Pages

5.10.10

The Monster (2003)

Үзэх сэн гэж боддог хэрнээ халшраад байдаг кинонууд байдаг даа. Charlize Theron-г бодохоор үзмээр, даанч үйл явдлыг нь урьдаас уншцан болохоор нэг л халгаад байсан юм. Эртүүд зурагтаар гарч байхаар нь үзээд хаясаан.



Хурдны зам дээр зогсож биеэ үнэлдэг "я" хүүхэн байдгийн. Хар багаасаа зовлонгийн бүүр ёроолыг үзцэн. Дөжирцөн. Өнөөдөр олсон мөнгөөрөө өнөөдрөө өнгөрүүлдэг нэг тийм амьдрал. Тэгж байтал хүн болсоор анх удаа хайр гээч юмтай учирнаа. Бүлтийсэн нүдтэй эгдүүтэй охинд дурлачдын. Цаадах нь ч талтай. Хоёулаа ид таталцаал, болзож эхэлжийтэл мань хүүхний нэг үйлчлүүлэгч нь балиар гаж донтон таараад... Аргагүйн эрхэнд тэрүүнийг буудаад алчдын. Нөгөө охинтойгоо нэг гэрт ороол аминдаа хүн шиг ажил төрөл хийж амьдрах гэж үзэвч бүтэхгүйээ. Тэгээд ер нь муусайн хог шаарнууд (үйлчлүүлэгчдээ)-ыг буудаад буудаад явчихад яадын гэж бодно. Хорвоо нэг адгийн амьтнаасаа чөлөөлөгдөг гэсэн шиг... Тэгээл төгсгөл нь ойлгомжтой. Бодит түүх гэнэлээ.

Charlize Theron-ий жүжиглэлт үнэн гайхалтай. Алхаа гишгээ, нүүрний хувиралт, биеийн хөдөлгөөн... Эв хавгүй, зовлонд нухлагдаад эмэгтэй хүний гэх шинжээ бүр гээчихсэн, тэгсэн хэрнээ дотроос нь хайр оргилоод л байгаа тийм дүрийг үнэхээр сэтгэлд хүртэл амилуулж чаджээ. Christina Ricci нь би сайн мэдэхгүйн энэ кинон дээр бол алаг нүдэлчээд эгдүүтэй гэж. Хөөрхий цаадах нь хамаг юмаа хаяад гүйхээс ч өөр аргагүйм шиг.

Хайр дурлалд хязгаар гэж байхгүй юм даа. Бага байхдаа царайлаг залуу, хөөрхөн бүсгүй хоёрын хооронд л уярмаар догдолмоор хайр байдаг гэж боддог сон. Азаар дурлал гээч нь миний төсөөлсөн шиг царай харж цэмцэгнэдгүй, хэнийг ч гэсэн голохгүй хэзээ хаана гэж ялгахгүй хүрээд ирдэг их "шударга" эд юм шиг байнаа. Кино ерөнхийдөө дажгүй санагдсан, над шиг халшраад байсан хүн байвал үзээрэй, харамсахгүй шүү : )



Үнсэхийг хүсдэг уруулдаа дөнгөж шүргэхийн төдийд л
Үргээд надаас нисчихдэг чи нөгөө дурлал мөн үү
Нойрыг минь хулжааж намайг үүр цайтал гуниглуулдаг
Нойтон ч биш хүйтэн ч биш чи нөгөө дурлал мөн үү
Мөрөөдөж явсан цэнгэл дуусахтай нь зэрэгцээд дундарчихдаг
Мөхдөггүй мөнхөрдөггүй чи нөгөө дурлал мөн үү
Гол улаан махыг минь гэгэлзүүлж гуниглуулж ханадаггүй
Гомдмоор ч юм шиг шунамаар ч юм шиг чи нөгөө дурлал мөн үү
Хаваржин сэтгэлийг минь өнчрүүлж явчихаад
Хаа байсан намар ирэхдээ согтуу тэгээд бас яаруу
Нэг л ирэхэд чинь бүх юм оройтчихсон байх вий
Нээрээ чи дурлал мөн үү ойр ойрхон ирж бай!
Б. Батзаяа

Өчигдөр Батзаяагийн номыг нэг амьсгаагаар уншив. Өөрийнх нь хэлснээр учиргүй их гунигтай, ганцаардсан, сэтгэл санаа хөвсөлзсөн, дэвэрсэн тийм үедээ дахин дахин уншиж ханьсмаар тийм л шүлгүүд. Нэг уншаад сэтгэл ханахгүй л дээ мэдээж.

Тодоор бичсэн мөрт нээх хөөрхөн санагдаад...

Хөөрхөн Lone Bee-дээ гялайлаа. Тээнкс. Үнций.

9 comments:

  1. Aa uzexeesee xalshirchiinaa. Bi ch goyo tugsgultei kinond l durtai tuuchii bgaam

    ReplyDelete
  2. тэртэй тэргүй төгсөх л амьдрал, нэг гоё дурлаад үзцэн нь азтай. Тийм болохоор гоё төгсгөлтэй гэж хэлж болно. Гээд зүтгээд байвал дэндүү өөдрөг үзэлтэн гэхүү :р

    ReplyDelete
  3. ene duuchind bas durtai yu ain bi bur 6 jiliin omnoos sonsoj baigaan shdee Piece by piece -s ehleel bur cd g haij baigaad avdagiin aan tiim oodrog uzelten mini oird ene blog ene teree jaahan martaad bna gui yu

    ReplyDelete
  4. боевик биш чамд сонин биш байх даа ккк

    ахан дуртай тэхдээ олон жил болоогүйэ ноднин Бээжингийн 80 мянган дугуй гэдэг дууг нь сонсоол дурласан. Хоолойноос гадна үгээ хэлж байгаа акцент нь их өвөрмөц өөртөө зохисон санагддын...

    Блогоо мартаагүй харин бичих гэхээр нэг л төвлөрч чададгүйээ...

    ReplyDelete
  5. би бас энэ дуу чимээнээс болоод төвлөрч чаддаггүй.

    ReplyDelete
  6. Хэ хэ энэ канууг аль дээр үзээд явчихсан шд юун халшрах энтр. Charlize Theron-ий энэ дүр маш сайн нүүр хувиргалттай кануунуудын нэг бөгөөд хөөрхөн хүмүүс тэгээд муухай болох гэж гүй мөн их хэцүү хувиргалт хийгдэх юмаа гэж уншиж байсан юм байна. Харин тэр Christina Ricci гээд охин чинь вайна шдээ хүүхэд байхын од байсан бөгөөд нөгөө яагаав "Адамын гэр бүл" гээд нэг вампир гэр бүлтэй кануу охины дүрд тоголдын. Санажийна уу :)

    ReplyDelete
  7. Би ч гэсэн одоо болтол үзээгүй явна ккк
    Үзнээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)