Pages

10.9.10

Eat Pray Love


Гоё ном санал болгосон Рүбиксдээ баярлалаа.



Амьдрал нэг л биш, миний хүссэн санаснаас өөр замаар яваад байгааг мэдрэхээрээ яадаг вэ? Ихэнх нь амьдралаа өөрчлөх зориг хүрдэггүй, тэсээд л, бүх юм аяндаа сайхан болохыг хүлээгээд л... Өөрийн хийсэн буруу сонголтын үр дүнтэй эвлэрээд л дуусдаг байх. Эсвэл үнэхээр миний хүссэн амьдрал гээч нь юу юм бэ гэдгээ ойлгож амжилгүй байсаар насыг барах нь ч элбэг. "Eat, Pray, Love"-ыг бичсэн Elizabeth Gilbert хэмээх бүсгүй харин энэ асуудлыг атаархмаар гоё даваад гарчээ.

Тэрвээр нэг бүтэн жилийг зөвхөн өөртөө зориулж, хүссэн зүйлээ хийж өнгөрүүлэхээр шийдсэн байна. Итали хэл сурахын тулд Ромд 4 сар, бясалгал үйлдэхийн тулд Энэтхэгт 4 сар, эцэст нь газар дээрхи диваажинд өөрийх нь ирээдүйг зөгнөж хэлсэн өвгөн домчтой уулзахын тулд Балид 4 сар амьдарна. Энэ хугацаандаа өөрийн дотоод сэтгэлийг тольдон харж, өөрийгөө таньж, биеийн болон сэтгэлийн зовиураа арилгаж сурах бөгөөд нэг жилийн өмнөхөөс хамаагүй жаргалтай бүсгүй болон хувирсан тухай аян замын тэмдэглэл, memoir байна.

"Хот бүр өөрийн онцлог шинжийг агуулсан үгтэй байдаг. Ромын хувьд энэ нь <СЕКС> Хот тэр чигтээ сексээр амьсгалж, сексийн төлөө оршин тогтнож, сексийг хөхүүлэн дэмждэг. Нью-Йоркийн хувьд <ЗОРЬСНОО БҮТЭЭХ>, Лос-Анжелес бол <АМЖИЛТАНД ХҮРЭХ>, Нэйплийх <ЗОДООН>, Парисынх магадгүй <ДУРЛАЛ>" (Улаанбаатар хотых маань юу байж болох вэ? <ЧИХЦЭЛДЭЭН?> )

"Залбирал бол бурханд хандаж ярихыг хэлнэ, харин бясалгал бол бурханыг анхааран сонсохыг хэлнэ"

"Хүний амьдралд үй олон soulmate таарч болох бөгөөд тэд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгээд амьдралын гольдролоос салан оддог. Зам нийлэхээ больсон хүний араас чаргууцалдах хэрэггүй, баярлалаа гэж хэлээд явуулах нь зөв"

"Балид хүүхэддээ 4 янзын л нэр өгдөг : Wayan, Made, Nyoman, Ketut. Үгчилж орчуулвал Ууган, Удаах, Гутгаар, Дөтгөөр. Тавдах хүүхдэд дахиад л эхнээс нь Ууган 2дугаар гэх мэтээр. Тийм ч учраас Балид хүн болгон хочтой байдаг"

"Би түргэн дурладаг, үр дагаварт нь ямар риск нуугдаж байж болохыг тооцдоггүй. Тухайн хүнийхээ хамгийн сайн талуудыг л олж хардаг, түүний сэтгэл хөдлөл нь ямагт дээд цэгтээ тулаастай байх юм шиг л төсөөлдөг. Үр ашиггүй, өөрийгөө ч түүнийг ч зовоосон хүлээлт, найдвар... эцсийн эцэст би өөрийн хэт өөдрөг зангийнхаа золиос болдог удаа олон байсан" (Би яг ийм шд...энэ өгүүлбэрийг уншаад яг өөрийгөө мэдсэн)

гэх мэт сонирхолтой, доогуур нь зурмаар хэсгүүд зөндөө байлаа. Бас их алиа, хошигнол ихтэй...Уншиж сууснаа ганцаараа үхтлээ инээгээл. Хөгжилтэй, ухаалаг, сайн найзтайгаа чалчиж байгаам шиг сэтгэгдэл төрж байлаа. Өдөр нь яаж ч стресдсэн орой нь энэ номыг уншихлаар сэтгэл амраад л, тайвшраад нэг л гоё.

Бурханы тухай, бясалгалын тухай хэсгийг тийм ч сайн ойлгоогүйэ. Гэхдээ сэтгэл дэх зовинол, зүдгүүрээ арилгахын тулд, сэтгэлийн амар амгаланг олохын тулд бясалгал хийж сурах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Эхний боломжийг ашиглан энийг судалж үзэхийг хүсэж байгаа.

Удахгүй кино нь гарах юм байлээ. Гарцан ч юмуу. Жүлиа Робертс тоглосон...Хурдхан л олж үзмээр байна.





10 comments:

  1. mmm goyo l nom yum shig bna :)..konog ni uzii garhaar ni bi yamar nom unshihish :D

    ReplyDelete
  2. (Би яг ийм шд...энэ өгүүлбэрийг уншаад яг өөрийгөө мэдсэн bi harin barag l yg esreg n bna ene udaad

    ReplyDelete
  3. Gyals unshsan bnashdee :). Taalagdsan bol bolj. Harin ter 2 dahi heseg (enethegt bgaa) deer hun bolgonii unshilt jaahan udaashirdag gesen, oilgoh neg ni oilgood, zarim ni oilgodoggui gesen hehe.
    Pizza ni nudend chini tusuulugdsunuu?
    Bi unshchihaad gyals google-deed Felip-iinh ni zurgiig olj harj bilee. Yamar hun bgaa bol gej sonirhood.
    Huuhedgui humuust huuhedtei bolgoh arga hereglej bgaa hesegt ni aimar ih ineesen. Naizuudtaigaa niileed ter emegteid baishin avch ugch bgaa heseg ni mundag... g.m. hesguud ni sanaand orj irj bna.
    Odoo chi nadaa nom sanal bolgooroi :).

    ReplyDelete
  4. Би номын дэлгүүрт явж байхад харж байсын байна шүү
    хавтсаар нь л таньж байна :P
    Их л сонирхолтой ном юм шиг байна
    Уншмаар болтол бичхиймаа

    ReplyDelete
  5. Зиак залхуурсан тул кино-г нь олж үзий.

    ReplyDelete
  6. Lonebee : тэгээрэй удкуу гарна байхаа...

    baidag l negen : аахан чам шиг байх нь зөв л дөө. Нас биенд хүрсэн хүн тийм л байх ёстойн

    rubiks : Naple пизза ёоооё. Тийшээ нэг очиж идэж үзкүүлол сэтгэл ханахгүйм шигээ :р Би бас сая Фэлиппийг хайж харав ккк. За байзөө надаа санал болгох ном юу вилээ боды боды

    Саншайн: уншвал чамд таалагдана байхаа...энд бичсэн бол юу ч бишээ...үнэхээр сонирхолтой л гэж мэд :р

    Жамба: зиак залхуурсан тул lonebeed хэлснээ давтав :р

    ReplyDelete
  7. Сонирхолтой ном болтой...

    ReplyDelete
  8. aan tiim, uuniig yag biyeree hiisen, enjoyed life so much!

    ReplyDelete
  9. wow blue! chi shuu :D

    haaguur haaguur yavsan be? tuvdud ochsoniig chin lav medeh yum bna...

    ReplyDelete
  10. Уншихаасаа түрүүлээд киног нь үзчихлээ :)
    Дөнгөж сая үзчихээд л сууж байна кккк
    гое кино байна :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)