Pages

29.9.10

Жижиг сажиг...


Аахар шаахар зүйлсийн тухай бичих үү байх уу?



зуслангийн тэнгэр дэх одод ямар тод бас ойрхон байсныг...
зууханд шатах модны үнэр юутай дотноор хамар гижигдэн байсныг...

миний хийсэн цуйванг гэрийнхэн амтархан идсэнийг...
модон байшингийн дээврийг бороон дуслууд бөмбөрдөх чимээг сонсон хэвтсэнээ...

нэг хүний нүд...инээхдээ хөөрхөн хэрнээ гунигтай байсныг...
өөр бас нэг хүний шүд...инээхдээ цайран харагдаж байсныг...
тэр хоёр хүнийг дагаад би татаж унатлаа хөхөрч байснаа...

удаан уулзаагүй найзынхаа царайг тольдон, он цаг түүнээс бас надаас юуг нь авч одон, юуг үлдээж орхисныг эргэцүүлэн суусан оройг...
уусан дарсандаа, бас ухаалаг ярианд согтонхон улаан хацарлан суусан үдшийг...
Ван Гохын зураг хананд нь өлгөөтэй байсан тэр газрыг...
Виктор Цойгийн дууны аянд хүмүүс, бас би, хэрхэн үсэрч дэвхэрч байсныг...

хальт уулзсан тэр хүнд ямар нэгэн сэтгэл татам зүйл байсныг, гэхдээ одоо аягаа барьж байсан гарнаас нь өөр зүйлийг тод санахгүй байгаагаа...

"ХОТ" бид хоёр бие биенээсээ улам төсөөрч, холдож хөндийрөөд...эргэж нэг нэгэндээ дасахад улам л их хугацаа хэрэгтэйг мэдэрснээ...

ганц ганцхан мөр л бичээд орхиё доо.

ШҮЛЭГ

Хүний нулимс-нэгэн мөр шүлэг
Хүслий минь шатаан одох цагийн галт тэрэг-нэгэн мөр шүлэг.
Амрагаа үгүйлэн ганцаардах сэтгэл-нэгэн мөр шүлэг.
Алст үдэн хагацаад, шөнөдөө халуурах эрүүл бие-нэгэн мөр шүлэг.
Хүний тэсвэр, эмгэнэл, хүрэн зүрхний хяруу, цээжний цахилгаан
Хүрлийн үед ч, атомын үед ч ялгаагүй, ганц мөр шүлэг.

/дундах хэсгийг нь оруулалгүй орхив/

Цөхрөлийн эхэн-найдварын эцэс,
Найдварын эхэн, цөхрөлийн эцэс...
Цөм нэг нэг мөр шүлэг,
Дөл болж дүрэлзэх хуурай нарс,
Дөнгөж ноцоод унтарсан нойтон цучил,
Ил, далд, гүйцэд, дутуу...
Энэ буй ЕРТӨНЦ бүхэлдээ ганц ганцхан мөр шүлэг.

Д. Урианхай.

гоё ном бэлэглэсэн Навчдаа баярлалаа.

13 comments:

  1. yavsan gazar, hiisen zuil, uulzsan humuusiin chin tuhai barag bugdiig medeed avchihlaa. chi tegsen yum bii vii... kkk.
    Z...

    ReplyDelete
  2. Зургаар баталгаажуулчуул бүр найс, ялангуяа зуны үдшийн зуслангийн тэнгэрийн зуу зуун оддыг...

    ReplyDelete
  3. харин тиймээ тэр одыг авч чаддаг болчих юмсан. их л үнэтэй апраад хэрэгтэй байхдаа тэ. Жамбаа чи л нэг монгол явахдаа тийм зураг авч ирээрэй. Чамд одооноос захичий :р

    ReplyDelete
  4. гайгүйээ, үнэтэй биш, жижгийг л авчихгүй юу. Хэрвээ би хэзээ нэгэн цагт Монгол явбал заавал авна.

    ReplyDelete
  5. аягүүү өрөвдмөөрийм бичсэн бээшд энэ Жамбүүк хаха.."Хэрвээ би хэзээ нэгэн цагт Монгол явбал" гээд кк..бичлэгийг чэнн лайкдав нтр :D

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Одтой тэнгэрийн зураг авч, зууханд түлээ хийн утааг нь үнэртэж, голын усанд хонох сартай цуг шивнэлдэн хэд хоног сайхан унтаж амрахымсаа.

    ReplyDelete
  8. kkk
    eniig chini l bi heleed baisan biahgui yu daa
    yagaachgui zuv zugeer hamt arhi uuchaal margaash urtaa gegchiin niitlel bicheed tavichihal humuusdee en chini geed bi es helluu kkk
    ene harin ch bogino bolj bodvol 4 mort gedeg shig bolood
    sportoor bol deed zeregleliin tamirchin
    shashinaar bol gegeerliin zam mordoo orjiigoo hunii bichleg bnahstee kkk

    Lolli

    ReplyDelete
  9. ккк гэгээрцийшдээ тэр өдөр угаасаа асар чухал чухал юм ярьсан
    та гуай л өөр тийшээ гүйгээд байгаагүй бол бас хамт гэгээрцэн суужаахгүй юу хаха

    гэснээс тэхэд гоё байсийшүү.

    ReplyDelete
  10. ternees goyoor zondoo l uulzana shte
    Ingehed chi yarisandaa biasna bol odiid parist zugaaljiihgui yu

    Lolli

    ReplyDelete
  11. хэлээд юүхүү
    хэлсэндээ санасандаа байдаг болчуул сайхан байна.

    та хоёр уулзаад миний тухай сайн яриарай цуг байгаам шиг мэдрий ккк

    ReplyDelete
  12. za tegnee
    bi ened humuusiin ineed hurgej biagaa hstee. bi germany yqvna geheer ajiliihna ali hotov gene bi teheer ni meedehgui ee neeh urt nertei l yum bn lee Yamartai ch bi frankfurtaas ongotsoo solino geheer l tolgoi segsreed baidagiin kkk
    somewhere in germany... hopefully your friend will pick up you at the airport geel kkk
    nad shig saihan gar ene ulsad sonin uzegdel boljiih hsig biagaan

    ReplyDelete
  13. somewhere over the rainbow...

    чи тулдаа амжуулжийгаа шүү
    ядрах л байхдаа гэхдээ бөөн дурсгал гоёо гоё

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)