Pages

18.10.10

Бас нэг хүсэл

Өглөө метронд сонин гарчигланаа. Эд нар бүгд үнэгүй. Би тэхдээ ногоон өнгөтэй "Метро" гэдгийг нь л уншдаг. Хуудаснууд нь үдээстэй болохоор салаад уначихгүй амар байдгийн. Хамгийн гол нь миний дуртай нэг булан бий. "Ask Catwoman" гээд хайр дурлал, элдэв харилцааны тухай асуултандаа хариу авдаг булан.


Love paradox
<-- энэ дээр дараад үзээрэй.
Сайтруу нь орно. Тэхдээ со хэл дээр л дээ


Энэ бүсгүй хөтөлдгийн. Их чөлөөтэй, шууд түс тас хийсэн хариулт өгдөг. Хүмүүс ч элдвийн зүйл асуух юм дөө.

Асуулт:
Би одоо 28тай, нэг ч удаа хүнтэй үерхэж үзээгүй
Саяхан нэг хүнтэй танилцаад, жоохон ярьж суусан, тэр хүн над таалагдсийн
тэгсэн би тэрүүнд онц санагдаагүйм байлгүй, ярихгүй, намайг залгахаар авахгүй байна.
Сэтгэлдээ гүн шархтай үлдлээ яахуу?

Хариулт:
Иймэрхүү шарх амсаж үзээгүй хүн энэ дэлхийд байхгүй гэхэд мөрийцсөн ч алдахгүй.
Тэгээд ч 28 хүртлээ үерхэж үзээгүй гэдэг яав ч сайн хэрэг бишээ. Өөрийгөө нээ, бас хорвоогоор дүүрэн эсэн бусын хүмүүс байдагтай танилц, үнэхээр тэгж гомдолтой санагдаад байвал сэтгэл татам бүсгүй болж хувирахыг хичээ. Миний хэлсэнд бас сэтгэл чинь шархлах вий дээ. No pain no gain, honey!

Асуулт:
2 жил үерхээд хаягдчихлаа. Шалтгаан нь тодорхой бус, сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан болоод салахгүй гэж зөндөө гуйлаа. Шийдвэрээсээ буцахгүй гэнээ. Түүнгүйгээр амьдарч чадахгүй нээ. Түүний хувьд одоо ажил, амьдралын хувьд хэцүү үе учраас, 2 жилийн дараа дахиж уулзая гэж тохирлоо. Тэр болтол хааяа уулзаж байя гэнэ. Зүрх өвдөөд байна яах вээ???

Хариулт:
Нэгд, түүнгүйгээр амьдарч чадалгүй дээ. Хоёрт, 2 жилийн дараа эргээд уулзахдаа чи өөрөө дургүй болсон байх болно. Гуравт, эхэлж болий гэсэндээ бантаад худлаа гоё үг амлаж байгаан, үүнд итгэх хэрэггүй.

Зүрх өвдөх ч яахав, тэгж байгаад болино. Дахиад дурлана, найз залуутай болоод үзсэн охидууд дахиад л өөр хүнтэй болдог. Чамд санаа зовохгүй байна, харин ооогт үзээгүйнүүдийг нь л өрөвдөх юм даа.

Асуулт:
Бид хоёр удахгүй гэрлэх гэж байгаа. Би мэдээж өдий болтол хүн амьтантай унтаж байсан л даа. Харин энэ хүнтэйгээ анхны шөнөдөө хадгалаад одоо болтол секс хийж үзээгүй. Гэхдээ оршилдож тоглох дуртай л даа. Залуу маань намайг өмнө нь өөр хүнтэй унтаж үзсэн эсэх, гар хангалга хийдэг байсан эсэхийг сонирхоод байх юм. Үнэнээр нь хэлэх үү байх уу?

Хариулт :
Ингэ за.
"Чи секс хийж үзсэн үү?" - "Үгүйээ ккк"
"Гар хангалга?" - " Чамтай танилцсанаас хойш л ..."

Тэр мэдээж тэнэг л биш бол үнэн худлыг нь мэднэ. Зүгээр л сонсмоор байгааг нь хэлээд өгчих. Хосуудын хувьд иймэрхүү "цагаан" худал үг үнэнээс илүү хэрэгтэй байдаг.

Инээдтэй нь надад тиймэрхүү асуулт, хариулт их сонирхолтой санагдаад байх юм. Хэрэгт дуртай, романтик, хүмүүсийн дотоод ертөнц, сэтгэл зүй рүү өнгийх дуртай болохоороо тэр юм болуу? Энэ catwoman бас над шиг хумхын ордны, AB бүлгийн цустайм билээ. Бичсэнтэй нь санаа нийлээд байдаг нь бас цаанаа учиртай биз. Хожмын өдөр, сэтгэлзүйн сайн мэдлэгтэй болж байгаад, өөрөө бас лаг туршлага сууж аваад, энэ блогоо "Ask Soulmate" болгож өөрчилдөг ч юм билүү? Миний шинэ мөрөөдөл ккк

Дурламтгай нүд

Дурламтгай нүдээ аниад хэнийг ч дахиж харахгүй
Дур хүслээ янгинатал түгжээд хэнд ч дахиж нээхгүй
Хэн нэгний араас ширтээд ганцаар үлдэхгүйн тулд
Хээнцэр цэцэг шиг охидоос дурлал ахиж гуйхгүй

Охидод ахиж хэзээ ч утасныхаа дугаарыг өгөхгүй
Одоо л залгаасай гэж сэтгэл гэгэлзэн хүлээхгүй
Дулаахан биеийг чинь тэвэрч урууланд чинь ахиж шунахгүй
Дурламтгай нүдээ анилаа, хэнийг ч ахиж харахгүй
Б.Батзаяа


Өөрөө дурлахаа болиод өрөөлийн дурлалд зөвлөгөө өгдөг гэгээрлийн дээд шатруугаа шилжнээ гсн :р

Ханиадны эмнээс болоод толгой манарлын байдалтай байнаа. Их л хичээж бичлээ. Утга агуулга, найруулгын алдаа байгаа байхаа өөрсдөө залруулаад уншчаарай :р

10 comments:

  1. Goyo husel baina. Bi bagadaa sexologich buyu sex-n zuvlugch bolno gej muruuddug baij bilee. Mash sain oilgoj unshsan shuu. Buu sana zov.
    Z...

    ReplyDelete
  2. ямар ч утгын алдаа алгоо

    наадах чинь харин гоё юм бишүү
    би нэг админ нь болийшүү ккк

    ReplyDelete
  3. Z: чи наадхаа биелүүл би энийгээ биелүүлий :)

    secretwish : Око тэгээрэй. Хоёулаа галзуу зөвлөгөөнүүд өгдөг болноо за :р

    ReplyDelete
  4. za teed, naana chin yu bichjiv dee, bas nadtai adil humhiih yum bna, bi bas AB biluu?

    Ter Metro taraagddag sonin chini minii neg amidarch baisan gaziin h tai yaag adil yum bna, Logo g ni buur yu ch gui duuraichijjeee, globalchilalaa gejj,,,,

    ReplyDelete
  5. за ганц хоёрыг нь орууллаа ккк

    Метро гэж чиний байсан газрын сонинтой адилхан байх, дэлхийн 28 оронд гардаг гэж сонссон санагдана

    ReplyDelete
  6. би ч тээд зөвлөгөө өгөх болбол өөр дээр туршигдсан асуудлаар л зөвлөж чадна кк

    асуулт хариултууд зугаатайм байна, их сайн хариултууд байна шүү, би ч заримдаа бөөрөнхийлж өгдийшд, нээх сүрхий зөвлөж байснаа гэнэт л бүх хүнд таарах зөвлөгөө байхгүйм шиг санагдаад буруудчуул яана гээл ккк

    чи минь дурлахаа больж яахнуу, тэрийг чинь чи ч мэддийм биш, дурлахаа хүрвэл боль гэдэг үгэнд захирагдана гэжүү?

    ReplyDelete
  7. кк би ч гэсэн туршлага дээрээ л үндэслэдэг, найзууд, танилууддаа бол ихэвчлэн бөөрөнхий зөвлөгөө өгнөө. Худлаа гэдгийг нь мэдэж байгаа ч найзын хувьд сонсмоор байгаа үгийг нь хэлдэг гэхиймуу даа

    харин яг блогоороо дамжуулаад танихгүй хэн нэгэнд зөвлөхөөр болвол энэ бүсгүй шиг шулуун, гашуун ч гэсэн үнэнийг хэлдэг болохыг хичээнээ :)

    харин захирагддаг болуу?
    хэнд хэзээ дурлахаа өөрөө мэддэг болчихвол амар байхсан ккк

    ReplyDelete
  8. би нэг муухай нууцаа дэлгэчихүү, байдаг л нэгэн уншуул ёстой боож үхэх байхдаа :P

    би надад дажгүй санагддаг өрөнхийдөө л нийлээн таалагддаг нэг зйлуутайгаа нэг газар тааралдахаар явжээсийн, тэгсэн чинь тэр тэнд ирээгүй, харин нөгөө Сэнгүнтэй учирчихсын, тээд тэр цагаас хойш өмнөх таалагдсан залуу маань миний сэтгэлээс ор мөргүй алга болж билээ ккк, одоо харин би өөр хэн нэгэн битий таараасай гэж залбирдаг, би Сэнгүнийг сэтгэлээсээ авч хаямааргүй байна
    хэзээ дурлахаа мэддэг бол муухай, хэрэв огт дахиж дурлахгүйм байна гээд мэдрэгдчихвэл айррр биддээ ккк

    ReplyDelete
  9. ингээд захирагддаггүй нь теоромоор батлагдсымдаа ккк

    ReplyDelete
  10. хэн нэг нь өмнөх нэгнээ арилгадаг нь бас батлагдсан байна. Миний хувьд ч тийм байсан.

    гэхдээ чиний хувьд Сэнгүн гэдэг хүний орон зай хэзээ ч арилшгүйгээр бат үлдсэн гэж бодож байна. Надад ч тэгж үлдсэн хүн байдаг. Бусад нь бол ороод л гараад л...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)