22.10.10

Thank God It's Friday!

гэдэг чинь товчлоод TGIF юм байлээшд тэ.



Өглөө сэрээд л өнөөдөр Баасан гариг шүү дээ гэж бодохоор бүүр нэг инээд хүрээд байдаг. Аливаа гоё юмыг урьдчилан хүлээж, догдолж байх үе нь илүү сайхан мэдрэмж шигээ. Яг тухайн үйл явдал нь бол нүд ирмэхийн зуур жирэлзээд л алга болно, ухаарч амжаагүй байхад л. Амралтаа аваад гэртээ харина даа гэж хүлээх, Шинэ жилийн наастр орчоод ёолкоор юу өмснөө гэж мөрөөдөх, хэн нэгэнд дурлачаад сэтгэлийг нь мэдэхгүй сэм сэмхэн үймрэх, холын замд аялах гээд бэлдэх зуураа төсөөлөн бодох... энэ бүхэн сайхан. Яг үүн шиг л хагас бүтэн сайнаасаа илүү тавдах өдөрт би илүү дуртай.

Ургуулж байсан тасалгааны цэцгээ гаргаж хаяв. Хатаж хагдраад удсан юмаа хөөрхий. Уул нь анх авахад гоё улаан жимстэй байсан. Нэг мэдэхэд жимс нь унасан, гэхдээ л өөдөө тэмүүлсэн эрүүл хэвээрээ байсийм. Амраад ирэх хооронд хатаад яах ч аргагүй болсон байна лээ. Энэ цэцэг миний сэтгэлд нэгэн зүйлийг төлөөлж байсан юм л даа. Жимс нь дахиж ургахаар миний сэтгэл дэх тэр зүйл ч бүтэх юм шиг бодоод би их арчилдаг байв. Одоо харин тэр зүйлийг бүтээх гэж хүсэхээ байсан, цэцэг маань ч үүнийг мэдсэн юм шиг эргэж сэргэхгүй болчихож.

Гоё дуу олж сонсоод эндээ тавилаа. Клип нь ч бас таалагдсан. Би бас ингээл дэмий суугаад хүн харах дуртай. Даанч үзсэн харсан мэдэрснээ аялгуу дуу, уран зураг болгоод хувиргах авъяасгүй нь харамсалтай.


12 comments:

  1. Blog ni ix taalagdlaa. Daraa ni tuxtai unshaa. Ene bas minii durtai ayalguu

    ReplyDelete
  2. Unheer ih taalagdalaa... dahin dahin sonsood l

    ReplyDelete
  3. Ёоооо, аймаар гоёо аялгуу, аймаар гоё клип үзчихдэг байнш дээ. Баярлалаа.
    З....

    ReplyDelete
  4. Goy clip bna. Bayarlalaa. Tsaasan deer bichij hugjim zohiodoggui yumaa gehed, ingeed horom burees goo uzesgeleng mederch setgeldee hugjimiig ni mederch amidrahsan gej ih husdegdee.

    ReplyDelete
  5. TGIF -бүүр фэбсайт хүртэл байдгийн бна. Дэлхий даяараа 5 дахь өдөрт ерөнхийдөө дуртай бололтой. Надад бол нээх тийм сүртэй ялгаа байхгүй. Миний хувьд TGIS юм бна.

    ReplyDelete
  6. oird neg ug ih heleed baih boljeedee hoo yamar ugiig n ooroo olooroi barag bichleg bolgond l bna kkk

    ReplyDelete
  7. намрын синдром гэдэг байхаа тэрийг чинь ккк

    ReplyDelete
  8. ямар гоё клип вэ тээ , аялгуу нь ч гэсэн . эхний 2 хос нь ёстой гоё харагджийн

    ReplyDelete
  9. baidag l negen, jamba 2-iin comment emegtei huniih shig unshigdahiin
    ta 2 emegtei yumuu?

    ReplyDelete
  10. Амралттай зэрэгцээд би юу ч үгүй хоосорчиж кккк.... бүр бодохоос ч залхуурдаг болж...

    ReplyDelete
  11. Бүүр сүүлийн үед юм бодох зав олдохгүй ен. Зүрхний хайрандаа тэгтлээ их үнэнчийн шинж үү энэ одоо :)))

    ReplyDelete
  12. өчигдөр гоё амарсаан.
    хэдэн зураг оруулнаа маргаашнаас

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...