10.3.14

Зурган тойм

Аялж ирээд эрч хүч дүүрэн байгаа байхдаа гэсэн Хамба ламын таамаглал энэ удаа байгаа оносонгүйэ. Цагийн зөрүүг туулж, тив далайг алгасаагүй л юм сан, юундаа ингэж ядраад байгааг мөхөс миний бие үл гадарламой. Юутай ч эсэн мэнд эргэн ирснээ энэ ялдамд тунхаглы даа.

Сургалтын сүүлийн өдөр 2 багшаатайгаа патиар татуулж аваад "сурсан нь үнэн болно" хэмээсэн бичгээ өвөртлөөд дэлгүүр хэсэхээр гарсан. Энэ удаад Филиппинд хөл тавьсан хүн бүрийн шагайвал зохистой "сувдны зах" руу нь шулуухан очсон. Манилагийн "Сан Хуан" (j-г х гэж унших дүрмээр, уг нь San-Juan гэж бичдийн байлээ) хэмээх дүүрэгт орших Green-Hills shopping mall. Бусад том дэлгүүрүүдээс ялгарах нь тэнд жинхэнэ утгаараа ЗАХ байдгийм байна. Брэндийн хуурамч бараа, цүнх, цаг, гутал хувцас байна, гэхдээ л үнэ нь 100$ давчихсан. Дээр нь бичээстэй хэдэн алдартай үсэгний төлөө хулхи мөртлөө үнэтэй цүнхээр ч яахав дээ, тэгсэнд орвол өөрийн гэсэн нэр устай энгийн цүнк авсан нь дээр биз. 

Сувдны зах нь нэг иймэрхүү. Ихэвчлэн толгойндоо алчууртай бүсгүйчүүд наймаа хийх юм.

Чимэг зүүлт болвоос зүйл зүйлээрээ өлгөөтэй

Сувдыг хараад л байхаар шунал их хөдөлгөдөг эд юм билээ. 

Цэнгэг усны сувд нь хямд, 300 песогоос эхэлнэ, арай өнгө зүс тааруухан, хэлбэр галбир муутайм шиг байлээ. Давстай усных нь илүү гөлчийсөн, мөлчийсөн, гялтгар, өнгө сайтай нүд булаам байхым.
Би ч эдийн сайныг харж ялгаж үл мэдэх тул, ээж, эгч дүүс нартаа ганц нэг зүүлт авснаар энэ удаагийн шоппинг өндөрлөв.


Bubble-tea. Халуун газар ийм цай уухаар өлсөхгүй цангахгүй амар байдаг сан. Тэнэж явтал Монгол гэдэг бал байхыг харсан. 

Мөнгөө дуусгачаад онгоцны цаг хүлээнгээ дэмий тэнэж явтал ийм сүм байхыг хараад орж явчихсан. Байдаг л нэг буддын сүм. Баахан залбирч байгаад гарч ирсэн, өмнө нь нээх хэнэггүй шагайчаад гардаг байсан, одоо учиргүй сүсэг бишрэлтэй болсон нь өнөө л "цаасан дээр бичсэн тоо" нилээд нэмэгдэж яваагийх байх даа ккк.
                          
Филиппинд одоо болтол буудлын такс гэж мөнгө авдаг хэвээрээ. Билетэндээ шингээж болох байтал тэгдгүй учрыг "цавчаа" хийх нэг арга нь гэх юм билээ. 
Буцах замаараа 2 дох эх орондоо 2 хоног өнжив. Юу юунаас илүү идэж уух юмыг нь их санажээ. Энд зургийг нь аваагүй жимснүүд, гүзээлзгэнэ нтр ямар гоё амттай байваа. Голын тэр 100вон бол дэлгүүр хэсээд үлдсэн мөнгө ккк. Хямдруулаад тавьцан хувцаснууд нь юутай чанарлаг, өнгөлөг бас хямд юм бэээ. 








Ойрын жил гарны өмнөөс гадаадын жуулчдад НӨТ-ийг нь буцааж олгодог болсон юм байна. 30,000 воноос дээш хэмжээний худалдан авалт хийсэн тохиолдолд дэлгүүрээсээ Tax Refund бичгээ нэхэж авах хэрэгтэйн байна. Доорх тэмдгээр нь уг дэлгүүр НӨТ буцаан олгох эсэхийг нь мэдэж болно. 



  


Онгоцны буудал дээр ирсэн хойноо ачаагаа бүртгүүлж байхдаа худалдаж авсан бараатай цүнхээ тусад нь авч үлдээд Customs гээд бичигтэй хэсэг рүү авч очно. Тэнд солонгос нэртэй Монгол охин ажиллаж байна лээ, өөрт байгаа төлбөрийн баримтууд, дэлгүүрээс өгсөн Tax Refund бичиг дээрээ гаалийн тамга даруулна.

Ингээд онгоцондоо суухаар дотогшоо нэвтэрсний дараа, 28-р Gate-ийн ойролцоо Global Blue Tax Free, Global Tax Free 2 компаний ажилтнуудад саглайсан бичгүүдээ өгснөөр мөнгөө буцааж авах болноо. Оочир ихтэй байдаг тул эртхэн амжуулах нь зүйтэй. 

Сүүлд хэссэн дэлгүүр Tax Refund бичгээ дутуу хийж өгснөөс болоод төлсөн НӨТөө буцааж авч чадаагүй, шар гозойгоод жаал заргалдаж зогссоны гайгаар онгоцноосоо хоцрох шахсан. 1:30-ийн онгоцонд 1:25 гээд амьсгаадаж хэлээ унжуулсаар гүйж орсон гээд бод доо. Уг нь такс буцааж өгдөггүй байхад зүгээр болоод л байсан хэрнээ авна гэж бодож байсан мөнгөө авч чадахгүй болчингуут тэр бухимдаж байгаагийнээ... Хүний шунал аа гэж. Олон жилийн өмнө европийн нэг улсаас амархан гэгч нь такс эргүүлж авчийсан санагдахын. Манай со нар ч бас энгийн юмыг хүртэл ярвигтай болгожийж сэтгэл нь амардаг улс л даа. Яваандаа хялбаршуулж, сайжруулна бизээ.



4 comments:

  1. Philippines ni espaniin koloni bsan bolohoor J- H- aar unshdag bh, nastai humuus ni bas espani heleer yaridag gej sonsson. Ochij uzehiig husdeg oronii neg. Haa saigui so yavj hooliig ni ideh yumsan hahah

    ReplyDelete
    Replies
    1. Meegaad bas ochij uzeegui oron baidag baihnee kkk. Blogiig n uzeel bainga shulsee goojuulaad suujiidiishd
      your posts and pics are just superb!

      Delete
  2. Тэр сувдан зүүлт бэлгэнд авсан ээж, эгч, дүү нарт сануулахад үнэртэй ус цацах да сувдан эдлэл рүү цацахаас болгоомжлоорой гэж хэлээрэй, ер нь бол сувдан зүүсгэл зүүсэн үедээ үнэртэй ус хэрэглэхгүй байсан нь дээр гэсэн учир нь үнэртэй ус сувдан эдлэлийн өнгийг өөрчилж гундаадаг гэсэн шүү.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...