа бичээрэй плийз...

32 comments:

  1. Хүн айлгаж цочоосон дуу биш бол гайгүй ээ.
    Г. А бас таалагдсан.
    Сайнуу 2010!

    ReplyDelete
  2. хэхэ 12 сард ч мэндэлсээр байгаад өнгөрчээ...

    он дууслаа даа...өөртэйгээ цуг уйтгар гунигийг минь аваад яваарай гуйя

    ReplyDelete
  3. - Царай муутай хүүхэн гэж байдаггүй учир нь бүгд нөхөрт гардаг юм..
    - Яалаа гэж дээ байлгүй яадын, байхгүй байсан бол хөөрхөнийг нь хэрхэн таньж мэдэх билээ гэдэгчлэн

    ... уйтгар гуниг чи байхгүй байсан бол жаргал баярыг хэрхэн ялгаж мэдрэх сэн билээ хонгор найз минь. Ирэх жил тэврэлдэн уулзахын төлөө 2009 он минь ADIEU!

    ReplyDelete
  4. ахан ирэх жил уулзалднаа...

    тэврэхээр барахгүй л юм болно шүү харин ч нэг :р

    ReplyDelete
  5. oo bi harin ch tavidag duunuudad chin durtai shd sonsongoo unshihaar yag goy taardiin hehe zurhee tsoojlono gesen chin yagaad ch yum ih gunigtai sanagdchlaa
    romanchik kinond chin durtai shu kk

    ReplyDelete
  6. "Ерөнхийдөө гоё жил байлаа" хэ хэ

    ReplyDelete
  7. xaxa, bi bol 100-s deesh angitai kino xiine gej bodoo l bgaa. Daanch ene duusch bgaa angi deer eruul mendiin xuvid xaldlagad xed xeden udaa urtsun. Ene mayagaar bol 60 xurexgui ni kkk.

    Bi tertei tergui ajil deer PC-d usgugch, chixevch ashigladaggui tul duu bsan ch bgaagui ch nad yalgaagui. Gexdee setgeliinilerxiilel bolgoj tavij bgaa bol bj l bsan ni deer. Xervee enenees bolood orj irj shagaix ni tuvugtei bgaa bol bitgii orj ireg l dee... gej xelmeer bna.

    ReplyDelete
  8. Цагаан уул: баярлалаа... би бас тэгж найдаал байдгийн

    Амарсайхан: өөрийн чинь хувьд ямаршуу жил байсан бэ? ганцхан үгээр? ккк

    Жамбүүк: надаа бол 60 хаваасаг... мань чамд үлдсэнийг нь өгөхүү ккк

    ReplyDelete
  9. 60 xurgej chadxaargui bol iluu garsniig chini avch yadaj 60 xurgii...

    ReplyDelete
  10. 2010 ондоо бие сэтгэл ньэрүүл саруул, бодол хүсэл нь эерэг бас цуцашгүй өөдрөг байж, мөрөөдлүүд чинь биелсэн сайхан жил болно гээд ерөөгөөд зөгнөчий.

    ReplyDelete
  11. ene minii hairtai zaluu bnahstee
    iim zaluutai suuh yumsan
    yoy haraad hanashgui saihan amitan shuu ene Dima

    kkk
    zaza haduurchlaa
    gehdee chi namaig zagnah bishdee /aimaar davrav/

    Lolli

    ReplyDelete
  12. ккк би дандаа л хэлдэгшд

    сууж яадгийн зүгээр дурлалцаа гэж :р

    энэ тийм гоё залуу юмуу

    ReplyDelete
  13. Уянгаа чиний ерөөл бат оршиж зөн совин чинь биелэг :)

    Чамд бас түүнээс илүү сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье :D

    ReplyDelete
  14. өө бичас чиний армаанчиг канунд чинь дуртай шоо,
    би армаанчиг канунд тоглох бас дуртай, тэхдээ энэ жил триллерт тоглохынсон гээлооо ккк
    хөгжимний хувьд бол чи сайн сонголттой, бичлэгтээ таарсан гоё байдын, дууг нь сонсох гэж орж ирдийшд, бүх зүйлд ямар нэг зарчим яриад байгаа хүн заримдаа майрррр лайтай санагддышд
    аа тийн бас суухгүй дурлалцаал байдаг бол гоёо 8->

    ReplyDelete
  15. аватар шиг кино хийхүү secretwish-ээ :р

    ReplyDelete
  16. zaza suuhaa boliloo
    durlaltsyaaaaa
    gehdee chi olj ogoorei kkk

    Lolli

    ReplyDelete
  17. юун түрүүнд бэлэнчлэх сэтгэлгээгээ таягдан хаях хэрэгтэй миний хайртай найзаа :р

    ккк тэхдээ яахав Дима Билан шиг залуу явжээхнуу харж л байя :D

    ReplyDelete
  18. ai avatar laitai kino bnlee, hiie l dee, neeree shuu... kkk

    ReplyDelete
  19. Чамд ирж байгаа Шинэ Оны Мэнд хүргэе ээ!
    Хуудас ачааллахад хөгжим дуугарах нь бүдүүлэг хэрэг огт бишээ. Тэр бүдүүлэг гэж бичсэн блог дээрх нийтлэлийг уншиж үзсэн, бүдүүлэг гэдэг бол өөр л дөө ... Зарим хүмүүс хэн ч албадаагүй байхад өөрөө сонголт хийчихээд бурууг нь зөвхөн бусдад тохох юм. Ажлын цагаар блог хэсээд суудаг хүмүүс, ... гэх мэтчилэн тэр бичсэн зүйлийн эсрэг өнцөгөөс нь бичвэл зөндөө л зүйл байнаа, гэхдээ тэрийг бичих сонирхол алга.

    Блог дээрээс чинь өөрийгөө олж хардаг шүү (нас, хүйс, хурууны үзүүр халуун ч биш хүйтэн ч биш байдаг зөрүүнүүдийг эс тооцвол, хэхэхэ). Харж байсан блогуудаас хамгийн дотно нийтлэлүүд энд байсан. Дуу дуугарах нь миний хувьд энэ блогт дуртай бас нэг шалтгаан маань. Болдогсон бол уншиж байхдаа үнэр үнэртээд л суудаг бол :P (joke)

    Шинэ жилийн баяр бага байхад л хамгийн гоё зүйл байж дээ ...
    Ямартай ч шинэ оноо сайхан угтаарай!

    ReplyDelete
  20. _Π____ ? ? ? ? ? ?? ??
    /_____/ \ ? ? ? ? ? ?? ??
    | 田田|門| ? ? ? ? ?
    A Happy New Year ? ?

    ReplyDelete
  21. Zelyts: Шинэ оны мэнд! Ирэх жил шинэ бичлэгээр уулзая :D

    Sunshine: Tnx honey, happy 2010! kiss

    ReplyDelete
  22. Shine jiliin mend xurgeyee. Udaxgui on garlaa. Daraa jil uulzatlaa tur bye.

    ReplyDelete
  23. Shine onii 2 dahi udriin mend. Minii naiz shine jileer hamgiin dur bulaam n' baisan shuu. 2010 ond 90 huviin bayar baysgalan 10 huviin hungun gunigiig eruue. Haaya guniglaj gomdoh biend sain. Urjigdaraas hoish oros duu sonsohson geed l bodood yavaad baisan. End orj irj sonsloo. Bayarlalaa.

    Z...

    ReplyDelete
  24. Цөөхөн ч гэлээ сайхан дулаахан дурсамжаараа тэр л олон таагүй, хүйтэн өнгөрсөн өдрүүдийг гэсгээж, дурсаж л чадвал... хэдэн ангит ч байсан хамаагүй киноныхоо төгсгөлд юунд ч харамсахгүйгээр нисэн одож чадах байх...
    Блог нээнгүүт л ямар ч хамаагүй дуу хангинаад унах эвгүй байдаг гэж хэн нэгэн хэлсэнээс хойш би блогийнхоо music player-н тохиргоог өөрчилсөн...

    ReplyDelete
  25. харин би бас хальт санаа зовоод... дуу оруулахаа бүр болихгүй ч тоог нь багасгая гэж бодсон...

    гэснээс өчигдөр нэг мэргэн санаа төрөөд. Дуутай бичлэг дээрээ тэмдэг тавьж байгуул сонсмооргүй байгаа хүн нь тойроод гарчина биз :D

    ReplyDelete
  26. тэхээр бас дэмий. дууг нь сонсохгүй ч бичлэг уншмаар санагдуул яахын. би лав тэгмээр бол бүр хорхой хүрээд сууж чадахгүй болноо. хэхэхэ зүгээр л байгаагаараа бай хө. Явуул явж л байг. Сонсуул сонсож л байг.

    ReplyDelete
  27. 2-3-g zereg neexeer bugd duulaldaad exeldeg yum bna. xexe.

    ReplyDelete
  28. харин тэгдиймаа

    ер нь их явдалтай шүү тиймээ ккк

    ReplyDelete
  29. 2.3-g neecheed durtaigaa sonsood durguigee stoplood unshij bolno shu de, sonsoh sonsohguigee tuhain hun ooroo zohitsuulchihna bhaa, ta terend setgel zovinod hereggui ch yum shig ee?

    ReplyDelete
  30. nutgaa jaahan sanaad l bna uu boldog bol ergeed guchmeer l sanagdaad

    ene ariin tengeriig haraad tegej bodloo

    mani chin shidten shdee neeree huseh yum baival heleerei urdnii aldaatai songoltuudaa zasmaar baival esvel dahiad gunihiig husehgui baival heleerei bi gantchan ug shivneed l huseliig chin bieluulene

    bi end gar hursen buhnee nudend haragdsan buhnee az jargalaar duurgeed l sain sanaat shidtenii amidralaaraa amidraad l baij bna

    ReplyDelete
  31. heheh bayarlalaa...
    shidten naiztaim baina geed bodood yavj baiya. argaa barval handana shuu :D

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)